fbpx Үйлдвэрчний эвлэл муу үйлийн бамбай байх ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 37 секунд

Үйлдвэрчний эвлэл муу үйлийн бамбай байх ёсгүй

Үйлдвэрчний эвлэлийн үүрэг уг нь товчхон. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчны хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Бүр энгийндээ бол ажилчдын цалин хөлс зохистой байна уу, цагаараа таатай орчинд ажиллаж чадаж байна уу гэдэгт санаа тавина. Яг энэ хэлбэрээрээ дэлхий нийтэд ойлгогддог. Манайд ч үлгэр жишээ үйлдвэрчний хороод бий. Хувийн хэвшилд өнөөхөндөө төгөлдөржөөгүй ч төрийн мэдлийн байгууллага, үйлдвэрийн газруудад аль социализмийн үеэс хэлбэршээд тогтчихсон сайн талтай. Гэхдээ дарга цэргийн сэнтий сандал, улстөржилтийн урдаа барьдаг жад нь болчих гээд байдаг. Зарим нь бүр энэ чиглэлээрээ мэргэшиж “шантаажчин” гэсэн алдар ч зүүгээд авсан. Олон жишээ бий. Доор дурдах болохоор ингэсгээд орхиё. Тухайлбал, МҮЭ-ийн үе үеийн дарга нараас гадна “үйлдвэрчний” гэдэг тодотголоороо хамгийн их олонд танигдсан хүн бол “Эрдэнэс Тавантолгой”-н С.Эрдэнэ байна. Таван жилийн өмнө өөрийгөө шатааснаасаа хойш мандчихаад одоо бол Тавантолгойдоо “бүх юмны дарга” болж дархлагдчихаад байгаа.

Тэр өөрийгөө шатаадаг хэвлэлийн хурал дээр нь сууж байсан хүний хувьд хэлэхэд мань эр яг шатчих бодолгүй байсан шиг санагддаг. Шатамхай бодис заавал хүргэх хэрэггүй, наана нь гал дөхүүлэхэд л дөл авалцчихдаг болохоор хамт ирсэн хүмүүс нь ч, өөрөө ч, тэнд байсан сэтгүүлчид их балмагдсан даа. Буруу санаагүй бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эргэж тойрч, Эрдэнэс тавантолгойн мөнгөөр гадаадад эмчлүүлээд л. Хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасныхаа төлөөсөнд 100 гаруй сая төгрөг авсан, Нүхтэд амины орон сууцтай болсон гэдэг яриа ч чих дэлсдэг. Ингээд нэгэн цагт Социал демократ намын хэрэг эрхлэх газарт жолооч явсан, Тавантолгойд усны тэрэгний жолооч ажилтай С.Эрдэнэ алдаршиж, хүн болгон хүндэтгэдэг боллоо. Тэр үйл явдлын үр дүнд тавантолгойн жолооч нар талархдаг.

Гэхдээ саяхан танилтайгаа таарахад таван жилийн өмнө “С.Эрдэнийг шүтсэн ч яадаг юм” гэж явсан хүн жигтэйхэн муу болчихжээ. Хариуцлагатай хүний нүдээр харахад их хэцүү байдаг бололтой. “Ер нь бол операторчин хүн. Ажлаа хийхгүй өрөөндөө тамхи татаад, заримдаа архи уугаад сууж байдаг. Тойрон хүрээлэгч хэдэн хүнтэй болсон, тэд нь ч ялгаагүй. Гэтэл бүгдээрээ л бүтэн цалингаа авч байна. Шаардлага тавих зориг зүрхтэй хүн ч байдаггүй” гэж ирээд ундууцлаа. Сонсоод байхад төрөл садангуудаа ч өндөр цалинтай ажилд “шахаж”, ивээлдээ авсан гэх. Ядаж төрийн компанийн дарга нар ялсан нам, бүлэг, фракцийн нөлөөгөөр солигдоод байдгийг хэлэх үү. Ирээд хэл амгүй байхын тулд С.Эрдэнийг эрхлүүлээд байдаг бололтой. Одоо тэр “Эрдэнэс таван толгой майнинг” компанийг татан буулгахыг шаардаад яваад байгаа. Ажлын нөхцөл сайжруулахыг шаардах үүрэгтэй атлаа бүр ажил явуулахгүй гэж хэлэх нь “шантааж” л гэж ойлгогдоод байгаа юм.  Аль л мөнгөтэй төгрөгтэй газруудыг шантаажчид ээрч байдаг хойно. Миний санахын С.Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг бужигнуулаад амжсан. “Саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийг саах гэж бодсон ч байх. Одоо хүртэл зууралдсаар байдаг гэх. Харин ажилладаг байгууллагаа “шантааж”-лаж байгаа бол бүр улайрсны тэмдэг юм даа.

Тэгэхээр түүний байгуулсан “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тав арван хүний тухайд дүүрч. Харин Тавантолгойгоос хоолоо олдог олон жолооч нарт хэлэх үг байна. Мууг дагавал могойн хорлол гэдгийн үлгэрээр шуналтай муухай улсууд жирийн олны тархи толгойг эргүүлээд өөрсдөө зорилгодоо хүрч дагасан хэдээ хоолноос салгадаг жишээ их байдаг юм аа.  Наанаа сайхан үг хэлээд цаад талдаа улам алдаршиж амьтан хүнээс мөнгө салгадаг хүмүүсийн нийтлэг дүрийг бага ч гэсэн таниад авах хэрэгтэй.

Таван жилийн өмнө “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн үйлдвэрчний эвлэл байгууллагынхаа даргыг огцруулах гэж баахан бужигнасан. Нийслэлийн нийтийн тээврийн ачааны багагүйг үүрдэг энэ байгууллагын ажилтнууд ажил хаялт зарлаж, сүйд болсон шалтгаан нь “Цалинг цагийн тарифаар тооцуулах” байсан. Гэхдээ бүх ажилтан нь биш. “Үйлдвэрчний эвлэл” нэртэй хэсэг хүн зохион байгуулсан байдаг нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тэднийг дагаж байнга алдагдалтай ажилладаг автобус компанийн жолооч, кондукторууд цагийн хөлсөө 5000 төгрөгөөр үнэлүүлж, дээрээс нь нэмэлт урамшууллуудаа авна гэж хэдэн өдөр жагссан. Товчхондоо, “Авдаг цалинг нь хоёр дахин нэмнэ” гээд уриалаад байхаар мэдээлэл багатай хүн бол дуртай байна биз дээ. Харин зохион байгуулсан үйлдвэрчний хороо нь баазын захирал цалин нэмэх шийдвэр бие дааж гаргахгүйг сайн мэдэж байгаа. Ерөөсөө л даргыгаа зайлуулах гэсэн дүйвээндээ жирийн ажилчдыг ашиглаад тэр нь баригдаад намжсан. Гэтэл яасан гээч… Үйлдвэрчний эвлэлийнхээ “Ажил хаялтад оролцвол цалинг чинь нэмүүлнэ” гэсэн үгэнд итгэсэн нэлээд хүн ажилгүй болсон юм. Харин “Үйлдвэрчний эвлэлийнх” гэгдсэн хүмүүсээс нэг нь ч ажлаасаа салаагүй. Ингэж дуусдаг.

2018 оны намар багш нар ажил хаялт зарлаад баахан бужигнаж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд БСШУС-ын сайд дөрөв солигдлоо. Салбарын сайдын суудлыг өөрсдөдөө авах гэсэн улс төрийн бүлэг, фракцуудын зөрчил “хөлөндөө” босгосон шороо гэх юм уу даа. Үйлдвэрчний эвлэлийн дарга гэх арваад хүн өдөр шөнөгүй гудманд хашгирч, багш нарыг ажил хаялтдаа нэгдүүлсэн. Мөн л “Цалинг чинь нэмэгдүүлнэ” гээд л уриалаад байлаа. Багш нарын цалин хөөрхий бага болохоор бүтэн сарын турш ажлаа хаяж тэмцэлд нь давалгааллаа. Үр дүнд нь гавьтай ч нэмэгдсэн юмгүйгээр л төгссөн. Харин ч багш нар алдсан хоногийн мөнгөөрөө, хүүхдүүд боловсрол олж авах эрхээрээ хохирсон. Дараа нь бас оролцсон хүмүүсийг хамарсан зуулт, ажлаас халалт мэр сэр явсан л гэдэг. Гэтэл өнөөх олон үйлдвэрчний эвлэлийн удирдлага нь нэгдчихсэн нийслэлийн Засаг даргад “Бидэнд байр өг” гэж шаардаад явж байсан юм даа. Зарим нь авсан ч гэдэг юм билээ. Одоо өнөө толгойлогчид нь яадаг гэж бодож байна. Бидэнд ийм туршлага бий шүү гээд улстөрчдийг айлгаад гүйгээд байдаг.

Тийм болохоор Тавантолгойн ажилчдыг “нохойд барьдаг мод” болчих вий гээд байгаа хэрэг. Ер нь тэгээд үйлдвэрчний хороодынхоо ус тосыг ялгаж авахгүй бол өөрсдийнх нь нэр төрд ч муу шүү гэдгийг МҮЭ-д сануулах болсон бололтой. Үйлдвэрчний эвлэлдээ татвараа төлдөггүй, татвар хэлбэрээр хуримтуулсан хөрөнгийнхөө хэрхэн, юунд зарцуулдаг нь тодорхойгүй гээд С.Эрдэнэд зөрчил олон байна. Энэ нь МҮЭ-ийг муухай харагдуулаад байгаа юм шүү дээ.

Эх сурвалж: Moogle.mn

Р.Жандос:Мөнгөтэй, суудалдаа хайртай хүмүүс шүүхийн шийдвэрт нөлөөлөх вий
Р.Жандос:Мөнгөтэй, суудалдаа хайртай хүмүүс шүүхийн шийдвэрт нөлөөлөх вий
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​