fbpx Эрлийз, хурлийз гэх мэт хар технологи хол явахгүй, өөрсдөө гэмт хэрэгтэн болох вий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 51 секунд

Эрлийз, хурлийз гэх мэт хар технологи хол явахгүй, өөрсдөө гэмт хэрэгтэн болох вий

         Монголчууд бид “Нэр хугарахаар яс хугар”, “Сайр хүний үр, сүүт гүүний унага” гэхчлэн эцэг өвгөдийнхөө нэр алдар, угсаа гарваль, удам судартаа ихэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Тийм ч учраас томоохон эрх ашгийн төлөө хэн нэгнийг дөнгөх гэвэл хамгийн түрүүнд эцэг эх, гэр бүл, удам угсаа руу нь халдаж, гүтгэж, доромжлохыг урьтал болгодог. Ялангуяа сонгууль дөхөхөөр эрлийз, хурлийз гэдэг яриа эрчимтэй газар авч, урд нь “хятадын, хужаагийн” гэдэг үг нэмчихвэл гал дээр тос нэмэхтэй адил улам өөгшүүлдэг. Энэ сонгуулиар энэхүү хар технологийн “ид шид” яаж гарахыг үнэндээ таашгүй. Үнэндээ хүний мах, цус, ясан төрөл, удам судар, угсаа гарваль гэдэг маргашгүй үнэн бодит зүйлийг хэн ч дур зоргоороо өөрчлөх, хэн ч өөрийнхөө хүссэнээр зохиох боломж үгүй билээ.      

              Хотын Захирагч С.Амарсайхан энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газарт гаргасан гомдлын хариуг нь ирүүлсэн талаар өөрийн сошиал хуудаст бичжээ.  Түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг хүлээж авснаас хойш нэр бүхий хүмүүс цөөнгүй удаа “Хятадын эрлийз”, “Хүүр ухдаг хужаагийн хүүхэд” гэх зэргээр гүтгэн доромжилж байсан аж. Тиймээс Хотын Захирагч С.Амарсайхан эцэг өвгөд, удам судрыг нь зохион байгуулалттайгаар доромжилж байсан асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар албан ёсоор хандсан бөгөөд хариу албан тоотод Увс аймгийн Бөхмөрөн сумын 1944 оны хүн амын тооллогын баримт нь Тагнуулын Ерѳнхий газрын тусгай архивын баримттай таарч байгааг онцолжээ. Тодруулбал, түүний эцэг Ишбалын Сайнбуян нь 1924 онд, ээж Зулын Цэвээн нь 1932 онд одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт төрсөн, дѳрвѳд угсааны малчин хүмүүс байсан гэдгийг улсын архивт байгаа баримтаар бататгаж өгсөн байна.

 Төрт улсын иргэний баримт цагаан дээр хараар бичигдээд үлдсэн байгаа тул хотын Захирагчийн эцэг, эх, удам судрыг зориуд элдвээр гутаан доромжилж, үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан нэр бүхий хүмүүс болон захиалагчдыг цагдаагийн байгууллагад өгч, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно гэдгээ тэрбээр илэрхийлжээ. Энэхүү хариу албан тоот бичгийн  гол учиг нь хотын Захирагч гэдэг албан тушаал, эрх дархдаа байгаа юм биш. Хэнийг ч, ямар ч шалтгаанаар байсан гүтгэж, гутаан доромжлох эрх байхгүй. Тэр тусмаа эцгийнхээ ясыг өндөлзүүлж, удам судраараа доромжлуулсан жирийн нэг иргэн хүн төрт улсынхаа хууль хяналтын байгууллагад хандаж, үнэн мөнийг тогтоолгохоор зорьсон хэрэг. Хувь хүнийх нь үзэл бодолтой зөрөлдөж болно, улстөрийн албан тушаалын зорилгоор, хувийн ашиг сонирхлоор эрхэлж буй ажилд нь шүүмжлэлтэй хандаж болно, гагц бусдын гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, удам судрыг ор үндэслэлгүй гүтгэж, гутаан доромжилж болохгүй гэдгийг хүний номд ч, номын номд ч заадаггүй бил үү. Хүнийг арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гээд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч, Монгол Улсын Үндсэн хуульд ч маш тодорхой заасан байдаг тул ийм тохиолдолд гарцаагүй хуулийн хариуцлага хүлээх учиртай.

Хотын Захирагч ч үүнийг ойлгуулах үүднээс олон түмэнд эл баримтыг дэлгэж буйгаа хэлсэн байна билээ. Ер нь одооноос энэ мэт сонгуулийн хар технологио жаахан бодолцохгүй бол өөрсдөө гэмт хэрэгтэн болж мэдэх вий.

Харин азаар одоо шинэ залуу үеийнхний сонгогчийн боловсрол харьцангуй өөрчлөгдөж эхэлсэн тул эрлийз, хурлийз гэх хар технологи цаашид амжилт олохгүй болох талтайг бас бодолцоход гэмгүй санагдана.

Шуурхай.мн

Бие хамгаалагч асанаараа нэр хамгаалуулаад хол явах уу, З.Энхболд оо?
Бие хамгаалагч асанаараа нэр хамгаалуулаад хол явах уу, З.Энхболд оо?
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​