fbpx 18 минутын өмнө 284 Нийтлэлч Б.Төгөлдөр Цалингаа бүтэн авна гэж горьдох хэрэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 25 секунд

18 минутын өмнө 284 Нийтлэлч Б.Төгөлдөр Цалингаа бүтэн авна гэж горьдох хэрэггүй

-ЭМД-ын сангийн 30 тэрбум "Чингис хаан" банканд байршуулж, хүүнд нь ЭМДЕГ-ын удирдлгууд 86.2 сая төгрөг авсан нь тогтоогдсон- 

Иргэд эргэлзэж, төөрөлдсөөр зургаан сарын хугацаанд элдэв татвар, шимтгэлгүйгээр цалингаа бүтнээр нь авах нь гэсэн ойлголттой болоод долоо хонож байна. Гэтэл бас ч яг бүтнээр авахгүй ажээ.

Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн бүлэг хүн төлөхгүй. 1. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, 2. Төрийн бус байгууллага, 3. Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, 4. Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Монгол Улсад татвараа төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс 99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.” гэж мэдэгдсэн. Товчхондоо цалингаа бүтнээр нь гар дээрээ авах нь гэж баярласан. 

Гэтэл сарын сүүлч болж дээрх "баярын мишээл"-д асуудал үүссэн. Учир нь аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн албад ЭМД-ын шимтгэл төлөх ёстойг нь ажилтнууддаа анхааруулж эхэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй өдгөө Нийгмийн даатгалын хэлтсүүдэд чухам яг, ямар тушаал шийдвэр гарсан нь тодорхойгүй буюу чиглэл нь албажиж хүргэгдээгүйн дээр Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хувь хүн 2 хувь, байгууллага, аж ахуйн нэгж 2 хувь, нийт 4 хувиа төлөх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа аж. Үндсэндээ иргэдээс ЭМД-ын шимтгэл авахгүй гэдэг асуудлыг нь ЭМДЕГ-ынхан хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг.  

Мэдээж эрүүл мэндийн салбар хүндхэн байдаг манай улсад ЭМД-ын шимтгэл авах нь зүйн хэрэг. Тэгээд ч улс НДШ-ийг нь хөнгөлж өгч байхад ЭМД-ын 2-хон хувийг төлөх нь иргэдэд ачаалал болохгүй. Нийгмийн хариуцлагаа бодсон ч ААН-үүд ч төлчихнө. Асуудалгүй. Гэхдээ энд нэг зүйл орхигдох гээд байгаад л учир нь байна. Иргэд, ААН-үүдийн төлсөн ЭМД-ын шимтгэлийг “Чингис хаан” банканд байршуулж, тус сангийн дарга, удирдлагууд дундаас нь ашиг хүртэж явсан нь саяхан ил болсон шүү дээ. Тодруулбал, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулж, улмаар үүнийхээ хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон байдаг. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгсөн, авсан гэм буруутайд тооцсон ба "Чингис хаан" банкинд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.  Мөн тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн төрд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 30 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.

Товчхондоо, ЭМД-ын сангийн байх ёстой хөрөнгөөр дарга, албан тушаалтнууд нь мөнгө босгож, ашиг олж байхад иргэд яагаад “хонины морь” шиг дуугүйхэн явах ёстой гэж. Иргэдээс авах ёстой шимтгэлийн төлөө эсэргүүцэл илэрхийлж байхын оронд дарга нарынхаа зувчуулсан хөрөнгийн учрыг эхлээд олсон нь дээр байлтай. Тэр цагт монголчууд нийгмийн хариуцлагын хүрээнд ЭМД-ын шимтгэлээ төлөхөд санааширч, харамсахгүй байлгүй. Иргэдийн төлсөн шимтгэлээр дарга нар нь ашиг олохыг хэн ч зөвшөөрөхгүй.

Erennews.mn

У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд Засгийн газар, УОК-оос өгсөн үүргийг сайн биелүүлсэн байна
У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд Засгийн газар, УОК-оос өгсөн үүргийг сайн биелүүлсэн байна
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​