fbpx Намдаа 100 саяыг тушаасан хүмүүсийн хэн хэн ямар хэргээр шалгагдаж байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 0 секунд

Намдаа 100 саяыг тушаасан хүмүүсийн хэн хэн ямар хэргээр шалгагдаж байна вэ?

Таны хувьд 100 сая төгрөг хэр их мөнгө вэ. Эрх мэдэл буюу УИХ-ын гишүүний суудлын төлөө АН-ын квот горилогчдод их мөнгө биш бололтой. Учир нь, тэд өдөр, шөнөгүй ажиллаж, хөлсөө дуслуулан байж хөдөлмөрлөж олсон орлогоосоо бус хууль бусаар, хөнгөн аргаар бий болгосон хөрөнгөнөөсөө өчүүхнийг нь өгч байгаа учраас тэр биз

. Харин энгийн иргэд, сонгогчдын хувьд яалт ч үгүй их хэмжээний мөнгө. Энэ мөнгөөр юу хийж болох вэ. Тав тухтай амьдрах хоёр өрөө байр хоёрыг, хөл дүүжлэх pruis20 автомашин арвыг авч болно. Мөн арван оюутны дөрвөн жилийн сургалтын төлбөр, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гарааны мөнгө. Энэ мэтээр энгийн иргэдийн амьдралаа дээшлүүлж, сайжруулах, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, бизнесээ эхлүүлэх хэмжээний мөнгөнд эрх мэдэл, их хулгайд шунаж буй АН-ынхан ханахгүй, хоёр дахь шатны дэнчин болох 300-400 саяыг тушаахыг шаардаж буй. 

Эхний шатны дэнчингээ одоогоор 181 хүн тушаачихаад, УИХ-д сонгогдчихсон мэт толгой дээгүүр алхаж явна. Ил болсон нэрсийн жагсаалтад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, түүний хамаарал бүхий этгээдүүд, хувьдаа компанитай түүгээрээ дамжуулан төсвийн хөрөнгө мөнгө, тендер хүртэж явсан хүмүүс багтжээ

Дэнчин тушаасан эрхмүүдийн нэрийг илчилсэн  “Хера холдинг” ХХК-ийн захирал Х.Ганхуяг энэ тухайд “Дэнчингийн мөнгөө тушаасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харахад Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ нартай тус бүртээ 20, 30  хамаарал бүхий хүн байна. Тэдний үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, хамт ажиллагсад нь 100 сая төгрөгөө тушаачихсан байна.  АН-ын түүхэнд 30 жилийн турш толгойд нь байсан хүмүүс одоо өв залгамжлагчаа гаргаж ирэх гэж байна” хэмээн хатуухан шүүмжлэв. Үүгээр ч зосгохгүй С.Эрдэнийн хууль бус үйлдэл, хуурамч дүр төрхийг намынх нь гишүүд ч шүүмжилж, эсэргүүцдэг. Тухайлбал,  АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намаа С.Эдэнийн гэр бүлийн нам болсон гэдгийг тодотгохын зэрэгцээ хувийн бизнес, хөрөнгө мөнгөгүй, насаараа түүний нөлөөн дор төрийн алба хашиж явсан хүмүүс 100 сая төгрөг тушаасанд гайхаж буйгаа зарласан удаатай. 

Ёстой л ямар ажил хөдөлмөр эрхлэдэг, хэн гээч хүмүүс нь ямар ч асуудалгүйгээр 100 сая төгрөг гаргаад намдаа тушаачихав. Үүнд хариулт нэхэхэд улс төрийн албан тушаал хашдаг байсан, одоо ч зүүгдэж яваа төдийгүй улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж буй зэргээр баримт, факт нь дуусч, дундаршгүй хүмүүс байв. Тухайлбал, 

 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан, “Фортуна” группын ерөнхийлөгч  Н.Батбаяр сайдаар ажиллаж байхдаа намын нөхөр, тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанид 100 км хатуу хучилттай автозам барих нэрээр илт давуу байдал олгож, тендер өгч, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байв. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсан гэх эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа юм. Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг Эрдэнэтийн хэрэгт холбогдуулан шалгаж, улсад есөн их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүхэд шилжүүлээд байна. 

Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөлд зориулсан “Чингис” бондын хөрөнгө болох 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тендерт шалгарсан компанийн дансанд 35 сая ам.доллар орох ёстойгоос 3.5 сая нь ороогүйг баталсан байдаг. 

 

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монголиан коппер корпорэйшн” компанид их хэмжээний гүйлгээ хийсэн, Хөгжлийн банкнаас “Кью эс си” ХХК нь 195 тэрбум төгрөгийн зээл авсан зэрэг мөн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудалд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. 

 

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар дөрвөн эхнэр сольсон нэгэн. Бусдын биед гэмтэл учруулсан, сонгуулийн хууль зөрчсөн хэргээр арав орчим удаа шалгагдаж байсан төдийгүй аймгийн болон, “Шинэ сум” төслийн улсын төсвийн хөрөнгийг нэр бүхий компаниудад илт давуу байдал олгож, тендерт шалгаруулсан. Энэхүү асуудалд хоёр тэрбум төгрөг хөндөгддөг. 

АН-ын гишүүн П.Цагаан “Ачит их” компаниараа “Эрдэнэт” үйлдвэрийн овоолго шороог угааж хөрөнгөжсөн хэргээр шалгагдаж байгаа. 

АН-ын дарга С.Эрдэнэ улсын нийгмийн даатгалын мөнгө, Баянгол дүүргийн төсөв хөрөнгийг хувийн компани шигээ захиран зарцуулдаг асуудлаар үргэлж хэл ам таталдаг бөгөөд түүний цэргүүд нийгмийн даатгалын мөнгийг зүй бус зарцуулсан хэрэгт шалгагдаж байгаа. Нас барсан хүний даатгалын мөнгийг угаасан хэрэгтэй ч  С.Эрдэнэ холбогддог. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсийг угаах “Страто” үйлдвэрийн асуудлаараа хэрэгт шалгагдаж эхэлсэн. 

ТЕГ-ын дарга асан Р.Хурц С.Зоригийн хэргийн эрүүдэн шүүх замаар гэмгүй хүмүүст ял тулгасан хэрэгт шалгагдаж байна. 

УИХ-ын гишүүн Д.Мурат эмэгтэй хүнд бэлгийн дарамт учруулж, зүй бус харьцсан асуудалд холбогдож, нийгэмд дуулиан төрсөн төдийгүй их мөнгө амалж, хэргийг замхаруулж, асуудлаас мултарч чадсан ч хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.    

Энэ бол дэнчингээ тушаасан хүмүүсийн төлөөллийн ажил, амьдралынх нь замналын бодит түүх. Ийм л  бохир намтартай, нэр цэвэр биш татвар төлөгчдийн мөнгөөр хэтэвчээ зузаатгасан хүмүүс УИХ-д суухаар улайрч, дэнчингээ тушаасан нь энэ. 

100 сая төгрөг өгчих чадалгүй, 100 мянган төгрөгийн хандив өгчих  100 найзгүй бол сонгуульд өрсөлдөөд хэрэггүй. Энэ бол АН-ын алтан зарчим. Энэ тухайгаа АН-ын дарга С.Эрдэнэ “Улс төрд орж ирэх хүсэлтэй, өөрийгөө сорих гэж буй хэн нэгэн тодорхой хэмжээний дэмжлэгтэй, хадив, мөнгө, санхүү босгох чадалтай байж цаашаа явна.

Харин хэчнээн мундаг мэдлэг боловсролтой байлаа ч мөнгөгүй бол явдаггүй л байхгүй юу” хэмээн хээв нэг хэлж, олон нийтээр чичлүүлсэн ч бууж өгөлгүй эрх мэдэл, их хулгайхнаа төлөө чичирсээр л сууна. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хэлсэнчлэн АН шиг сонгуулийг их зардлаар шийдэх тусам сонгогдсон хүмүүс нь төрийн төсөв хөрөнгө, татвар төлөгчдийн халаас руу өнгийдөг гэдгийг сонгогчид санахад илүүдэхгүй биз ээ.  

sonin.mn

Нам дотроо зодолдох нь тэдний хэрэг ч золиос нь ард түмэн болдог
Нам дотроо зодолдох нь тэдний хэрэг ч золиос нь ард түмэн болдог
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​