fbpx Энд ч нүүргүй, тэнд ч нэргүй түшээдийн нүүдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
6 минут 26 секунд

Энд ч нүүргүй, тэнд ч нэргүй түшээдийн нүүдэл

Нийслэлийн нэгэн дүүргээс нэхэлтэй юм шиг дөрвөн удаа сонгогдсон түшээ говийг зорьж, зон олонтой нь саймширч яваа гэнэ. Сайндаа ч биш, сар хүрэхгүй хугацааны дараа болох ээлжит сонгуульд энэ нутгаас гарчих санаатай. Тэгвэл зүүн аймгаас таван удаа сонгогдож, энэ үзүүлэлтээрээ Монголын парламентын түүхэнд бичигдсэн өөр нэг эрхэм өмнөх нөхрийн тойрог дээр нь ирж байгаа сурагтай. 

Ингэж УИХ-ын гишүүд өмнөх тойргоо орхиж, өөр аймаг, дүүрэг рүү нүүдэллэхдээ аав ээжийн нутаг хэмээн хайр зарладаг нь аргагүй л сонгууль хаяанд ирсний илэрхийлэл. Өнгөрсөн дөрвөн жил сонгогдсон тойрогтоо бараагаа бараг харуулаагүй, сайхан амлалт нь салхинд хийсч, аврагч “бурхан”-ы ая зан нь албаны ихэмсэг дүрд хувилсан түшээд л шатрын хүү шиг нүүдэллэдэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ирэх сонгуулиар тойргоо солихоор зэхэж буй нэр дэвшигчдийн талаар хүргэе. Эхний удаад эрх баригч намаас эхэлж буйг мөн энд сануулъя.

Ц.Нямдорж. Хамгийн олон удаа парламентад сонгогдсон үзүүлэлтийг “эзэмшигч”. Увс аймгаас зургаа, Хан­-Уулаас нэг удаа сонгогдсон тэрбээр 1992 оноос хойш тасралтгүй УИХ-­ын гишүүнээр ажиллаж буй хүн. Ямар сайндаа “Төрийн ордонд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс бусад бүх өрөөнд орж үзсэн” талаараа телевизийн нэвтрүүлэгт орохдоо хуучилж суухав. Тэгвэл тэрбээр ирэх сонгуульд Орхон аймаг буюу Эрдэнэт хотод нэр дэвших сурагтай байна. Унаган нутгаа орхиод улсын нийслэлийг түшсэн Ц.Нямдорж энэ удаа харин эрдэнэтчүүдийг бараадах болсон нь ч учиртай. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хан­-Уулынхны итгэлийг эвдэж, сэтгэлийг гонсойлгосон гэдгээ эрхэм түшээ эрх биш мэдэж байгаа биз. Иргэдийн амьдрал энэ хугацаанд сайжирсангүй, эрхэм түшээ сайд болсон, машинаа сайжруулсан. Хоёр хүүгийнхээ нэгийг Элчин сайд болгох гэж зүтгэсэн, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийлгүүлж дөнгөсөн. Бас нэг хүү нь төрийн өмчийг /машин/ үнэгүйдүүлж авсан гээд дурдаад байвал ард түмний төлөө ажилласан гэхээсээ илүү ахуй амьдрал, аж ахуйдаа ахиц гаргажээ гэж харагдахаар. Харин ирэх сонгуулиар эрдэнэтчүүдийг түших ганц найдвар нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой байх. Учир нь энэ талаарх нарийн ширийнийг жирийн иргэд мэдэхгүй, жинхэнэ төрхийг нь танихгүй гэж бодож юуны магад. Харамсалтай нь орчин цагт иргэд мэдээлэлтэй, эх орончийн дүр эсгэсэн худалчуудыг таньдаг болсныг сануулахад илүүдэхгүй биз. 

Сү.Батболд. Өмнө нь дандаа Сүхбаатар дүүргээс сонгогддог байсан тэрбээр Дундговь, Говьсүмбэрийн тойрогт нэр дэвшихээр эргэлт буцалтгүй шийджээ. Коронавирусээс улбаатай хөл хорионы үеэр сонгуулийн ухуулагчдаа Улаанбаатарт авч ирэн Чингис буудалдаа байршуулж сургалт хийсэн гэх “хэрэг” нь саяхан цацагдсан. Сүхбаатар дүүрэгтээ эргэж очих нүүргүй болсон уу, говиос гаралтайгаа гэнэт мэдсэн үү. Ямар ч байсан тойргоо сольж, сүхбаатарчуудаас сэтгэл буруулсан нь үнэн аж. 

Д.Дамба-Очир. Уг нь эрдэнэтчүүдийн итгэлийг өвөртлөн Их хурлын гишүүнээр дөрвөн жил суусан ч гавьтай сайн ажилласангүй. Тиймэс Дундговьд нэр дэвших шийдвэрийг нэлээн эртнээс гаргасан юм. Эрт гэж онцлох болсон нь 2020 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр Орхон аймаг биш Дундговьд ахиу хөрөнгө тавиулах лобби хийлцэж явсан юм. Орхонд очих нүүргүй болсон нь алдарт ЖДҮ-тэй холбоотой байж магад. Энэ парламентын бүрэлдэхүүний бараг тал нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулан төсөвлөсөн хөрөнгийг өөрөө болон хамаарал бүхий компанидаа тэрбум тэрбумаар авч өгсөн хар нэртэй. Хусаад ч арилах нь өнгөрсөн хар толбыг өөртөө наасан түүний энэ үйлдлийг ноцтойд тооцон, УИХ­-ын гишүүнээс нь эргүүлэн татах саналыг оруулж байв.

Ж.Энхбаяр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн олонхын саналаар ордонд сууж буй тэрбээр өмнө нь Говь­Алтайгаас хэдэнтээ сонгогдсон. Бас л ЖДҮ автортай. Зөвхөн жижиг дундынхан төдийгүй тарилангийн, мал аж ахуйн бүр боловсролын зээлийн гээд “саагаагүй” сан байхгүй талаарх шуугиан түүнийх. Нэгэнт Баянзүрхэд буцаж очих нүүргүй болсон Ж.Энхбаяр газар тариалангийн бүс Сэлэнгийг онилоод байсан ч тариаланчид хүртэх ёстой зээлийг танил тал, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглаад авчихсан хүнийг сэлэнгийнхэн дэмжинэ гэдэг юу л бол. Энд ч нэргүй, тэнд нүүргүй болсон түүнийг аз түшиж төрсөн нутаг Говь­-Алтайд сул суудал олдох шинжтэй болсныг эх сурвалж мэдээлж байна. Учир нь Говь­-Алтайн ганц суудлын төлөөх УИХ-­ын гишүүн Ш.Раднаасэд, МАН­-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын тулаан өөрсдийг нь тамирдуулж, талцуулсаар сонгуультай золгов. Уг нь Говь-Алтайн Засаг даргаар Д.Амарбаясгалан өөрийн хүнээ тавиад байсан ч өнөөх нь албан өрөөндөө архидалт зохион байгуулж, улмаар хүний амь нас золгүй байдлаар эрсдсэнээр тавиул нь албан тушаалаасаа буув. Д.Амарбаясгалангийн сонгуулийн “хөл” ч нурав. Ингээд эрхэм гишүүн Ж.Энхбаярт дахин нэг боломж гарч ирсэн нь энэ. Гэхдээ тэрбээр Сэлэнгэ, Говь-Алтай хоёроос алийг нь сонгохоо одоохондоо шийдээгүй аж. Баттай нь Баянзүрхэд лав буцаж очихгүй гэсэн.

Засгийн газрын мэдээ сонин

Ким Жөн Ун эсэн мэнд байгаа
Ким Жөн Ун эсэн мэнд байгаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​