fbpx Сонгинохайрхан дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 48 секунд

Сонгинохайрхан дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги байгуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулахаар болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлнэ. 

Гал түймэр унтраах, аврах анги нь нэгдүгээр зэрэглэлийнх бөгөөд нийт гурван блокоос бүрдэнэ. Мөн аврагч нарт зориулсан орон сууцыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тус барилгын ажлыг эхлүүлж, хүлээлгэн өгөхөөр Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сахил авсан биш бүр дордов гэгчээр малчдын орлогыг хямралын үед нулимав
Сахил авсан биш бүр дордов гэгчээр малчдын орлогыг хямралын үед нулимав
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ