fbpx Дамдины Сүхбаатарын Батболд Тавантолгойг түмэндээ өгсөн шүү хэмээгээд Дундговь руу дайлаар мордох нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 19 секунд

Дамдины Сүхбаатарын Батболд Тавантолгойг түмэндээ өгсөн шүү хэмээгээд Дундговь руу дайлаар мордох нь

-Тавантолгойн ногдол ашиг тараамагц төрийн ордны ховор бараа хөзрийн модтой болно гэсэн үг-

-Сонгогдсон тойрогтоо битгий хэл Төрийн ордонд ховорхон үзэгддэг, саарал ордны “сарын тэмдэг”-үүдийн нэг гэгддэг түүнийг говийнхон хэрхэн угтах бол-

Хэлэх үг, хийсэн ажилгүй нөхөд 4 жилийн дараа буурь сэлгэдэг нь гэм биш болсон. Итгэл хүлээлгэсэн сонгогчдоо эрх ямба эдэлсэн 4 жилээ умартаж, дараагийн сонгуулиар гэнэт хулмалзан санагалздаг гажуудал хуучин бууны хугархайнуудад бүр зуршил болчихсон гэхэд хэтийдэхгүй. Үүний жишээ нь, Сү.Батболд.

Тэрбээр 2000 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж, 2004 онд парламентын босго давснаас хойш улс төрд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж яваа нэгэн. Тухайн үеийн МАХН-аас Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулж, улмаар Эвслийн Засгийн газарт Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан нь саяхан.

Аавыг нь Дамдины Сүхбаатар гэдэг бөгөөд сонгуулиар “Дамдины Сүхбаатарын Батболд” гэх пиарыг хүчтэй явуулж, эл дүүргээс улиран сонгогдож байв. Түүний дараа нэгэнт Дамдины Сүхбаатар жанжны хүү бишийг дүүргийнхэн мэдэх болсон тул гурав дахиа яаж хуурах билээ, аавынхаа нутгийг зорив.

Түүний аав Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынх. Энд харин “Дамдины Сүхбаатарын Батболд” гэх толгой эргүүлсэн овог нэрсээ цувруулан байж, өнөөгийн сэнтийдээ сууж дөнгөсөөн. Гэвч байнгын хороо, чуулганы хуралдаанд үзэгдэхээ больж, МАН-ын сарын тэмдэг шиг болсон нь үнэн.

Одоо харин 4 жилд ганц удаа гарч ирдэг тайзаараа Дундговь аймгийг онилж, тэнд энд тэрийг ч, энийг ч дайлж, цайлах болж.

Ажилтан ангиас ганзгын наймаачин, компанийн захирал, тэрбумтан, тэр бүү хэл намын дарга, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд болтлоо өгссөн түүнийг мэдлэг чадвар өндөртэй, дипломат төрхтэй хэмээх нэгэн байвч хардалтын хар тамга нь түүнээс ч арвин. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Гансүхтэй баз гэдгээс эхлээд хөвөрнө.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүртэл түүний олон мутрын нэг гэдгийг толгойтой бүхэн хэлнэ. Ямартаа Дамдины Цогтбаатарын хийсэн томилгоо бүр Дамдины Сүхбаатараар шоуддаг Сү.Батболдтой хамааралтай гэлцхэв. Ганц жишээ татахад, Д.Цогтбаатарын томилгоогоор Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдсон Б.Баярсайханы төрсөн дүү нь Сүхбаатар  дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Баярмагнай.

Түүний эхнэр Б.Баттуяа нь Б.Баттүшигийн төрсөн дүү гэдгийг хүүхэд хөгшидгүй мэдэх болсон. Энэ мэтчилэн томилгоо бүрийн ард С.Батболд сүүмэгнэнэ.

2000 оны эхээр Европын орнуудад хүчтэй тархсан хар тамхины “Блэк Моргон” бүлэглэлийнхний утасны үзүүр тухайн үеийн дэд сайдаар ажиллаж байсан Сү.Батболд руу чиглэж нэг хэсэг нэр холбогдсоныг тэр үеийн хэвлэлийн хуудсуудаас харж болох юм. Үүнтэй зэрэгцэн ГХЯ-ны дипломат ажилтан н.Алтансайхан ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан, Австри улсад суух атташегаар ажиллаж байсан С.Эрдэнэ 2002 онд ХБНГУ-д тамхины наймаа хэргээр баригдсан, Бельги дэх ЭСЯ-нд ажиллаж байсан н.Баярхүү Англид, Унгарт ажиллаж байсан н.Цэрэнсодномын саатуулагдсан гээд олон хэргийн учгийг хөөхөд их ч юм гарна гэдгийг учир мэдэх эх сурвалж хэлж байгаа.

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Тостын нуруунд хэрхэн эзэн суусныг бид мартаж болохгүй. 2003 онд Б.Чойжилсүрэнгийн компани 2014 он хүртэл хайгуул хийх зөвшөөрлийг авч, үүнийгээ 2015 онд дахин сунгаад, ашиглалтын лиценз болгосон. Ингэхдээ Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа 4 уурхайн компанийн газрыг бүгдийг нийлүүлснээс дариу 5 дахин их талбай эзэмших болж хэрүүл уруул, хар бараан түүхүүд тасраагүй байна. Тэгвэл энэ их талбайг ганцхан компанид хэн өгөв.

2012 оны тавдугаар сарын 18, лиценз олгож байх үе гэдэг нь Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний тусгай зөвшөөрлийн эрх олгохын зэрэгцээ бусдаас авлига авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн үетэй огтлолцдог. Энэ үед Засгийн газрын тэргүүнээр Дамдины Сүхбаатарын Батболд ажиллаж байсныг дараагийн удаад дэлгэрэнгүй өгүүлэх тул энэ зуурт товч томилгоог саная. Тэрбээр С.Баярын хүн гэх Батхуягийг өөрийн зөвлөхөөр ажилд авч, түүний оронд Ашигт малтмалын газрын даргаар Г.Алтансүхийг томилсон. Ашигт малтмалын газар халаа сэлгээ ороод шинэ хүн томилогдоод хэдхэн хонож байхад УИХ-д сонгогдсон Б.Чойжилсүрэн лиценз авч чадсан байдаг шүү.

Сү.Батболдын сүүлийн үеийн гуншин “оффшорчин” болсныг нийтээрээ мэднэ. Оффшор бүсэд түүнд хамааралтай 2 ч данс ил болж, дуулиан дэгдээсэн. Мэдээлэл цацагдсаны маргааш буюу 2016 оны тавдугаар 11-нд УИХ-ын гишүүн Сү.Батболд “Надад оффшор компани,  данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэж байсан ч хэд хэдэн нотлох баримт ил гарснаар сураг алдарч, Төрийн ордны ховор бараа болж эхэлсэн.

Ганзгын наймаанаас тэрбумтан болж, олон арван компани эзэмшдэг түүний хөрөнгийг С.Жавхлан лав ойлгож чадаагүй. Ямартаа түүнийг эл асуудлаар нь шалгуулахаар АТГ-т матаж үзэхэв. Тэрбээр “Сү.Батболд гэж хүний эзэмшлийн газруудаар орлоо. Емарт, Чингис зочид буудал... Энэ цаашаа үргэлжилнэ. УИХ-ын гишүүн Сү.Батболдын эзэмшилд байгаа болон түүнтэй хамаарал бүхий Тэнгис кино театр, Алтай групп, Алтай констракшн, Алтай гацуурт, Ар өвөр алтай, Алтай нутгийн хүчтэн ХХК, Алтай холдинг, Алтай кашмер, Чингис хаан цогцолбор, Чингис зочид буудал, Скай их дэлгүүр, Стар телевиз, Скай трэйдинг, Скайтел групп, Скайтел ХХК, Скай медиа корпораци, Скай нет, Емарт, Бороо Гоулд гээд олон компани, байгууллага бий. Нэг хүний эрх мэдэлд яагаад ийм олон компани, аж ахуйн нэгж байгаа юм бэ” хэмээн бухимдаж суусан.

Тэрчлэн Тавантолгойг Сү.Батболдын толгой хэмээн нийт олноороо товчхон тодорхойлдог болсон. Ер нь ч энэ 2 толгойг салгаж ярих төвөгтэй. Олны мэддэгээр Сү.Батболд Тавантолгойгоо төрд өгчихсөн. Гэхдээ төрдөө өгсөн үү, намдаа өгсөн үү гээд хөөвөл бас өөр хариулт гардаг. Харин хэнд ч өгөөгүй байх магадлал нь бүр илүү. Ямартай ч хоёр толгойн хамаарал одоо ч хэвээрээ байх магадлалыг бид харж байгаа. Урагштай явсан Тавантолгойн хэлэлцээ гэнэт гацсан нь түүний МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн байхдаа хийсэн “Чалко”-гийн гэрээтэй холбогддог. Чухамдаа чөдөрлөж дөнгөсөн хэрэг.

Тавантолгойн орд өнөөдөр хоёр намын сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаас амсуулах, улстөрчдийн дараагийн сонгуулийн бэлтгэлийг хангах сурталчилгаанд зориулагдсан хэвээр байгаа нь үнэн юм. Ирэх сараас ногдол ашиг тарааж, МАН-ын нэр хүндийг огцом өсгөх шоуны бэлтгэл ойрын өдрүүдэд эрчимтэй хийгдэж байна. Төрийн өмчит гэх дугтуйд боодлоотой “Эрдэнэс Тавантолгой” ХК, Тавантолгой түлш ХХК-иуд хүртэл төрийнх үү, хувийнх уу гэдгийг шалгаж тогтоох нь цаг хугацааны асуудал биз.

Харин С.Жавхлан гишүүний гайхарч, шагшраад байгаа Емартын зөвхөн газрыг ярих төдийд Сү.Батболд авлигын хэрэгтэн болох шахдаг. “Чингис” зочид буудлын зүүн хойно, одоогийн “Емарт” худалдааны төвийн газрыг 2013 онд авч үлдэхийн тулд Сү.Батболд авлига өгсөн гэх өргөдлийг нэгэн иргэн АТГ-т гаргасан нь бий.

 Өргөдөлд “Алтай кашмер”-ын ноолуурын дэлгүүр ажиллаж байсан тус газрыг хууль бусаар олгосон хэмээн үзэж 2013 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, цуцлах газруудын жагсаалтад багтаасан. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболд 200.000 ам.долларын авлигыг Нийслэлийн газрын албаны холбогдох албан тушаалтанд өгч цуцлагдах компаниудын жагсаалтаас газрыг сугалж үлдсэн хэмээн дурьдсан байв. Хэргийн зуучлагч хүртэл ил гарч, нийтэд мэдээлэл өгч байсан удаатай.

Энэ бүх орооцолдооныг хөвж, учгийг хөөх бүрт чирэгдэн гарч ирдэг ийм нэгэн нөхөр Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар аймгаас дүрвэн Дундговь аймгийг зорих болов. Сонгогдсон тойрогтоо битгий хэл Төрийн ордонд ховорхон үзэгддэг, саарал ордны “сарын тэмдэг”-үүдийн нэг гэгддэг тэрбээр гандан буурахгүй “би Дамдины Сүхбаатарын Батболд болбоос” хэмээгээд говийнхныг дайлж цайлах ажлаар ээлжит 4 жилийнхээ хөшгийг нээж, хөзрөө дэлгэж байна.

Эх сурвалж: Нийгмийн толь 

Жүжигчнийг буруутгах уу хар тамхийг уу
Жүжигчнийг буруутгах уу хар тамхийг уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​