fbpx АН орших уу, эс орших уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 55 секунд

АН орших уу, эс орших уу?

АН өчигдөр: 

Ер нь  ардчиллынхан эхнээсээ нэг гэрт яваагүй шүү дээ. 1990 оны 2 дугаар сарын 18-нд  сард болсон  Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Нам /МоАН/-ыг байгуулж байгааг зарлан тунхагласан хэдий ч цагаан морин жилийн хувьсгалд оролцсон болон ардчиллыг дэмжигч хүмүүс зөвхөн  энэ намын дээвэр дор нэгдэж нягтарч чадаагүй юм. Р.Гончигдоржийн байгуулсан Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Монголын Социал Демократ Нам мэндэлсэн бол Да.Ганболдын Шинэ дэвшилт холбооныхон  Монголын Үндэсний Дэвшлийн Нам /МҮДН/ гэгчийг байгуулж билээ. МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч  С.Зориг ч гэсэн тухайн үед МоАН-ынхантай  ганзага нийлэлгүй  Бүгд  Найрамдах  Нам, дараа нь Нэгдсэн Намыг үүсгэж, бие даасан улстөрийн тоглолт хийж байлаа.

 

Ардчиллын  залуус тус тусдаа  улстөр хийж байсан ч эвсэл хэлбэрээр сонгуульд оролцохыг илүү үр дүнтэйд тооцож,  1992 оны УИХ-ын сонгуульд  МоАН, НН, МҮАН хамтарч оролцож үзсэн түүх бий. Гэхдээ ердөө тавхан суудал /МСДН-ын нэг суудлыг нэмээд/ авсан нь  амиа бодож амбицлаад явахгүй нь гэдэг сануулга болсон юм. Улмаар 1996 онд МоАН, МҮДН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/-ыг байгуулсан бөгөөд  Ц.Элбэгдорж  анхны  даргаар нь сонгогдож байлаа. МҮАН 1996 оны сонгуульд  МСДН-тай “Ардчилсан холбоо” эвсэл байгуулан оролцоод 50 суудал авч анхны түүхэн гэмээр ялалтаа байгуулсан. Гэхдээ дотоод зөрчил нь эрх баригчдыг хүчгүйдүүлж,  улс орныг удирдан жолоодох чадамжийг сулруулж байлаа. Эдийн засаг, нийгэм ч дагаад туйлдсан. Үүнээс болоод нэр хүндээ алдаж эхэлсэн учир МСДН нь амиа бодож 2000 оны сонгуульд дангаараа оролцож билээ. МҮАН нь МШАН /Монголын Шашинтны Ардчилсан Нам/ гэгчтэй эвсэл байгуулж оролцоод дөнгөн данган нэг суудал чангаасан  юм. Ийм үр дүн эрх биш нэгийг бодогдуулсан нь лавтай бөгөөд тус тусдаа яваад амжилтад хэзээ ч хүрэхгүйг ухаарч, үр дүнд нь  ардчиллын төлөө гэсэн тав зургаан нам нэгдэж АН-ыг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэгээд бодохоор одоогийн АН 2020 он гараад 20 жилийнхээ нүүрийг үзсэн гэсэн үг. Хамгийн гол нь нэг намын зохион байгуулалтад  орсноор  эв нэгдэл нь бүрэн  хангагдсангүй. Дотоод зөрчил нь байн байн хурцаар илэрч, дахиад л задарч, хуваагдах үйл явц өрнөж байсан  юм. 2003 онд М.Энхсайхан АН-ын анхны дарга Д.Дорлигжавын оронд намын дарга болсон ч  улстөрийн хүчний хувьд төлөвших эхлэлийг тавьж чадаагүй. Түүнийг АН-ын дарга болоход  “Ганцаарчилсан,  дураараа, бие даасан тоглолт хийдэг М.Энхсайхан яг хэвээрээ байна” гэж дүгнэх гишүүд цөөнгүй байсан гэдэг. Ийм уур амьсгалаас АН-ын хоёрдахь даргыг огцруулах хөдөлгөөн эхлэх болсон. М.Энхсайхан 2004 оны сонгуулийн өмнөхөн “Эрэл”-ийн  Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан Монголын ардчилсан шинэ социалист намтай “Эх орон-Ардчилал”эвсэл байгууллаа.  Хэдийгээр түүний энэ тактикийг Э.Бат-Үүл тэргүүтэн дэмжиж байсан ч Р.Гончигдорж нарын хуучин соцдекүүд таалаагүй билээ. Улмаар 2004 оны сонгуулийн өмнө Р.Гончигдорж АН-ын дарга М.Энхсайхан руу хэвлэлээр ил захидал дайж, дургүйцлээ илэрхийлсэн юм. Хэдийгээр сонгуулийн өмнө АН-ын дотоод зөрчил илэрхий цухалзсан ч ард түмэн “Эх орон-Ардчилал” эвсэлд 36 суудал хайрласан. Энэ нь мэдээж сонгуулийн штабаа удирдаж орсон М.Энхсайханы гавьяа мөн боловч  Р.Гончигдорж тэргүүтэн түүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Улмаар тэдний зөрчил хурцдаж,  М.Энхсайханыг гадаад томилолттой гэх хойгуур соцдекүүд Р.Гончигдоржийг АН-ын даргаар өргөмжилж, мөн оны 12 дугаар сард “Эх орон-Ардчилал” эвсэл задарлаа. М.Энхсайханы хувьд бууж өгсөнгүй, тамга тэмдэгээ булаацалдсан  хэрүүл болж, Дээд шүүхэд гомдол  гаргахдаа хүрч  байлаа. 2006 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн  Их эвслийн Засгийн газрыг огцорсны дараа М.Энхсайхан Үндэсний шинэ нам /2011 онд нэрээ сольж Монгол Үндэсний Ардчилсан Нам болсон/-ыг байгуулж билээ. Тэр цагаас АН-д “Кроун, “МоАХ, “Зүүн хойд азийн нийгэмлэг, “Алтан гадас, “Шонхор”, МҮДН, “Нэг ардчилал” зэрэг олон тооны бүлэглэл үүссэн билээ.  

 

АН өнөөдөр:

“АН-д задрал хуваагдал бус бүр сүйрэл нүүрлээд байна” гэж гишүүд нь халагдах боллоо. “Нэр дэвшихийг горилж байгаа бол заавал 100 сая төгрөг тушаах ёстой” гэдэг хатуу болзол тулгасан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, намдаа байр суурьтай залуус нь олноороо дайжих болсон. Энэ давалгаа намын хуучин лидерүүдээр нь үргэлжилж, АН-ыг 100 сая төгрөгөө өгсөн хүмүүсийн түр зуурын бүлэглэл мэтээр харагдуулах болов. 

Ардчиллын үйл хэргийг эхлүүлж, АН-ыг удирдаж явсан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа,  мөн С.Баярцогт нар бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн нь  намаасаа нэр дэвших орон зай олдоогүйдээ биш  одоогийн удирдлагуудын бодлого, үйл ажиллагаа нь таалагдахгүй байгаа болоод л тэр. Нэг ёсондоо хүлээн зөвшөөрөхөд хэцүү хандлагаас дайжиж  хуучин лидерүүд нь арга буюу өөр сонголт хийлээ дээ.

 

Товчхондоо З.Энхболд гэдэг хүн АН-ыг удирдаж, ардчиллыг устгаж байна гэж тов тодорхой ганцхан юм хэлээд төрөлх намынхаа хаалгыг саваад гарцгаалаа. Гэхдээ бие дааж нэг дэвшихээр шийдсэн нь намаа бүрмөсөн хаяж байгаа хэрэг биш л дээ. АН-ыг ялагдуулж, улмаар С.Эрдэнэ, З.Энхболд нараас үүрд салах гэж байгаа улстөрийн акц.

 

Э.Бат-Үүл "“Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” хэмээн заналтайхан мэдэгдсэн нь зөвхөн З.Энхболдын нэр хүндэд харш гэхээсээ АН-д халгаатай үйлдлэл. Үүнийг тэр өөрөө мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Гэхдээ намынхаа хувь заяагаар туг тахиад ч хамаагүй ардчиллын “дайснуудаасаа” салая, намаа цэвэрлэе гэж хатуу шийдэхэд хүрчээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын хувьд өөр рүү нь шууд чиглэсэн намын дотоод их үймээн самуун, эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоох ганц арга зам бол хуучин, шинэ гэлтгүй бүх эсэргүү этгээдүүдийг хөөн зайлуулах явдал гээд бүр итгэчихэж. Энэ нь түүнийг хэзээ ч асуудлыг яриа хэлцэл, зөвшилцийн замаар шийдэхийг хүсэхгүй,  өрвөлзсөн болгоныг нухчин дарахаас буцахгүй дарангуйлагч мэтээр зарим хүмүүст харагдуулж байна.  Түүнд ардчиллын анхдагч, эсвэл АН-ын дарга байсан нь огт хамаагүй, намын удирдлагуудын тушаал шийдвэрийг үг дуугүй дагах ёстой гэдэг ганцхан зарчим л эрхэм болохоор АН самуураад байгаа гэнэ. 

 

Э.Бат-Үүлийг мэдэгдэл гаргангуут З.Энхболд "Намаараа сонгуульд орохоо болиод, байгалийн баялаг хулгайлах зорилготой бүлэглэлээрээ сонгуульд ордог болоод удаж байгаа. Сонгууль бол зүгээр л тэр баялгыг авахад нь саад бологсдыг зайлуулах операци" гэж цахим хуудсаараа дамжуулан хариу барьсан нь “Та нар зүгээр л алга бол”гэж хашгирч байгаатай агаар нэг сонсогдож байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл, хулгайч нар явж л байг, харин бид бол цэвэр хүмүүс гэж шулуухан хэлчих шиг боллоо. Үүнээс үзвэл АН-д эхэлсэн “их дайн” сонгуулийн дараа улам ширүүрсч  С.Эрдэнэ, З.Энхболд нар намдаа үлдэх үү, эсвэл одоо намдаа гомдож туниад байгаа хуучин зүтгэлтнүүд нь АН-д үлдэх үү гэдэг шийдвэрлэх тулаан өрнөх нь тодорхой болчих шиг боллоо.  Энэ нам яг дундуураа хоёр хуваагдлаа. Тийм болохоор л АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ,  АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн Б.Галиндэв нар “Манай нам цаашдаа орших уу, эс орших уу? гэж бачууран асуугаад , байн байн хэвлэлийн хурал хийсэн биз ээ. АН учраа олох, эсэх нь хэнээс хамаарах бол? 

 

 

Дажсүрэнгийн  Лхагвадорж

ЧУУЛГАН: "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​