fbpx Н.Энхбаяр ч үгүйсгэж чадахгүй Н.Энхбаярын нүцгэн үнэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 54 секунд

Н.Энхбаяр ч үгүйсгэж чадахгүй Н.Энхбаярын нүцгэн үнэн

Намбарын Энхбаяр. Шинэ үеийнхэн энэ хүнийг сайн мэдэхгүй. Тэр бол өнөөдөр харагдаж, бас ярьж байгаа шигээ цэвэрхэн нэгэн биш. Америк киноны “Бохир цагдаа”-тай адил Монголын “Бохир улстөрч”-дийн хамгийн тод дүр. Бараг загалмайлсан эцэг нь.  Тийм учраас л ардчилсан Монгол Улсад сонгогдох буюу УИХ-д нэр дэвших эрхээ хуулиар хязгаарлуулсан анхны улстөрч нь Н.Энхбаяр болсон хэрэг. Тэр 2012 оны УИХ-д нэр дэвшиж чадаагүй. Шоронд байв. Харин шоронгоос хэрхэн суллагдсан бэ? 

Ц.Элбэгдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялмагцаа Н.Энхбаярыг шоронд биеэр эдлэх үлдсэн ялаас нь чөлөөлж уучиллаа. Хүмүүс гайхав. Гэтэл энэ нь улс төрийн тохироо, наймаа байсныг Н.Энхбаярын МАХН-ын дэд дарга явсан Д.Тэрбишдагва “Зааг” номондоо баримтаар нотлон бичжээ. Тэнд “Энхбаярыг эргэж очлоо /шоронд/. Энхбаяр хоёулаа тагтан дээр гаръя гэсэн бичиг үзүүлэв. Бүх зүйл хорихын камерийн хяналттай учир амин хувийн яриа болохыг би шууд таав. Тагтан дээр гаруутаа Энхбаяр “Журмын нөхөрт, долдугаар сарын 1” хэмээн гараар бичсэн Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй ном харуулав. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Удвалыг нэр дэвшүүлээд, хариуд нь долдугаар сарын 1-нд уучлал үзүүлнэ гэсэн тохироо байсныг тайлбарлалаа” гэжээ. 

/номын хэсгээс…./

 

Энэ тохироо яг явсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Удвал нэр дэвшсэн, МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аваргын санал хуваагдсан. Үр дүнд нь АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялсан. Н.Энхбаярт уучлал үзүүлж тэр шоронгоос суллагдсан. Н.Энхбаяр бол Монголын төрийг, ард түмний итгэлийг ингэж л хувийн зорилгодоо ашиглаж, худалдаж чаддаг улс төрийн наймаачин. 

 

Н.Энхбаяр 2016 оны УИХ-д бас нэр дэвшээгүй. 2020 оны УИХ-д ч нэр дэвшихгүй. Тэр УИХ-ын гишүүн, Соёлын сайдаас Ерөнхийлөгч болох хүртэл Монголын төрийн дээд эрэмбэнд ажиллахдаа албан тушаалаа ашиглан бурхны шашинт монголчуудад хандивласан телевиз /ТВ9/-ийг, талбайн баруун талд байрлах “Өргөө” зочид буудал зэрэг олон өмчийг хувьдаа авсан, ашигласан хэрэгт нэр холбогдсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрсөн дүүг л Олон улсын интерполоос зар тавин дэлхий даяар хайдаг байлаа шүү дээ. Нэр холбогдсон хэргийн зарим нь шүүхээр нотлогдсон юм.

Ингэж төрийн өндөр албан тушаалаа ашиглаж авлига авсан нь шүүхээр нотлогдсон хүн УИХ-д нэр дэвшихгүй, хуулиар хориотой. Ардчилсан бүх улс орон ийм хуультай. Ялгаа нь, тэдгээр улс орнуудад бохир улстөрчид ялаа аваад шоронд явдаг, улс төрөөс гардаг. Харин манайд улс төрийн наймаагаар шоронгоос гараад буцаж улс төр рүү зүтгэдэгийг Н.Энхбаяр өөрийн биеэр одоо ч харуулж явна. Тэр Ерөнхий сайд байхдаа “Парисын клуб”-ын зарчмаар өнөө маргаашгүй  хүчингүй болох гэж байсан ОХУ-д төлөх Монголын өрийг 98 хувиар хөнгөлж төлсөн. Нийт 11 тэрбум долларын хоёр хувь гэдэг тухайн үедээ л Монголын эдийн засагт ахадсан мөнгө байв. “Эрдэнэт”-ийн бүх орлогыг шавхаж, бас Оюутолгойн ордыг ганцаараа зуун хувь ашиглах зөвшөөрөл хүсэн хариу хүлээж суусан “Айвенхоу майнз” компанийн Фрийдланд гэгчээс Монголын төр 50 сая доллар зээлэн 12 сарын 31-тэй уралдан байж Орост шилжүүлэв. Он гарсны дараахан харамсалтай гэмээр гурван үйл явдал боллоо. 

1. Монголоос хавьгүй их өртэй байсан Куба зэрэг улсын ОХУ-д төлөх өрийг “Парисын клуб”-ээс 100 хувь хүчингүй болгов. Монгол Улс хоёр хувийн өр төлж түрэгдсэнээрээ шатав. Харин ч цэргээ олон жил үнэгүй байрлуулж, “Эрдэнэт”-ийг сааж амьдардаг ОХУ нь Монголдоо өртэй, мөн ч тэнэг улс юм даа гэж тухайн үеийн олон улсын хэвлэлүүдэд Монголын тухай бичиж байлаа. 

2. Н.Энхбаярын Засгийн газар зээлсэн 50 сая долларынхаа барьцаанд орж Оюутолгойн ордыг зуун хувь ашиглах эрхийг Фрийдландад олгов. Оюутолгойгоо гаднынханд алдсан /Н.Энхбаяр өгсөн/ түүх ингэж эхэлсэн юм. Монголчуудыг 100 жил тэжээх дэлхийн хамгийн том ордыг, Монголын баялгийг гаднынханд үнэгүй, зуун хувь өгснөөрөө Н.Энхбаяр хожмын нэг өдөр түүхийн хариуцлага хүлээх биз ээ! 

3. Их өр төлж Монголоос Орос руу шилжүүлсэн төлбөр дундаас гэнэт 50 сая доллар дутсан нь баримтаар нотлогдов. Монголд Хууль зүйн яам, УИХ-ын төвшинд шалгаж, Орост үйл явдал Путиний чихэнд хүрчээ. Их өр төлөлтийг Н.Энхбаяртай тохирч гар барьсан, барагдуулсан тухайн үеийн Оросын Ерөнхий сайд М.Касьяанов энэхүү 50 сая долларын цавчаанаас болж огцрон улс төрийг бүр орхисон бол, Монголд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсны учир ял зэмгүй өнгөрсөн юм. 

 

Бохир улстөрчдийг Япон, Солонгосын нийгэм нь хүлээж авдаггүй. Тийм учраас Солонгосын хэд хэдэн Ерөнхийлөгч амиа хорлосон байдаг. Монголчууд бол унасан хүнийг нэмж дэвсдэггүй, шаардлагатай бол уучилж чаддаг өрөвч ард түмэн. Гэвч Н.Энхбаяр шиг нь ард түмнийхээ энэхүү өрөвч сэтгэлийг өөртөө ашигтайгаар ашиглаж, бүр худалддаг. Н.Энхбаяр сонгогчдоо, дэмжигчдээ байтугай, олон жилийн журмын нөхрийнхөө ч өр рүү өшиглөж, хулхидаж, золиосолж явсныг олон баримт нотолно. 

 

УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, МАН-ын даргын албаа өөрт нь хүлээлгэж өгсөн Н.Багабанди, өөрийг нь Ерөнхийлөгчид ялах сонгуулийг удирдсан сонгуулийн менежер С.Баярыг хулхидан харилцаандаа хөшиг татах нь Н.Энхбаярт бол юу ч биш. Өдрийн хоолных нь өмнөх даруулга төдий байлаа. Дараа нь өөрийн шадар туслах, хамтрагчид, Тамгын дарга, найз нөхдөө ээлж дараалан шоронд илгээж байсан хүн итгэмгүй нөхөрлөлөийн түүх гагцхүү Энхбаярт л бий. 

1.Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Тамгын даргаар нь ажиллаж байсан Б.Билигт түүний өмнөөс хэрэгт шалгуулсан, хоригдсон. 

2.1999 онд Казиногийн хэрэг мандав. УИХ-ын гурван гишүүнээс гадна тухайн үеийн МАН-ын дарга Н.Энхбаярт 20 мянган долларын авлига, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хөндөгдлөө. Гэвч үйл явдал уг 20 мянган долларыг Н.Энхбаяр биш, түүний орлогч дарга Б.Энхмандах авсан болж шүүхээс ял авснаар дууссан. Дараа нь Н.Энхбаяр Ерөнхий сайд болмогцоо Б.Энхмандахыг Шведэд Элчин сайдаар томилон Монголоос, хэл амнаас холдуулсан юм даг.  

3.Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр нь Н.Энхбаярын дүүгийн компанид “Өргөө” зочид буудлыг үнэгүй хувьчилсан гэж шүүхээр шийтгүүлэн ял авсан. 

4.Шадар туслах, Тамгын газарт нь ажиллаж байсан сэтгүүлч До.Чулуунбаатар мөн л “даргынхаа хэрэг”-ийн өмнөөс хоригдсон, шалгуулсан. 

5. Г.Шийлэгдамба  бол Н.Энхбаярын олон жилийн “баруун гар”. Ерөнхийлөгч байхад шууд дэмжлэгээр нь Байгаль орчны сайд болж, авлигын хэргээр АТГ-ынханд өрөөндөө гардуулсан. Дараа нь Н.Энхбаяр дарга мөнгө олж өг гэсэн учраас авлига авснаа мэдүүлсэн тухай хэвлэлийн мэдээ явсан. 

6.Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Цогтбаатар ч Н.Энхбаяртай шадарлаж, энэ хүний өмнөөс хуулийн байгууллагын хаалга татаж олон жил явсан. 

7.Барилга, хот байгуулалтын сайд асан Баянсэлэнгэ одоо авлигын хэргээр хоригдож, эрүүгийн хэргийг нь шүүх хянаж байна. Түүнийг сонгуулийн мөнгө босгох Н.Энхбаяр даргын даалгаврыг биелүүлэхийн тулд авлига авсан гэж намын нөхөд нь ярьдаг. 

 

Н.Энхбаяр төрөөс мөнгө хусах үндсэн гурван аргатай. Албан тушаалаа ашиглана, албан тушаалд томилуулж төлбөр нэхнэ, төрийн албан тушаалыг өндөр үнэ хүргэж зарна. Энэ гурван чанар, чадварыг нь нэгтгээд М.Энхсайхан “Н.Энхбаяр бол Монголын авлигын загалмайлсан эцэг” гэжээ. М.Энхсайхан бол цагтаа нэг эвслийн дарга-орлогч явсан, Ерөнхий сайд байсан учраас Н.Энхбаярыг сайн мэдэх хүмүүсийн нэг мөнөөс мөн.  

Логийн Цог казиногийн хэрэг мандаж, тэндээс Н.Энхбаяр 20 мянган доллар авсан гэх дуулианы үед Хуульзүйн сайд, дараа нь УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “2016 оны сонгуулийн өмнө би УИХ-ын дэд дарга байсан. Энхбаяр дарга нэг өдөр, чи миний хүчинд УИХ-ын дэд дарга болсон, надад нэг сая доллар олж өг гэсэн. Ийм их мөнгө олж өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Үүнээс болж надад өширхөж, Энхбаяр бид хоёрын зам салсан. Би хуульч, прокурор байсан хүн худлаа яриагүй” гэжээ. Мөнгөний иймэрхүү шантаажнаас болж Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Н.Энхбаярыг орхиж, МАХН-аас гарсан тухай “Зааг” номонд өгүүлдэг.    

 

Өнөөдрийн дуулиант 60 тэрбум бол Н.Энхбаяраас эхтэй схем. Хамгийн сайн, төгс хэрэгжүүлж чадсан анхны бөгөөд сүүлчийн Ерөнхий сайд нь бас л Н.Энхбаяр.  2000 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсны дараа намын дарга Н.Энхбаяр цор ганцаар бүгдийг мэдэж шийдэж байв. Дэд сайдын албан тушаал бий болгож голдуу бизнесийнхнийг Н.Энхбаяр томилов. Үүнийг сөрөг хүчин нь, Баабар зэрэг улстөрчид “Н.Энхбаяр дэд сайдын суудлыг зарсан” гэж бичсэн. Сөрөг дуу хоолойг дарахдаа Н.Энхбаяр гарамгай. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн үедээ залуу хүний зоригоор Удирдах зөвлөл дээрээ намын даргаа сөрж эсэргүүцжээ. Монголын төр таны хувийн компани, таны гэр биш гэж хэлсэн гэдэг. Ер нь түүнийг “хаан” байхад өөдөөс нь үг сөрсөн ганц хүн нь У.Хүрэлсүх.  

 

Хариугаа, шангаа ч сайн хүртсэн. Н.Энхбаяраас зөвхөн У.Хүрэлсүхийг дарах гэж нэр нь У.Барсболдынх ч, нэдэр дээрээ эхнэр О.Цолмонгийнхоо шууд удирдлага дор явах “Улаан сарнай” хөдөлгөөн байгуулж, мөн “Фургон”-ы хэрэг тохон жан хүртээх гэж үзсэн, УИХ-д нэр дэвшихийг нь хааж боож бараг 10 жилийн турш У.Хүрэлсүхээ жинхэнэ шах махтай нь хатаасан байдаг юм. “Шар хүн”-ий эдгээр дарамтыг ялж, давж чадсан нь эцсийн дүндээ У.Хүрэлсүхэд сайнаар эргэж өнөөдөр түүнд тэмцэх, тэсэх чадварыг илүүтэй суулгасан харагддаг. Харин “Улаан сарнай”-н түүх эмгэнэлтэйгээр дууссан даа. Түүнийг сөхөх нь Н.Энхбаярт төдийгүй, Байгаль орчны сайд байхдаа Богд уулын газрыг зай үлдээхгүй шахам зарсан хэрэгт унах эмзэг сэдэвтэй У.Барсболдод хүнд цохилт, эмгэнэл болох биз ээ! Хожим бичье.   

Н.Энхбаяр иймэрхүү л муу залиар Монголын улс төрийн толгойд 1992 оноос хойш завсаргүй 28 жил яваа “өвгөн партизан”. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хийсэн анхны бөгөөд цорын ганц хүн. Тэгсэн хэрнээ мөнгө, албан тушаалын хор нь арилахгүй, ахуйн шунал нь дарагдахгүй Монголын төр рүү ахин дахин  тэчъяадах нь юуных вэ? Энэ тухай Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ “Энхбаяр бол холын шуналтай хүн” гэжээ. Э.Бат-Үүлийн аав учраас хүүгийнхээ өрсөлдөгч намын даргыг зориуд гутаалаа гэж  тухайн үедээ зарим хүн хардаж байсан ч  бодит амьдрал дээр хамгийн үнэн үг хэлсэн болохыг Н.Энхбаярын өөрөө ч үгүйсгэж чадахгүй дээрх үнэн түүхүүд нотолж байна. Ахмадын үг нэг хувь хүн байтугай, нэг бүтэн амьдрал таньсан хүний захиас байдаг гэдэг энэ болой! 

 

Н.Энхбаяр бол холын шуналаас гадна, өсийг холдоо зангидаж чаддаг нэгэн. Монголын толгой хуульчдын нэг, өнөө цагийн олон хуульч, улстөрчдийн багш, нэртэй өмгөөлөгч С.Нарангэрэл гэж бий. Н.Энхбаяртай нэг намд зүтгэж, нэг УИХ-д хамт сууж явсан хүн. Үзэл бодол зөрсний төлөө улс төрийн хэлмэгдүүлэлтийг С.Нарангэрэл өмгөөлөгч дээр гарамгай хэрэгжүүлсэн нь өнөөх л Н.Энхбаяр. Эхлээд С.Нарангэрэлийг МАН-аас УИХ-д нэр дэвших эрхийг хасав. Дараа нь МАН-аас хөөв. МУИС-ийн хуулийн сургуулийн захирлаас ч халагдсан. Энэ бага хэрэг. Монголын шилдэг хуульчид суух ёстой, хамгийн шударга нь ажиллах ёстой газар бол Үндсэн хуулийн Цэц. Шалгуурт С.Нарангэрэл өмгөөлөгч асуудалгүй тэнцэнэ.

Дээд шүүхээс өмгөөлөгч С.Нарангэрэлийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлжээ. Томилгоог УИХ хийнэ. Тухайн үед УИХ-ын дарга, МАН-ын дарга байсан Н.Энхбаяр намын бүлгийн засарлага авч, Цэцийн гишүүнийг томилох санал хураалтыг хаалттай явуулах шийдвэр гаргажээ. Улмаар УИХ-ын хуралдааныг Н.Энхбаяр удирдав. Нууц санал хураалтаар С.Нарангэрэл олонхийн санал авсангүй, Цэцийн гишүүнээр томилогдож чадсангүй унав. Тэр С.Нарангэрэлээр үнэхээр тоглосон юм. Тэгэхэд тэвчээр алдаж С.Нарангэрэл чуулганы танхимд “Таныг хүний жудаггүй болсныг мэдэрлээ” гэж хэлсэн байдаг. 

 

Энэ бол УИХ-ын 30 жилийн түүхэнд Цэцийн гишүүнийг томилгоог нууц санал хураалтаар шийдсэн анхны бөгөөд одоогоор сүүлчийн тохиолдол болон үлджээ.  

Хүний амьдрал, хувь заяа сонин шүү. Бүх юм өөрийн цаг хугацаатай. Н.Энхбаярын хаан байсан үе дуусч, тэрээр унаж, уруудаж, хоригдож явах үедээ өнөөх С.Нарангэрэлдээ хандсан. Намайг өмгөөлж өгөөч гэж гуйсан байдаг юм. С.Нарангэрэл нь хүнийхээ хувьд Н.Энхбаярын шоглоом болж явснаа мартаад өмгөөлөгчийн ёс зүйгээ барьж өмгөөлснийг олон түмэн мэдэх билээ. Тэгэхдээ дахиад л жудаггүй үйлдэл.

 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярын МАХН нэр дэвшүүлэх эрхтэй болов. МАХН-ыг яагаад Н.Энхбаярын гэж бичээд байна вэ гэвэл энэ бол ганц хүний нам, бүх юм Н.Энхбаярын дүрмээр л явах ёстой. Н.Энхбаярынхаар МАХН бол түүний фэн клуб мэт байх ёстой. Заримдаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү зөрчихдөг байж. Тийм нэг тохиолоор намын нөхөд нь өмгөөлөгч С.Нарангэрэлийг МАХН-аас нэр дэвшүүлэхээр ярьжээ.

Өмгөөлөгч С.Нарангэрэл ч итгэж Ерөнхийлөгчид нэр дэвших болсноо нийгэмд ил зарлаж байв.  Тэр МАН, АН-ын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч болох байлаа. Магадгүй ялах байсан, байг гэхэд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатараас толгой өндөр, тохой илүү харагдах байв. Гэвч Н.Энхбаяр “би чамайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байна, таван тэрбум төгрөг өг” гэж нэхсэнээр С.Ганбаатарт нь боломж гарчээ. Энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон С.Нарангэрэлийн хэд хэдэн ярилцлага түүхийн баримт болон үлджээ. 

Шоронгийн үнэр гурван жилдээ арилдаггүй гэдэг ч, улс төрийг, төрийн албыг мөнгө болгож хардаг, мөнгө босгож сурсан арга нь Н.Энхбаяраас мөддөө явахгүй, арилахгүй бололтой. Холын шуналтай түүнээс шоронгийн үнэрээ дарагдтал нь зангидсан холын өс хонзон, өшөө авалт нэвт үнэртэж байна! 

 

 

Ш.Нацагдорж 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Намууд сонгуульд оролцох батламжаа гардаж авна
Намууд сонгуульд оролцох батламжаа гардаж авна
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​