Засгийн газрын хуралдаанаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг ямар шалтгаанаар чөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Тэрбээр 2016 оны есдүгээр сард уг албан тушаалд томилогдож байсан юм.
Сануулахад, Д.Даваасүрэн нь эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгосон байдаг. Тодруулбал, Франц улсын Элчин сайдын яаманд Элчингийн зөвлөхөөр томилогдсон М.Батсайхан нь Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байгаа нэгэн гэдэг. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан Польшийн цагдаагийн газраас "Тамхи хууль бусаар тээвэрлэсэн, борлуулсан" гэмт хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байгаа албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулах үүргийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд өгсөн. Гэтэл ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн нь түүний өгсөн үүргийг үл тоон, Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй М.Батсайханыг Элчинд зөвлөхөөр томилж, бүр өөрт нь болон эхнэрт нь дипломат паспорт олгосон юм.
Б.Аз