fbpx Сонгууль хойшлох уу...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
8 минут 17 секунд

Сонгууль хойшлох уу...

УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдлээ.  Тэгэхээр хаврын өдрүүд  яалт үгүй сонгуулиар амьсгална.  Өнгөрсөн долоо хоногт  СЕХ-ноос улс төрийн намуудад  батламжийг нь гардуулсан бол энэ сарын 10-наас намууд нэр дэвшигчээ танилцуулах учиртай. Түүнчлэн 208 бие даагчаас хэн нь нэр дэвших болзлоо хангах  вэ гэдэг нь тодорхой болж, 2020 оны  сонгуулийн өрсөлдөөн албан ёсоор эхэлнэ.    Мөн тавдугаар сарын 25-наас 19 жилийн дараа хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ.  Г.Занданшатарын удирдсан парламент төгсөлтөөсөө өмнө “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэдэг шиг Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг батална гэсэн.  Тиймээс цахим парламент энэ сард нэлээд ачаалалтай хуралдаж, холбогдох хуулиудыг батлах болов уу. Энэ мэтчилэн тавдугаар сард улс төрд ямар үйл явдлууд өрнөх талаар тоймлон хүргэе.

Сонгууль хойшлох уу...

Төрийн тэргүүн халдварт өвчний улмаас УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсөв хэмнэх санал гаргасан.   Энэ нь улс төрийн хүрээнд сонгууль хугацаандаа болох уу,  хойшлох уу гэсэн хүлээлтийг үүсгэсэн байдаг.  Ерөнхийлөгч дахиад сонгууль болоход 470 тэрбум төгрөг гарна.  Энэ нь коронавирусын үед хэрэглэж байгаа төсвөөс хэд дахин их тоо, төсвөө хэмнэе гэдгийг хэллээ. Харин эрх баригч намын дарга сонгууль хойшлуулах нөхцөл байдаг үүсээгүй хэмээн гүрийсээр байна. Тэрээр БНСУ сонгуулиа амжилттай зохион байгуулсан тэр жишгээр явна гэж мэдэгдсэн билээ. Мөн СЕХ-ноос БНСУ-ын туршлагыг судалж буйгаа ч илэрхийлээд байна. Дөрөвдүгээр сарын гол сэдэв нь сонгуулийн хугацааг хойшлуулах эсэх асуудал байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүйгээр тавдугаар сартай золголоо.  Тэгэхээр ойрын өдрүүдэд ч энэ асуудал яригдана.

Нэр дэвшигчид тодорно

УИХ-аас сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24-нд байхаар товлов.  Улс төрийн намуудаас зарим нэр дэвшигч болон бие даагчид тодроод байна. Энэ удаа түүхэнд анх удаа хамгийн олон бие даагч нэр дэвшсэн сонгууль  болох нь.   Хамгийн олон бие даагч гишүүнтэй парламент ч бүрэлдэж магадгүй байна.  ҮАБ-т 208 хүн бие даан нэр дэвшихээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ бол том тоо.  Бараг гурван парламентыг бүрдүүлэх хэмжээний бие даагчдын арми сонгуульд оролцоно гэсэн үг. Гэхдээ бие даагч гэхээсээ илүү намдаа, даргадаа, эрх баригчдад, бүлэглэлд, бүүр больё гэр бүлдээ гомдогсод хүртэл  бие даагчдын армид нэгджээ. Тэд олонх нь харагдана.  Тухайлбал,  Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг,  Хотын дарга асан Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа,  Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв,  Байгаль, орчны сайд асан Л.Гансүх гээд АН-д гомдогсод олонх байна.  МАН-аас УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга,  НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун,  хуульч Б.Гүнбилэг нар байгаа юм. Энэ сард ҮАБ-аас бие даагчдын мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг ирэх сарын 21-нд гаргах бөгөөд дахин бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлж, улмаар эцсийн байдлаар хэн хэн нэр дэвших нь тодорхой болох билээ.

Төрийн ордонд учир битүүлгээр хүний амь эрсдээд нэг жил болов

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн жилийн тавдугаар сарын 17-нд Төрийн ордны хоёр давхрын гонхноос учир битүүлэг байдлаар унаж  амиа алдсан. Дээрх хэргийг  Цагдаагийн ерөнхий газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.  Хэрэгтэй холбоотойгоор  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019 оны тавдугаар сарын 19, 30 зургадугаар  сарын 18-нд гэрчийн мэдүүлэг өгсөн, хэвлэл мэдээлэлд ч хандсан.  Энэ асуудлаар хуулийн байгууллагаас түүнийг шалгаж, улмаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэл болсон байдаг.  Үүнээс цааш Г.Батхүү агсны хэргийг шалгах үйл ажиллагаа явж,олон нийтэд мэдээлэгдсэнгүй.  Учиг тайлагдсангүй нэг жилийн хугацаа өнгөрч байна.

Ноолуур тойрсон улс төр

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх малчдыг ноолуурын үнээр дэмжинэ гэж мэдэгдэв.  Ингэхдээ ноолуур худалдан авах  ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална гэв.  Үүнийг 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг тэтгэх боломж гэж тооцоолсон гэдгээ Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Засгийн газрын тэргүүний үгэнд итгэсэн малчид ноолуураа 100 мянган төгрөгөөр худалдана гэж хүлээгээд нэг сар гаруйн хугацаа өнгөрөв. Энэ шийдвэр малчны хотонд хэрэгжсэнгүй.  Бүүр сүүлдээ тоглоом, шоглоом болоод, дуусах төлөвтэй болчихлоо.  Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулган дээр  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ноолуурын үнэ 100 мянга хүрнэ гэдэг нь үлгэр байсныг батлав.  Тэрээр Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон гэлээ. Ч.Улаан сайдын хариулт ёстой л олны нүдийг орой дээр гаргав.  “Архангайн ноолуур хэзээ 100 мянга хүрч байлаа.  Бид 85 мянгаар л авна” гээд загнах янзтай мэдэгдэж байна.  Тэрээр Ерөнхий сайдын гуравдугаар сарын 27-нд хийсэн  мэдэгдэл, өөрийнхөө 2-3 удаа мэдээлэл хийж, ноолуурыг 105 мянгаар худалдан авна гэж хэлж байснаа ийм амархан мартчихдаг юм байх даа.  Түүнчлэн ноолуурын үнэтэй холбоотой улс төр үргэлжилж малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг ч зарим гишүүд санаачлаад байна. Тэгэхээр  энэ сард ноолуурын үнэ ханш тойрсон улс төр үргэлжлэнэ. 

Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болно

Үндсэн хуулийн өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч уг хуулийн эхийг ёсчилсон байдаг.  Үүнээс маргаан дагуулаад байгаа  нэг заалт нь давхар дээлийн асуудал юм.  Тухайлбал, одоогийн Засгийн газар бараг бүгд давхар дээлтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.  Үндсэн хуульд  дөрвөн сайд давхар дээлтэй байна гээд заачихсан.  Тэгэхээр тавдугаар сарын 25-наас Засгийн газрын шинээр эмхлэн байгуулах уу гэдэг асуудал одоо ч хуульчдын дунд маргаан дагуулсан хэвээр байна. 1992 онд баталсан Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд чуулганы хуралдаанаар баталснаар 19 зүйл, 30 гаруй хэсэгт нь өөрчлөлт орсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Номин холдинг” компани жижиг компаниудыг залгиж байна
“Номин холдинг” компани жижиг компаниудыг залгиж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​