fbpx Архангайн Cуварга хайрханд гарсан ой хээрийн түймрийг цурманд орууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 9 секунд

Архангайн Cуварга хайрханд гарсан ой хээрийн түймрийг цурманд орууллаа

Нийт нутгаар хуурайшилт ихтэй энэ цаг үед Архангай аймгийн Булган суманд томоохон хэмжээний ой хээрийн түймэр гараад байна. Уг түймэр Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Суварга хайрхан уулын хойд салбар уулсад гарч байгаа бөгөөд одоогийн байдлаар түймэр 2300 орчим га газрыг хамраад байна. Ой хээрийн түймрийг унтраахаар Архангай, Өвөрхангай, Булган аймгийн онцгой байдлын алба хаагчид, Үндэсний аврах багийн тусгай алба хаагчид болон нутгийн иргэдийн оролцоотойгоор 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Нийт давхардсан тоогоор 400 орчим хүн гар бие оролцон ажиллажээ.

Тус аймагт гарсан ой хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн гарсан бөгөөд өнөөдөр /2020.05.02/ цурманд оруулж чадсан байна. Хэдийгээр онцгой байдлын алба хаагчид иргэд нийтдээ 30 гаруй гал унтраах автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан ч нөхцөл байдал хүнд байгаа юм. Аймгийн онцгой байдал болон орон нутгийн иргэд хүчээ нэгтгэн ажилласаар байгаа энэ хүнд нөхцөлд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар нөхцөл байдалтай танилцан газар дээр нь ажиллаж шаардлагатай байсан 25 сая төгрөгийн санхүүжилтийг аймаг орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөж төсвөөс яаралтай санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Уг асуудлыг шийдвэрлэснээр хээрийн нөхцөлд ажиллах орон байр, багаж хэрэгсэл төдийгүй хоол хүнсээр хангагдаж байгаа юм. Нутгийн иргэд Суварга хайрхан уулсын хойд салбар ууланд гарсан ой хээрийн түймэрт өөрсдийн хувийн унаа техник, машин мотоциклийг эвдрэхийг үл хайхран сайн дураараа үйлчилж, хөрөнгө мөнгөө заран хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа нь өөрийн эрхгүй бахархал төрүүлж байлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс цаг алдалгүй бүхий л боломж бололцоог бүрдүүлэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Түймрийн шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажиллаж байна.

Мөн Архангай аймгийн Булган сумын төвд насанд хүрсэн нэг ч эрэгтэй хүн үлдээгүй бөгөөд тэд бүгд түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа маш идэвхтэй оролцон ажиллаж байгаа бол цахим орчинд Архангай аймгийн Булган сумын эхчүүд, эмэгтэйчүд “Ээжүүдийн групп”-ийг шинээр байгуулж түймэр унтраахаар явсан эрчүүдийнхээ хоол хүнс шаардлагатай зүйлүүдийг, сургууль, цэцэрлэгийн багш нар, эмнэлгийн ажилтнууд хүчээ нэгтгэн хоол хүнс, хувцас хэрэглэл, бээлий зэргийг бэлтгэн хээрийн штабад өөөрсдийн идэвх санаачилга итгэл сэтгэлээр гар нийлэн хамтран ажиллаж нутаг усаа гал түймрийн аюулаас хамгаалан зүтгэж буйд нутгийн удирлагууд талархан бахархаж байна.

Хүнд үед ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдын үйл ажиллагааны санхүүжилтийг улсын онцгой комисс, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүлж шийдвэрлүүлэхээр боллоо. Эх нутгаа ой, хээрийн түймрээс хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нутгийн иргэд, түймэрт ажиллаж эвдэрсэн хувийн машин, мотоциклоо засварлахад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гурван гишүүнээс хүссэн бөгөөд энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж өгнө гэдгээ Архангай аймгаас сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар илэрхийллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Баян” Базараагийн “Эко Алтан Заамар” компани “Бүрдэл майнинг” болон зүсээ хувиргаад, Туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлжээ
“Баян” Базараагийн “Эко Алтан Заамар” компани “Бүрдэл майнинг” болон зүсээ хувиргаад, Туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​