fbpx Залуучуудын холбооны ховхордоггүй ерөнхийлөгч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 15 секунд

Залуучуудын холбооны ховхордоггүй ерөнхийлөгч

100 жилийнхээ ойгоо ирэх жил тэмдэглэх гэж байгаа Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч хэмээх “мундаг том” улстөрч байдаг. Өнгөрсөн сонгуулийн үеэр МЗХ гэгч төрийн бус байгууллагыг улстөрийн томоохон “PR”-ийн байгууллага болгож, “Хар, цагаан жагсаалт” хэмээхийг тодруулж, бужигнуулсан А.Мөнхбат зарим хүмүүсийн хувьд “салаавч” нэрээрээ танил. 2012 оноос завсаргүй Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг хашиж байгаа түүнийг огцруулах хөдөлгөөн өнгөрсөн жил өрнөж, шаардлага хүргүүлсэн ч газар аваагүй. Тухайн үедээ түүнийг Монголын залуучуудын байгууллагыг улстөржүүлсэн аппарат, хувийн компани болгон ашиглаж байна гэсэн мэдээлэл цацагдаж байсан билээ.

Тухайлбал, жил бүр 800 мянган медалийг ширхэг бүрийг нь 33 мянгаар “зарж”, цэвэр 184 сая төгрөг, холбооны байраа 1 мкв-ыг нь 25 мянгаар түрээслэж жилийн 300 орчим сая төгрөг, гишүүдийн татвар ойролцоогоор 82 сая төгрөгийг юунд, яаж зарцуулдаг нь тодорхойгүй. Үүнээс гадна НҮБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Эрхээ идэвхжүүлье” төслийн 198 мянган доллар буюу хагас тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн мэдээлэл, баримтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр танилцуулж байсан юм. Гэвч яагаад ч юм бэ, энэ асуудал шийдэгдээгүй хэвээр.

МЗХ-ын дүрэм ёсоор бол 4 жил тутамд их хурал нь хуралдаж, Ерөнхийлөгчийнхөө асуудлыг хэлэлцэх ёстой. Мөн түүнчлэн Ерөнхийлөгч нь зөвхөн нэг удаа улиран сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Хэдийгээр өмнө нь ч хэд, хэдэн удаа Ерөнхийлөгчийн асуудлыг холбооныхоо хурлаар хэлэлцэхээр ийн санал, санаачлага гаргаж, бүр хөдөлгөөн өрнүүлсэн ч мөнхийн Ерөнхийлөгч А.Мөнхбат суудлаа тавьж өгөөгүй хэвээр байгаа.

Нэгэн цагт МАХН-ын залуу халааг нэгтгэсэн залуусын цорын ганц байгууллага байсан МЗХ, социализмын үеэс өвлөн авсан өөрийн гэсэн байртай, мөн л социализмын үеэс өвлөсөн “Тэргүүний залуу сэхээтэн” гэх мэт өнөөдөр бол мөнгө төлж авч болох алдар гуншин, цол тэмдэгийн уламжлалтай гээд ямар ч ТББ-д байхгүй олон давуу эрхтэй. Тэр хэрээрээ ч мөнгө олох болон улстөрийн тоглолт хийх маш систем болчихсон. Тийм ч учраас энэхүү байгууллагад өөрийн мэдлийн хүнээ томилуулах нь ээлжлэн эрх баригч МАН, АН-ын мөнхийн сонирхол байсаар ирсэн. Тэр дагуу ч намуудын тоглолтын том хөзөр болсоор ирсэн. Харин сүүлийн найман жил Ардчилсан намын угшилтай гэх А.Мөнхбат хэдийгээр залуу хэмээх насны тодотгол нь өнгөрөөд байгаа ч амь бөхтэйгээр атгандаа байлгасаар ирсэн.

Түүний талаар хэтэрхий улстөржсөн, холбооны мөнгөний байгууллага болгосон, ажилчидддаа дарамт үзүүлдэг гэх мэт янз бүрийн мэдээлэл тархдаг. Гэвч нэгэнт ноёрхлоо тогтоож чадсан суудлаа хадгалсаар ирсэн гэдэг.

Гэвч энэ жилийн хувьд нэгэнт өөрсдийнх нь дүрмийн дагуу үргэлжлүүлэх алба хаших боломжгүй болсон, мөн түүнийг огцруулах шаардлага хүчтэй өрнөж байгаа болохоор суудлаа тавьж өгөх цаг ирж байгаа бололтой. Тиймээс социализмын үеэс хадгалж ирсэн том байр сууриа алдаагүй энэ ТББ-ын тэргүүнээр хэн сонгогдох бол гэсэн тэмцэл, таамаг хэдийнэ эхэлсэн сурагтай. Магадгүй сонгуулийн халуун өдрүүд айсуй энэ үед А.Мөнхбат суудлаа алдахгүй гэсэн алхмууд хийгээд эхэлсэн байхыг ч үгүйсгэхгүй юм. МЗХ-ын шинэ Ерөнхийлөгч хэн болох бол гэдэг удахгүй тодорхой болох биз ээ.   

infomongol.mn

С.Амарсайхан: Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа авч үлдэх зөрчилдөөнтэй хүнд нөхцөлд ХОТ богино хугацаанд шийдвэрүүдийг гарган ажиллаж байна
С.Амарсайхан: Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа авч үлдэх зөрчилдөөнтэй хүнд нөхцөлд ХОТ богино хугацаанд шийдвэрүүдийг гарган ажиллаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​