Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байгаа бөгөөд М.Энхсайханы өмгөөлөгч н.Эрдэнэбат завсарлагааны үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цагаатгах ямар боломж байна. Тэр талаас нь өмгөөллөө үзүүлж байгаа. Мэдээж нэг үйлдэлд хоёр яллах дүгнэлт үйлдэж байгааг бид эсэргүүцэж байгаа. Хуулийг буруу хэрэглэсэн байна. ҮАБЗ-ийн гишүүн А.Гансүх хоёр дахь удаагаа ирж чадахгүй гэдгээ хэлсэн. Уг нь ач холбогдолтой гэрч. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оруулцуулах ёстой гэсэн хүсэлтээ өгсөн" гэлээ.