Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гарч буй мэдээллүүдэд тайлбар хийсэн. юм.
Тэбрээр “Олон нийтийн сүлжээнд тээврийн хэрэгслийн хоёр жолооч хоорондоо маргалдаж буй бичлэг тавигдсан. Энэ дагуу чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Танхайрсан этгээдийг эрэн сурвалжлан ажиллаж байна” гэлээ.
Мөн тус мэдээллийн үеэр “Иргэнийг урсгал сөрөн явж байхад нь цагдаагийн албан хаагч зогсоон шаардлага тавихад эсэргүүцэн албан хаагчийн биед халдсан асуудал гарсан. Уг хэргийн тээврийн цагдаагийн албанаас урсгал сөрж дүрэм зөрчсөн асуудал дээр нь жолоодох эрхийг хасах арга хэмжээ авсан. Цагдаагийн алба хаагчид халдсан асуудал дээр хэрэг бүртгэл нээгдээд шалгагдаж байна” гэлээ.