fbpx Дипломат түүхэнд “Алтан үсэг”-ээр бичигдэн үлдэх ажил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 42 секунд

Дипломат түүхэнд “Алтан үсэг”-ээр бичигдэн үлдэх ажил

АНУ-ын Сан-франциско хотын Ерөнхий Консул асан Э.Галбадрал нь бүрэн эрхийнхээ хүрээнд гадаад харилцааны түүхэнд анх удаа тухайн улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэд өөрсдийн төрөлх хэлээрээ “Жолооны Дүрэм”-ийн шалгалтыг хэлмэрчийн оролцоотойгоор өгч болох тухай саналыг Америкийн албаны хүмүүсд тавьж, удаа дараагийн дипломат  хэлэлцээрийн үр дүнд энэхүү саналыг албажуулан ажил хэрэг болгож чадсан байдаг юм.

Энэ нь тус улсад янз бүрийн байдлаар оршин суугаа олон зуун мянган Монголчуудыг ихэд баярлуулсан том бодиттой дипломат ажил болсон. Тиймээс иргэд Монгол Улсын Гадаад Харилцааны албаны Facebook хуудсанд энэ талаар сэтгэгдэлээ өнөөдрийн хүртэл үлдээж байгаагаас тодорхой харж болохоор байна. Өөрөөр хэлвэл олон улсын Дипломат түүхэнд “Алтан Үсэг”-ээр бичигдэж үлдэх, бусад улс оронд суугаа Элчин сайдуудад санаа авах гайхалтай, үнэлүүштэй ажил энэ байлаа хэмээн олон улсын харилцааны мэргэжилтэнгүүд, судлаачид, ахмад дипломатч нар мөн онцлон сайшаасаар байна.

FACEBOOK КОМПАНИД АЙЛЧИЛСАН ГАДААДЫН АНХНЫ ДЭЭД ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН

АНУ-ын Калифорни мужийн Менло Парк хотод байрлах Фейсбүүк компанийн төв оффист Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар албаны хүмүүсийн хамт 2018 оны 10 дугаар сарын 06-нд албан ёсоор айлчилсан байдаг. Тус компанийн урилгаар айлчилсан Гадаад улсын анхны өндөр дээд албан тушаалтан нь сайд Д.Цогтбаатар байсан бөгөөд тус албан айлчлалыг Монгол Улсаас АНУ-ын Санфранциско хотод суух Ерөнхий консул асан Э.Галбадрал анх санаачлан дипломат харилцааны хүрээнд тухайн үедээ амжилттай зохион байгуулсан юм.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар нь тухайн айлчлалаар Фейсбүүк компанийн  Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд, Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайван, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен, бүсийн Хууль эрх зүйн Ерөнхий консул Дамиан Иёо, Улс төр, засгийн газрын асуудал хариуцсан ахлах менежер Шарон Яо зэрэг тус компанийн удирдах албаны хүмүүстэй уулзсан.

Уулзалтаар Монгол Улсыг сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа дурдаад цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо талууд илэрхийлээд Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлах чиглэлд олон зүйл хийх боломжтой талаар санал солилцсон аж.

Мөн Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд “Дэлхий даяар 80 гаруй сая жижиг дунд бизнесүүд бизнесээ өргөжүүлэхэд Фейсбүүкийг идэвхтэйгээр хэрэглэж байна. Нийтдээ 1,6 тэрбум хүн өөрсдийн бизнестээ үр дүнтэйгээр ашиглаж байгааг дурдаад одоогоор 17 улсын 100,000 эмэгтэйчүүдэд хүрээд байгаа сургалтыг 2019 оноос Монголд хэрэгжүүлэх сонирхолтой байна” хэмээн тухайн үедээ онцлон хэлж байжээ. Түүнчлэн өдгөө энэ уулзалтаар яригдсан нэгэн ажил бол тус компанийн олон улсын өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зохион байгуулдаг тодорхой сургалтуудад Монголоос жил бүр 40-50 мэдээлэл технологийн болон инженерийн чиглэлийн мэргэжилтэнгүүдийг үнэгүй сургаж байхаар тогтсон бөгөөд өнгөрсөн жилээс энэ нь ажил болон хэрэгжсэн ажээ.

Уулзалтын төгсгөлд Сайд Д.Цогтбаатар, Ерөнхий консул асан Э.Галбадрал нар мөн тус компанийн төв оффист ажиллаж байгаа монгол инженер, мэдээллийн технологийн ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар санал бодлоо нээлттэй солилцон ярилцсанаар энэхүү айлчлал амжилттай өндөрлөж байжээ.

ХӨСҮТ: Коронавирусийн халдвараар эмчлүүлж байгаа хоёр иргэний биеийн байдал хүнд байна
ХӨСҮТ: Коронавирусийн халдвараар эмчлүүлж байгаа хоёр иргэний биеийн байдал хүнд байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​