2020/07/09
Улсын баяр наадам үүссэн түүх

Монгол үндэсний их баяр наадам нь эртний уламжлалтай Монгол түмний их түүхийг агуулсан арвин их түүх билээ. Монгол түмэн хотол олноороо цэнгэн баярладаг, өргөн дэлгэр утгаараа улсын цол олгож байсан Долоон хошуу даншиг наадам, Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам болон Цэргийн наадам бүгд улсын хэмжээний том наадам билээ.

2020/07/09
Хотын жишиг тогтоогч

Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан гэж хэн бэ? гэж асуувал Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, түрээслээд өмчилдөг орон сууцыг анх удаа санаачилсан, хувьд шилжсэн газруудыг нийтийн эзэмшилд авсан, коронавирусын үед иргэдээ хамгаалж чадсан, стандарттай хот болгох, чанаргүй барилга, хариуцлагагүй албан тушаалтанд хариуцлага тооцдог жишгийг тогтоож өгсөн, Сүхбаатарын талбайн өмнөх усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан хэмээн өөр өөрийнхөөрөө хэлэх байх. Учир нь түүнийг хийж бүтээсэн ажлаар нь овоглож, тодорхойлж буй нь энэ биз ээ.

2020/07/09
БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ 83 ИРГЭН ...

Монгол Улсад дэд бүтцийн төслүүдийн ашиглагдаагүй нөөц бололцоог нээж, ажлын байран дахь дадлагажуулах сургалтыг хэрэгжүүлэх, дотооддоо мэргэшсэн ажилчдыг бэлтгэн нийлүүлэх зорилгоор “Build for Skills” буюу “Ур чадварыг хөгжүүлэх” төслийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Азийн Хөгжлийн банк, “Улаанбаатар Хотын Гэр Хорооллыг Хөгжүүлэх, Хөрөнгө Оруулалтыг

2020/07/04
​БОТСВАНА УЛСАД 360 ГАРУЙ ЗААН НУУЦЛАГ ШАЛТГААНААР НАС БАРЖЭЭ

Сүүлийн гурван сарын хугацаанд 360 гаруй заан Ботсвана улсад учир битүүлэг нөхцөл байдалд нас барсан гэж нутгийн байгаль хамгаалагчид мэдэгджээ. Ботсванагийн засгийн газар үхсэн заануудын дээжийг туршиж байгаа боловч үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна.

2020/07/04
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ЧӨЛӨӨЛЖ, БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ...

ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Тэргүүлэгч Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нарыг чөлөөлж, төлөөлөгч Н.Баярмөнх, М.Халиунбат нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах санал орууллаа. Харин Ардчилсан намын бүлгээс Тэргүүлэгч Ё.Цацралтуяаг чөлөөлж, төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргав. Ээлжит бус XI хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

2020/07/04
Танилц: Засгийн газар ийм бүтцээр ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг өчигдөр улираан томилов. Хуулиараа Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг УИХ-д танилцуулсны дараа танхимын сайд нараа  томилох зохицуулалттай. Тиймээс Ерөнхий сайд энэ удаад Засгийн газрын бүтцээ зурахдаа гурван сайдын суудал нэмж, хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөжээ. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүтцээ шинээр зурж, аль яамыг чиг үүргийн, аль яамыг Үндсэн чиг үүргийн байлгах вэ гэдгээ тодорхойлно.

2020/07/04
Ж.Эрдэнэбат нарыг гэм буруутай гэж үзэж, ял оногдуулах шүүх ...

Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж завсарлалаа.

2020/07/04
Шударга бусын хонгилыг үргэлжлүүлэгч Ч.Эрдэнэчимэг

Монголын Залуучуудын Холбоо 2020 оны тавдугаар сарын 8 нд VI Их Хурлаа хуралдуулж шинэ удирдлагуудаа сонгосон. Гэвч 2012 оны хоёрдугаар сараас эхлэн энэхүү албан тушаалд найман жил хагас ажилласан, МЗХ-ны үндсэн дүрмийн дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусч, нас нь хэтрээд гурван жил өнгөрчихсөн өмнөх ерөнхийлөгч А.Мөнхбат нь ажлаа хүлээлгэн өгөхгүй байгаа бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын танил талаараа дамжуулж шинэ удирдлагуудыг бүртгүүлэхгүй байх элдэв арга саам хэрэглэж байгаа аж.

2020/07/04
МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

2020/07/02
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Улсын Их Хурлын ...

УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламент Монгол Улсын Ерөнхий сайдыг томиллоо.  Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

2020/07/02
Т.Доржханд: Дэд сайд болон зөвлөхүүд гэх үр ашиггүй албан ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Доржхандын үгийг хүргэж байна. 

2020/07/02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахтай холбоотой төрийн болон мэргэжлийн холбоодын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн.

2020/07/02
Ерөнхий сайдад ДАЙХ ҮГ

МАН парламентын сонгуульд олонх болж, Засгийн газраа бүрдүүлэх эрхийг ард түмнээс авч чадсан. Тиймдээ ч ирэх жилүүдэд иргэдийнхээ итгэлийг алдахгүй ажиллах их хариуцлага тэдэнд бий. УИХ-ын шинэ гишүүд үнэмлэхээ авч, тангарагаа өргөснөөр МАН-ын ялалтын баяр дуусч, цаг хугацааны тоолуур явж эхлэв. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх багаа зөв бүрдүүлэх нь чухал. Ингэхдээ улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод голчлон анхаараасай гэж хүсч байна. Ялангуяа Улаанбаатар хотын ирээдүйн бодлого, төлөвлөлт, шийдвэрийг гаргадаг Хотын хөгжлийн агентлагийг юмуу түүнтэй дүйцэх хэмжээний нэгжийг УИХ, Засгийн газарт шинээр байгуулах шаардлагатай байна. УИХ, Засгийн газарт хот бие даасан ийм нэгж, агентлагтай болсноор Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг тууштай хэрэгжих боломж бүрдэнэ. Хотын зөв төлөвлөлт, хөгжлийн бодлогод нийслэлчүүд санаа зовохооргүй байж болох юм.

2020/07/01
У.Хүрэлсүхийг Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явууллаа.  Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 70 гишүүн гар өргөн дэмжив. Ерөнхий сайдыг томилох санал хураалтад оролцсон 71 гишүүнээс эсрэг кноп дарсан цорын ганц гишүүн нь Б.Пүрэвдорж байлаа. 

2020/07/01
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ ...

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хотын даргын албан тушаалаа өгч байгаатай холбогдуулан 1 жил гурван сар буюу 460 хоногийн хугацаанд хийсэн бодлогын ажлаа тайлагналаа.

2020/07/01
Гадаад худалдаанд эерэгээр нөлөөлөхүйц санхүүжилтүүд нэмэгджээ

 Covid-19 дэлхий нийтэд хурдтай тархсан нь бусад улс орнууд төдийгүй Монгол Улсын эдийн засагт ч багагүй нөлөө үзүүлж буйг судалгааны дүнгүүд харуулж байна. Монголбанкнаас эрхлэн гаргадаг гадаад худалдааны тойм мэдээнээс харахад энэ оны 5 дугаар сарын сүүлийн байдлаарх импортын хэмжээ 1.9 их наяд ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар буюу 323 сая ам

2020/07/01
ӨНӨӨДРӨӨС 16 БООМТ ДЭЭР ТУХАЙН ОРОН НУТГААСАА АВСАН ГЭРЧИЛГЭЭ, ...

Өнөөдөр зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас мэдээлэл хийлээ. МХЕГ-ын даргын А-164 тушаалын хүрээнд Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ААН-үүд аймаг, орон нутгаасаа гэрчилгээгээ авах тогтоолыг баталсан. Уг тогтоол өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Улсын нийт 16 боомт дээр ААН-үүд тухайн аймаг, орон нутгаасаа авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ.

2020/07/01
Ц.АНАНДБАЗАРЫГ ТАНГАРГАА ӨРГӨӨГҮЙД ТООЦОХ УУ

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж УИХ-ын гишүүд өчигдөр тангаргаа өргөлөө. Энэ удаад гишүүн тус бүр тангаргаа өргөж байгаа нь онцлог үйл явдал болсон юм. Гишүүн тус бүрээс ам, өчгийг нь авч байгаа энэ үйлдлийг иргэд, сонгогчид зөв зүйтэй гэж харж байна. Харин тангараг өргөх явцад зарим нэг гишүүд санаатай болон санамсаргүй алдаанууд гаргалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ илэрхийлж байна” гэсэн юм. Угтаа тэрээр илэрхийлэх бус тангараглах ёстой байлаа. Үүнээс түүнийг тангаргаа өргөөгүйд тооцож болохоор байгаа юм. Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод тангаргаа буруу өргөсөн тул дахин тангаргийг нь өргүүлж байсан удаатай. Үүнтэй адил УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг дахин тангараг өргүүлж болох юм.

2020/07/01
Хотын дарга С.Амарсайхан ажлаа хүлээлгэн өгч байна

Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг даргаар ажилласан 460 хоногийн тайлангаа мэдээлж, тамга тэмдгээ бодлогын баримт бичгийн хамт хүлээлгэн өгч байна. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон тул ийнхүү ажлаа өгч байгаа юм.  

2020/07/01
Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар ...

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөө өглөө Тусгаар тогтнолын ордонд болсон. Бага хуралд танхимаас 189 гишүүн, хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 гишүүн оролцож байна. Нийт 87.5 хувийн ирцтэй байгаа юм.  Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  

2020/07/01
Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүллээ

МАН-ын долоодугаар Бага хурал хурал өндөрлөлөө. Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлжээ. Бага хурал нь 369 гишүүнтэй. Үүнээс 189 нь хуралдаа биечлэн оролцож, 97 нь хөдөө орон нутгаас цахмаар оролцож 87.5 хувийн ирцтэйгээр хуралдсан юм. Бага хурлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явууллаа.

2020/07/01
У.Хүрэлсүх: Одоо бидэнд ард түмнийхээ итгэл найдварыг хариулах ...

МАН-ын бага хурлыг нээж УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлэв.  Тэрбээр "төрийн эрх барих дээд байгууллага  УИХ-ын найм дахь удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Улсын ууган хүчин МАН-д итгэж, манай сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, УИХ-д МАН-аас нэр дэвшсэн 76 хүнээс 62 хүнийг сонгож өгсөн Монголын нийт ард түмэнд, МАН-ын гишүүд дэмжигчид та бүхэндээ МАН-ын нэрийн өмнөөс чинь сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Ард түмэндээ баярлалаа. 

2020/06/30
Цагдаа, эрүүл мэндийнхэнд туулах чадвар сайтай 90 автомашин ...

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг өнөөдөр Сүхбаатарын талбайд гардуулан өглөө.

2020/06/30
Байгаль дэлхийдээ хогоо хаяхгүй байхыг уриалж “Хоггүй аян-2” ...

“Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна.

2020/06/30
ОХИДОД ЗОРИУЛСАН ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШИН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-нд боллоо. Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

2020/06/30
Нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудад олгох орон ...

Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн Орон сууцны корпорацаас гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах, залуу гэр бүлийг дэмжих, түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр зэргийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Зарим онцлох ажлаас дурдвал Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын аманд 2000 өрхийн орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр эхлүүлэв. Мөн зорилтод бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох ажлыг Тэргүүлэгчдийн шийдвэрээр эхлүүлээд байна. Мөн иргэдийн газрыг орон сууцаар солих зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулж буй.

2020/06/30
УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг 7 сарын 15-ны ...

Улсын Онцгой комиссын хурал УИХ-ын чуулганы хуралдаанаас хамаараад түр завсарлаад байна. Улсын Онцгой комисс үргэлжлүүлэн 17:00 цагаас хуралдана. 

2020/06/30
УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг томилжээ

УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг томилжээ

2020/06/30
Г.Занданшатарыг УИХ-ын даргаар 100 хувийн саналаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган өнөөдөр (2020.06.30) 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ. 

2020/06/30
Улсын Их Хурлын найм дахь сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд ...

Улсын Их Хурлын найм дахь сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ