2017/11/28
Харумафүжид “хатуу хариуцлага” тооцох зөвлөмжийг Ёкозунагийн ...

Японы Сүмогийн Холбоонд чиглэл, зөвлөмж өгдөг Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, доод зиндааны бөхийг зодож бэртээсэн Харумафүжид “онцгой хатуу хариуцлага” тооцох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан байна. “Сүмод үлэмж хэмжээний хохирол учруулж, үзэгч дэмжигчдийн урмыг хугалсан гэж дүгнэлээ” хэмээн тус зөвлөлийн дарга Масато Китамура сэтгүүлчдэд ярьжээ. Энэ тохиолдолд Харумафүжид оноох шийтгэл нь зодог тайлуулах, тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийн аль нэг байх гэнэ.

2017/11/28
Улаанбаатарт 17 хэм хүйтэн

Улаанбаатарт 17 хэм хүйтэн

2017/11/28
Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адил

Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэж нутаг орон нь сүйдээгүй нэг ч аймгийг Монголын тал нутгаас хайгаад олохгүй болов уу. Нүүрс ухсан газар, нүдийг нь ухаад авсан хохмой толгой шиг харагддаг бол алт ухсан газар алаг гэдсийг нь хүй татсан үнээ лугаа харагддаг гэж манай эрдэмтэд ёжилсон байдаг. Энэ яасан үнэн хэлсэн үг вэ гэж уул уурхай олборлолтоор сүйдсэн газруудаар явж байхад бодогдоно. 2000 оны тэртээгээс ажил, орлогогүй болсон 2000-аад хүн хүрз жоотуугаа барин алт руу хошуурцгааж эхэлсэн.

2017/11/28
Банкны хүүг хүчээр давжааруулбал Монголын эдийн засаг ...

УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс хууль санаачлан банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай яригдаж байна. Энэ бол банкны хүүг захиргаадаж буулгах гэсэн хэрэг. Сонсоход сайхан л юм, ард түмний төлөө юм шиг. Иргэн бүр банкнаас бага хүүтэй зээл авчих юм шиг. Банк, санхүүгийн ийм том шийдвэрт тодорхой судалгаатай, тооцоотой,

2017/11/28
Орон нутгийн дарга нарын оффшор илрэв

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн 21 аймаг, 98 суманд ажилласнаа өчигдөр тайлагнав. Энэ үеэр орон нутаг намчирхал, хүнд суртал, авлигалд идэгдсэнийг тодотгосон юм.Аймаг, сумдын эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, төрийн албанд давхар албан тушаал хашиж алхам тутамдаа ашиг сонирхлын зөрчил бий болгодог нь илэрсэн байна. Бүр тодруулбал, орон нутгийн дарга нар төсвийн хөрөнгөөр дураараа дургидаг, төрийн албыг төрлийн алба болгож хувиргасан,авлига албан тушаалыг цэцэглүүлсэн гээд орон нутгийн удирдлагуудын оффшорыг илрүүлээд иржээ.

2017/11/27
Зуу зуун цэцэг, зуу зуун бүтээлд умбасан 115-р цэцэрлэг

Монгол Улсын хойч ирээдүй, эцэг эхчүүдийн эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцох, хөдөлмөрлөх орчинг бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн Нийслэл, дүүргийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Өдгөө 700 гаруй хүүхэд 50 гаруй багш ажилагсадтайгаар үйл ажиллагаа явуулж буй тус цэцэрлэгийн хамт олон түүхт 30 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажил өрнүүлжээ. Б.Гэрэлцэцэг эрхлэгчтэй хамт олон цэцэрлэгийнхээ дэргэд Монгол гэр барьж “Ёслол хүндэтгэлийн өргөө”-г байгуулсан нь даяаршлын шуурга дэгдэж буй өнөө цагт яах аргагүй нүдээ олсон зүйл мөн. Уламжлалт ёс заншил жилээс жилд биднээс алсарч буй энэ үед хүүхэд багачууддаа монгол ёс заншлыг танин мэдүүлэх зорилго бүхий энэхүү өргөөг боловсролын мэргэжилтнүүд болон эцэг эхчүүд ихээхэн таалалтай хүлээж авсан билээ.

2017/11/27
Монголын хамгийн анхны аймшгийн кино "Алт амилах цаг"

Монголын хамгийн анхны аймшгийн кино "Алт амилах цаг"

2017/11/27
Хохирогчийн дүрд хувирсан ”Уран ган”-гийн захирал ...

Дархан цаазат Богд уул, Зайсангийн амны барилга байгууламж багтахаа байлаа. Тус газарт барилга барьж буй эрхмүүд хөлжиж, баяжихын тулд өөрийн эрх ашгийг төрийн хуулиас дээгүүр тавьж, тусгай хамгаалалттай газрыг тэр чигт нь хувьдаа авчихаад буйг гэрчлэх нэгэн баримт бидэнд байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нэгэн нэр бүхий хэвлэлд “Сүлжээтэй” луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ гэсэн нийтлэл гарч байсан. Тэнд бичсэнээр Ч.Бээжинхүүг зартай луйварчин гэсэн нь анхаарал татах болсон юм. Тэгвэл энэ хүн үнэхээр луйварчин мөн үү, чухам ямар сэжмээр ийм асуудалтай хутгалдав. Бид энэ талаар хэд хэдэн эх сурвалжаас тодруулсан билээ.

2017/11/27
“Шарк” Г.Амартүвшин буюу Б.Ринченгийн зээ хүүтэй танилц

"Шарк танк" нэвтрүүлгийн Шарк "Хас" банкны захирал Г.Амартүвшин их багш Б.Ринчений удам ажээ. Б.Ринчен ий охин Индра докторын хүү нь дипломатич Ж.Ганибал, Ганибалын хүү та бидний сайн мэдэх Хас банкны захирал Амартүвшин гэнэ.  Г.Амартүвшингийн товч танилцуулгыг дурьдвал:

2017/11/27
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хөшөөтийн уурхайд ажиллалаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хөшөөтийн уурхайд ажиллалаа

2017/11/27
“Шинэ санаа - Шилдэг инноваци-2017” уралдаан зарлалаа

“Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь  нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтыг  нэмэгдүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжин ажиллахад оршиж байгаа юм.

2017/11/27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮЯ-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй албан уулзалт хийж, яамны үйл ажиллагаатай танилцлаа. 

2017/11/27
Элчин сайд Б.Дэлгэрмаагийн асуудлаар Ерөнхийлөгчид албан бичиг ...

Өнөөдөр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ийн удирдах зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийлээ. Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын эрх ашгийг хамгаалах үүднээс улс орон бүрт байрлах ТББ-ууд нэгдэж энэхүү холбоог байгуулсан байна. Тус холбоо нь харь улсад амьдарч буй Монголчууддаа тусалж тэднийг очсон газартаа хөлөө олоход нь тусламж үзүүлдэг аж. Тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан нь байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах бус ОХУ-д үйл ажиллагаагаа явуулдаг “Мөнхтэнгэр” ТББ-т тулгараад байгаа асуудлын талаар ард иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс тус хурлыг зарласан байна.

2017/11/27
16 настнууд эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, зан заншлаа ...

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан 15 дахь жилдээ Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран "Бүгд Найрамдах Улс Тунхагласан” өдөр буюу 11-р сарын 26-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

2017/11/27
Д.Амарбаясгалан: МАН эв эеийг хичээж ажиллана

МАН-ын 28 дугаар ээлжит их хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-23- нд “Итгэл-зүтгэл-хариуцлага” уриан дор болж өнгөрлөө. Их хуралд эх орныхоо өнцөг булан бүрээс 211  мянган гишүүдээ төлөөлж 1283 төлөөлөгч оролцлоо. Тэдний 696 нь буюу 53.2 хувь нь их хуралд анх удаагаа сонгогдсон  бол МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор Гомбожавын Очирбат хамгийн олон буюу 11 дэх удаагаа сонгодон оролцлоо.  Мөн УИХ-ын дарга асан,

2017/11/27
П.Батхуяг: Дахиад хэлэхэд би Хойд Солонгос, надад Трампууд ч бий

Монголын орчин цагийн утга зохиолын ертөнцийн хамгийн баян уран бүтээлч хэн бэ гэвэл олон хүн эргэлзэлгүй түүнийг нэрлэх байх. Тархи, зүрхээ зориулан бичиж туурвисан галтай цогтой богино өгүүллэгүүд, илүү дутуу чамирхалгүй яруу найраг, тэсгэлгүй өччихдөг шүүмжүүд, тайзны урлагийнхны дунд сүүлийн жилүүдэд жин дарж буй моно жүжгүүд нь түүний дотоод ертөнцийн баялгийг уншигч, шимтэгчдэд илчилдэг бол амьдралын чиг мөр, үзэл санааных нь энгийнээс энгийн мөртлөө хувиршгүй мөн чанарууд нь түүнийг олны дунд цаг үргэлжид “уядаг” биз ээ. Хамгийн чухал нь тэр бусдын зүрх,

2017/11/27
Хүчирхийллийн эсрэг ХАЙРЛА, ХАМГААЛ үндэсний аян эхэллээ

Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран “Хайрла Хамгаал”   үндэсний аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хүүхэд гэр бүлийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэн, таслан зогсоох зорилгоор урлаг, соёлын нэр хүндтэй хүмүүсийг оролцуулан цуврал сурталчилгааг бэлтгэн хүргэх болно. Ингээд та бүхэндээ “Хайрла Хамгаал” аяны анхны сурталчилгааг сонирхуулъя.

2017/11/27
"Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг ...

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна. Чуулганыг угтаж БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС хамтран төлөөлөгчдөд зориулж 2017 оны арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” багц сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын нээлт өнгөрөгч ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 09.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т боллоо.

2017/11/27
Р.Эмүжин: Юун Х.Баттулга, цаана чинь банкны засаглалын булчин ...

Ардчилсан парламент цаашаа болсон. Ерөнхийлөгчийн засаглал ч будаа. Цаана чинь БАНКНЫ ЗАСАГЛАЛ бүрэн утгаараа ноёрхож, нийгмээрээ банк хэмээх хэдэн бирдийн шунал хүслийн торонд тарчилж суух болов. Ядаж байхад нөгөө хүсэл шунал нь бухан бярууных шиг ханахаа мэдэхгүй, цадахаа ойлгохгүй. Банкны засаглалын хажууд Монголын парламент зүгээр л хуруу хүүхэлдэй, акул компаниуд жараахайн чинээ, аж ахуйн нэгжүүд өтний дайтай, иргэд бол идүүрийн сав. Дөрөв дэх засаглалынхан гэж томроод байдаг хэвлэл мэдээллийнхэн

2017/11/27
Аварга Ч.Санжаадамба Дархан аварга Б.Бат-Эрдэнийн амжилтыг ...

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсаны түүхт 93 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаанд аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нарын 2 аварга, 4 арслан, 2 гарьд, 3 заан цолтон магнайлсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм. 

2017/11/27
Ерөнхийлөгч Х.Баттулгын эрүүл мэндийн зөвлөхтэй танилц!

Хүний их эмч, Анагаах Ухааны Доктор Ж. Амарсанаа нь эрүүл мэнд хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогджээ.  Ж.Амарсанааг Шинэчлэлийн Засгийн Газарт эрүүл мэндийн дэд сайд байхдаа элэгний С вирусын эмийг нэвтрүүлсэн, эрүүл хүнсний асуудалд анхаарлаа хандуулдаг, ялангуяа транс тосны эсрэг дайн зарласан гэдгээр нь иргэд сайн мэддэг боловч үнэндээ тэрбээр салбартаа тэргүүлэх хэмжээний эрдэмтэн аж. 

2017/11/27
МАН-ын бага хуралд шинээр сонгогдсон 369 гишүүний нэрсийг ...

МАН-ын 28-р Их хурлаар намын дүрэмдээ 50 гаруй өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь Их хурлын завсарлагаар хуралдаж, шийдвэр гаргаж байх ёстой Бага хурлын гишүүдийн тоог нэмж, 369 болгосон. Өмнө нь 330 гишүүнтэй байсан юм. МАН саяны Их хурлаараа бүх түвшний удирдлагын тоогоо нэмсэн. Удирдах зөвлөлийн гишүүдээ 24 байсныг 29 болгосон.

2017/11/27
Улсын харцага Оргихын Хангай сырым бөхөөр мөнгөн медаль хүртжээ

Улсын заан М.Өсөхбаяр, Н.Жаргалбаяр, харцага О.Хангай, Х.Гантулга тэргүүтэй бөхчүүд БНСУ-д Солонгосын үндэсний бөх Сырым барилдааны олон улсын тэмцээнд оролцож байна. Өвдөглөсөн байдлаас хав дарвөлжин барьц аваад босоод барилддаг энэхүү барилдаанд Улсын харцага Оргихын Хангай мөнгөн медаль хүртэж шагналын тавцанд гарчээ.

2017/11/27
Ардын төлөөлөлгүй МАН-ын хувь заяа  

   Саяхан болж өнгөрсөн МАН-ын 28 дугаар Их хуралд нэг ч малчин, нэг ч барилгачин, нэг ч тариаланч оролцсонгүй нь та бүхэнд нэгийг хэлж хоёрыг бодогдуулах нь лавтай. Зөвхөн хэн нэгний төлөө санал өгч илүү харж билүү долоох гэсэн том дарга нарын жижиг бүлэглэлүүд учрыг нь ололгүй оролцоод буцлаа. Ардын гэх тодотголтой энэ намын Их хуралд ард түмэн бус дарга нарын төлөөлөл оролцоод явсан гэхэд болно.

2017/11/27
Ж.Батзандан яагаад хариуцлага хүлээгээгүй вэ?

Сүхбаатарын талбайгаас Төрийн ордонд заларсан эрхэм бол Ж.Батзандан. Түүнийг Монголын түүхэнд хар өдөр хэмээн тэмдэглэгдсэн долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулагчдын нэг гэх нь бий. Тухайн өдөр  залуусыг жагсаалд уриалан дуудаж буй бичлэг, гэрэл зураг олон байдаг. Энэ хэргийн балгаар таван хүний амь эрсэдсэн. Гэвч гол зохион байгуулагч байхаар эрхэм өнөөдөр төрийн эрх бүхий бай­гууллагад хууль батлалцаад сууж байна. Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн  Ж.Батзандан

2017/11/27
НИТХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа нь хэнийг ...

“Ирц нь хүрэхгүйгээс болж хуралдаж чадахгүй байгаа” гэх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа харин ч эсрэгээрээ хэвийн үргэлжилж байна. С.Амарсайхан хурлын даргаар томилогдсноос хойш өдийг хүртэл буюу сар гаруйн хугацаанд  Тэргүүлэгчдийн ээлжит хурлыг 100 хувийн ирцтэйгээр гурван удаа, НИТХ-ын ээлжит бус хурлыг  91.1 хувийн ирцтэйгээр нэг удаа, НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг 66.6 хувийн ирцтэйгээр нэг удаа хуралдуулжээ.

2017/11/27
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ ГАДНЫ КОМПАНИД АЖИЛЛАХ ХУУЛЬ ЭРХ ...

Монгол Улсыг уул уурхайн салбар л авч явж байгаа нь үнэн. Нийт экспорт, импортын 80 гаруй хувь, ДНБ-ий дийлэнхийг бид уул уурхайн түүхий эдээ борлуулж, үүнд хөрөнгө татах замаар бүрдүүлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсад түүхий эдийн ханш унаж, манай дотоодын улстөрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор маш олон компани татан буугдаж, хаалгаа барьсан.

2017/11/27
ОФФШОР ба ХАРИУЦЛАГА

Манай улс оффшортой тэмцээд бүхэл бүтэн дөрвөн жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд Оффшорын тухай хууль хүртэл баталлаа. Гэсэн ч оффшор данстаны тоо нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Оффшор буюу “эргээс гадна” гэсэн утгатай энэ үг эхэндээ гэмт хэрэг мэтээр ойлгогдож байсан бол одоо байдаг л зүйл болтлоо мөлийлөө. Анх 2013 онд УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор данс олон улсад задарч дуулиан болж байв. Сөрөг хүчний шахалтаар түүнийг УИХ-ын дэд даргын суудлаас унагаж байсан.

2017/11/27
Д.Бямбасүрэн: Оюуны бүтээх чадварыг үнэлж сураагүй цагт хөгжлийн ...

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй сүүлийн үеийн улс төр, эдийн засгийн байдал, Монгол хүний хөгжил, боловсрол, улс орны ирээдүйг хэрхэн харж байгаа талаар ярилцсан юм. Тэрбээр Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд нөхцөлд олон намын "Эвслийн засгийн газар"-г эмхлэн толгойлж явсан билээ. Мөн Монголын гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрхэм хүндтэй хүн юм. Тэрбээр “Мөхөж байгаа үндэстэн гэдгийн нэг гол шинж нь өөрөө өөрөөсөө зугтах бөгөөд бид Монголоо үгүйсгэх, Монголоос зугтах зам руу явж байна. Чадалтай, боломжтой нэг нь гадагшаа явах талаар л ярьж байна. Энэ чинь мөхөл” хэмээн өгүүлэх Төрийн хар хүний ухаарал хайрласан, эмзэглэсэн ярилцлагыг таалан болгооно уу.