Улсын Дээд шүүх АН-ын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, тус агентлагийн дэд дарга Бенуа Мэйэр-Биш болон холбогдох бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Өмнөд Солонгос Улс түүхэндээ анх удаа 2013 онд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон билээ. Гэсэн ч өнгөрсөн 2017 онд тэрээр авилгын хэрэгт холбогдож, Засгийн эрхээс огцорсон юм. Тэгвэл /өчигдөр/ БНСУ-ын Дээд шүүхээс түүнд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 20 жилийн хорих ялаар шийтгэсэн талаар BBC мэдээлэв. Өнгөрсөн оны долдугаар сард түүнд 30 жилийн хорих ял оноосон ч давж заалдах шүүхээр ялыг бууруулж 20 жил болгосон аж.
Улсын аварга Э.Оюунболд залилангийн хэрэгт холбогдсон байж болзошгүй байна. Тэрээр хувиараа бизнес эрхлэгч О.Гончигсүрэнгээс 30 сая төгрөг 5 жилийн өмнө зээлж аваад буцааж төлөөгүй байгаа талаар мэдээлэл гарч эхлээд байна.
"Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдлын дагуу 32 зэрлэг нохойг устгажээ. Тодруулбал, цахим оринд иргэдийн зүгээс "Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдлын дагуу Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020-2021 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран өнөөдрийн байдлаар 32 зэрлэг нохойг устгасан байна.
Cогтуугаар автомашин жолоодсон иргэн уулын уруу унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоо бүс нутагт энэ сарын 14–ний өглөөний 6.00 цагийн байдлаар 1245 удаа газар хөдөлснөөс 89 нь 3,5 магнитуд болон түүнээс илүү хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Манай улсын Засгийн газрын төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинэ удирдлагуудтай “Оюу толгойн” гэрээний талаар арванхоёрдугаар сарын 18-нд цахим хурал хийсэн. Энэ үеэр Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ манай улсын ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол Дубайн гэрээг цуцална гэдгээ мэдэгдэж, гэрээг сайжруулахаар болсон билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12-р сарын 13-ны өдрийн 211 тоот тогтоолоор айл өрхийн болон зарим үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан.
Хөвсгөл аймагт өнөөдөр өглөө хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Газар хөдлөлтийн норм, нормативын баримт бичгийн талаар Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батжилмаагаас тодрууллаа.
Урбанекаар овоглосон Б.Лхагважав МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад буусан нэгэн.
Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 10 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс:
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын Нэгдсэн чуулган яг одоо эхэлж байна. Өнөөдөр, маргааш үргэлжлэх чуулганаар 10 гаруй хуулийн төсөл, асуудлыг хэлэлцэх юм. Түүний дотор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргүүд багтжээ.
“Элийрэгч” гэх нэрээр твиттер /twitter/ сайтад танигдсан Ц.Уянга “Ёорк”, “Еөк”, “Жонхуу” гэх мэт нэр хочийг ашиглан “Тэр 60 тэрбумын сүлжээнд чинь Монгол ална бөхийн алуурчин цэрэг юу хийгээд дарга болцон явжээсийн, Жонхуугийн цэргийн хүн алсан сенсацийг замхраах гэж зориудаар төмөр замыг эвдэж осол гаргасан...” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгыг гутаан доромжилсон, гүтгэсэн хэмээн хоёр жилийн өмнө шүүхэд дуудагдаж байв.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
БНСУ-д тун удахгүй KPOP ертөнцөд хөл тавихаар бэлтгэгдэж монгол айдолын талаар танилцуулж байна. Түүнийг Баасанхүү гэдэг. Түүнийг 2015 оноос бэлтгэгдэж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Төрөөс айл өрх, зарим үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг хариуцах шийдвэр гаргасан ч усны хэтэрсэн хэрэглээнд хяналт тавьж, үйлдвэрийн болон өөр зориулалтаар ашиглавал илүү хэрэглээгээ иргэд төлөхийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл мэдээлэв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “COVID-19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус хороог хэсэгчлэн энэ сарын 14-ний 06.00 цагаас 16-ны 23.00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлав.
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр дахин газар хөдөлжээ. Тодруулбал, орой 19:10 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байгаа билээ.
ХСҮТ-д ходоодны хавдрын мэс засалд орох байсан иргэн Т.Батбаярыг төлбөрийн хариуцагч эмч нь 25 хувь буюу 3 сая төгрөг төлөхийг шаардсанаас болж хагалгаа хийлгэж чадаагүй асуудал олон нийтийн анхаарлыг татсан билээ.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "2021-2021 оны хичээлийн жилд манай улсын хэмжээнд 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, үүнд 147 мянган оюутан суралцаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Архивын Ерөнхий газар хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан анхдугаар Үндсэн хуулийн эхийн хуулбарыг Үндсэн хуулийн цэцийн ордны Хүндэтгэлийн танхимд өнөөдөр/2021-01-13/ заллаа.
Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.
Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.
"Оюу толгой" гэрээг Монгол Улсад ашиггүй хийсэн, гэрээг хийх явцад албан тушаалаа урвуулан ашигласан гэх олон зүйл ангиар Монгол Улсын төрийн томоохон албан тушаалтнууд шалгагдаж эхэлсэн билээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа нэлээд олон жил үргэлжилсний эцэст Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй 10 орчим хүн өнгөрсөн онд шүүхээс ял сонсов.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн авлига өгсөн хэргээр шалгагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарыг хохиролгүй хэрэгт яллаж байгаа талаар олон нийт үздэг.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа УИХ-аар хэлэлцэгдэж буй Шүүхийн тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.