“Шилэн Цогоо” буюу Зам тээврийн яамны дэд сайд асан, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байна.
Энэ талаар түүнээс тодруулахад “Би Сэлэнгэ аймагт нэр дэвшинэ. Үүнийгээ намдаа илэрхийлсэн. Судалгаагаар мэдээж ойлгомжтой, дээгүүр байгаа. Сэлэнгэ аймагт хэдэн хүн нэр дэвшихээр горилж буйг мэдэхгүй” гэсэн тайлбар өгчээ.