Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн улмаас 54 настай эрэгтэй хүн нас барсан харамсалтай мэдээллийг ХӨСҮТ мэдээллээ. Ингэснээр коронавирусийн улмаас нас баралтын тохиолдол 11 болж байна.
Шинэ тохиолдол 271-ээр нэмэгдсэн байна. Нийт 17537 хүнээс шинжилгээ хийсэн бөгөөд шинэ тохиолдлыг тэмдэглэдэг программ өөрчлөгдсөнөөр бага тоо болж харагдаж байгаа аж. Учир нь өмнө өглөөни 09:00 цагаар тасалдаг байсан бол шөнийн 00:00 цагаар тасалж эхэлж байгаа аж.
Шинээр илэрсэн нийт халдварын 232 нь Улаанбаатар, 39 нь орон нутагт гарчээ.
Булган аймагт 7
Дорноговь аймагт 1
Орхон аймагт 2
Өвөрхангай аймагт 4
Сэлэнгэ аймагт 12
Ховд аймагт 11
Хөвсгөл аймагт 2 хүн шинээр халдвар авчээ.
Эх сурвалж: shuurhai.mn