Сүүлийн үед хавдар, нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай хүмүүс коронавирусийн халдвар авах тохиолдол нэмэгдэж байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар хавдарын өвчлөлтэй 14 хүн коронавирусийн халдвар аван хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр хүмүүст эхний 10 хоногт коронавирусийн эсрэг эмчилгээ хийн, үргэлжлүүлэн нарийн мэргэжлийн эмчилгээг нь хийж байгаа аж.
Түүнээс гадна ХСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ зэрэг нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд халдварын тохиолдол гарах болжээ. Тиймээс цаашид эдгээр эмнэлгүүдэд тусгаарлан эмчилгээ үйлчилгээ явуулах бэлтгэлийг хангаж байгаа юм байна.
Эх сурвалж: shuurhai.mn