Олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн багын найз, бэлтгэл хангагч улсын начин Э.Энхбатыг ноцтой гэмтээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.
Э.Энхбат начин ГССҮТ-д яаралтай хүргэгдэн эмчилгээнд орсон ч өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байгаа талаар эхнэр нь мэдээлж байна. Тодруулбал, унтуулгын тарианы үйлчилгээ өчигдөр гарсан ч ухаан ороогүй байгаа аж.
Улсын начин Э.Энхбат тархиндаа маш хүнд гэмтэл авсан бөгөөд яаралтай мэс засалд оруулах шаардлагатай гэж эмч нар үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn