Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй. Түүнийг зодож, хүнд гэмтээсэн хэрэгт яллагдагчаар Олимпийн аварга Н.Түвшинбаярыг татаж, 20 хоног цагдан хориод байгаа билээ.
Өчигдрөөс эхлэн Н.Түвшинбаярын ээж Э.Энхбат начны биеийн байдал хүнд байгаа тул түүнийг сахихаар Булган аймгаас ирсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл энэ мэдээллийг Э.Энхбатын эхнэр үгүйсгэжээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан зураг нь олон жилийн өмнөх зураг гэнэ.