Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдвартай 686 хүн батлагдаж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээллийг ХӨСҮТ мэдээлж байна.
Шинээр илэрсэн 686 хүнээс 3 нь эмнэлгийн ажилтан байгаа бол 618 нь Улаанбаатарт, 68 нь орон нутагт байгаа аж.
Одоогоор 2000 хүн гэрийн тусгаарлалтад байна. 353 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Одоогоор маш хүнд хүний тоо огцом нэмэгдэж байгаа бөгөөд нийт 22 хүн эрчимт эмчилгээнд байна. Хүнд 99, хүндэвтэр 475, хөнгөн 1931 байгаа ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn