Сүүлийн 24 цагт коронавирусээс үүдэлтэйгээр хоёр хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Тэдний нэг 42 настай эрэгтэй бөгөөд цочмог гепатитийн халдвараар халдварлаж хүндэрсэн байна. Мөн 92 настай эмэгтэй нас барсан бөгөөд хоёр уушгиндаа хатгалгаатай, амьсгалын замын цочмог дутагдалтай байжээ.
Түүнээс гадна коронавирусийн халдвараас шууд бус шалтгаанаар бас нэг хүн нас барсан байна. Тэрээр 39 настай бөгөөд энэ сарын 7-нд коронавирусийн шинжилгээ эерэг гарсан байна. Нас баралтын шалтгаан хорт хавдраас үүдэлтэй гэв.
Иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаарай.
Эх сурвалж: shuurhai.mn