Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 6 иргэн автомашиндаа нас барсан ноцтой хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Түнхэлийн 5 дугаар багийн нутагт өчигдөр 14.00 цагийн үед 6 иргэн автомашиндаа нас барсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагаар хэргийн газар очиж ажиллахад Түнхэлийн 5 дугаар багт оршин суудаг 22-46 насны 6 эрэгтэй самарт явж байхдаа бүхээгтэй битүү машины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас барсан болох нь урьдчилан тогтоогджээ.
Эх сурвалж: shuurhai.mn