УОК-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Тавдугаар сарын 7-ныг хүртэл хөл хориог сунгах саналыг УОК дэмжжээ
Эх сурвалжийн мэдээлснээр Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа бөгөөд УОК-ын хуралдаанаар саналыг дэмжсэн байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаар мөн хэлэлцэнэ бөгөөд хатуу хөл хориог цаашид үргэлжлүүлэх эсэх талаарх эцсийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх юм.