fbpx УГТЭ-ийн “ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ТӨВ” энэ чиглэлийн өвчний мэс заслын 95 хувийг ЭХ ОРОНДОО хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 27 секунд

УГТЭ-ийн “ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ТӨВ” энэ чиглэлийн өвчний мэс заслын 95 хувийг ЭХ ОРОНДОО хийж байна

П.Н Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын төв нь улсын хэмжээнд зүрхний хэм судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлж бусад эрүүл мэндийн байгууллагуудын зүрхний хэм судлалын тусламж үйлчилгээг удирдлага, мэргэжил  арга зүйгээр ханган ажилладаг юм.

Тус эмнэлэг анх 2012 онд суулгац эмчилгээ ба бүрэн хяналтыг мөн 2016 оноос хэм алдагдлын үеийн электрофизиологийн оношилгоо, аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Тухайлбал, электорфизиологийн оношилгоо, аблаци буюу түлэх эмчилгээ, дефибриллятор суулгац эмчилгээ (implantable cardioverter defibrillator), зүрхний дутагдлын үеийн дэвшилтэд шинэ технологууд болох зүрхний ресинхронизацийн суулгац (cardiac resynchronization therapy), зүрхний агшилтыг дэмжигч суулгац (cardiac contractility modulation), физиологийн буюу Гиссын пейсинг суулгах эмчилгээ (HIS bundle pacing) зэргийг эх орондоо АНХ УДААГАА НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛАН, энэ төрлийн эмчилгээг амжилттай хийж байна.

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар өнгөрөгч 2020 онд л гэхэд "Зүрхний хэм судлалын төв" нь 250 гаруй суулгац эмчилгээ зүрхний цохилтын тоо цөөрөх хэм алдагдалтай болон зүрхний дутагдалтай эмчлүүлэгч нарт, 150 гаруй электрофизиологийн оношилгоо, түлэх эмчилгээг дэлсэх хэм алдагдалтай эмчлүүлэгч нарт хийжээ. Ингэснээр энэ төрлийн эмчилгээг хийлгэхээр зорих гадаад урсгалыг бүрэн зогсоосон юм. Гаднын аль нэгэн улсад энэ төрлийн нэг мэс заслын дундаж зардал гэхэд 15 мянган доллар бөгөөд Монгол улсад энэ төрлийн мэс заслын тусламж нь ЭМД-ын өндөр өртөгт мэс заслын төрөлд ордог тул хөнгөлөлт эдлэн иргэнээс гурван сая орчим төгрөг гарч эмчлүүлдэг. 

Тэгэхээр тус төвийнхөн 2020 онд 12 ТЭРБУМ төгрөгийг гадаадын оронд зарцуулагдахаас сэргийлж Монголдоо авч үлдсэн гэсэн үг юм.

Нөгөөтэйгүүр олон улсад цөөн тооны зүрхний төвүүдэд хийгдэж буй дэвшилтэт арга технологийг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын тасаг нь нэвтрүүлээд байна.

Ингээд та бүхэнд Зүрхний хэм судлалын төвийн эмч нарын багийг танилцуулж байна.

УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч, Х.Мөнгөн- Өлзий MD FAPSC

Arslan.mn

Зүрхний суулгац эмчилгээг 2012 оноос эхлэн судалж, Герман, Тайвань, Словак, Голланд гэх мэт улсуудад хэм судлалын чиглэлээр мэргэшсэн. Монгол улсын эмнэл зүйд пейсмейкер суулгах эмчилгээний хяналтыг, зүрхний ресинхронизаци эмчилгээний суулгац эмчилгээ, дефибриллятор суулгац эмчилгээ, зүрхний агшилтыг дэмжигч суулгац эмчилгээ, физиологийн пейсинг эмчилгээ зэрэг эмчилгээг анхлан нэвтрүүлж ажилласан.

Бид иргэдэд амбулаториор үзлэг, оношилгоо, зөвөлгөө өгч, зүрхний хэм алдалтын онош зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна зүрхний цохилтын тоо цөөрөх, зүрхний дутагдал, зүрхний гэнэтийн амь насанд аюултай хэм алдагдлын чиглэлийн мэс заслын эмчилгээнүүдийг хийж байна.  Эндээс төрөл бүрийн суулгац эмчилгээнүүдийг онцолж болно. Тухайлбал, зүрхний дутагдлын үеийн хамгийн шинэлэг технологийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, бид өнөөг хүртэл нэвтрүүлсэн тусламж үйлчилгээний чиглэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд бүрэн хяналтанд авч ажиллаж чадаж байгаа  мөн цаашид олон шинэ, шинэлэг технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Зүрхний хэм судлалын төвийн их эмч, АУ-ы доктор Ц.Саруул

Arslan.mn

Тэрээр манай улсын зүрхний хэм алдагдлыг эмчилдэг цөөхөн эмчийн нэг бөгөөд БНСУ-ын Корей их сургуулийн “Анам” эмнэлгийн зүрх судлалын төвд долоон жил ажилласан бөгөөд 2016 оноос эхлэн УГТЭ-т ажиллаж байна.

Тухайн үед Монгол улсад зүрхний хэм алдагдлын мэс засал хийх боломж бүрдээгүй байсан учир Солонгоc улсад энэ чиглэлээр гэрээт эмчээр ажилласан. 2016 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний хэм алдагдлын мэс засал хийх боломж нь бүрдэж, мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж суулгаснаар эх орондоо ажиллаж эхэлсэн.

Гадны оронд зүрхний хэм алдагдлын мэс заслыг хамгийн багадаа 15-20 мянган доллараар хийдэг бол бид Монголдоо ЭМД-ын дэмжлэгтэйгээр иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр тус хагалгааг хийх боломжтой болсон.

Зүрхний хэм судлалын төвийн их эмч, АУ-ы доктор Д.Батнаран

Arslan.mn

БНСУ-д зүрхний хэм судлалын чиглэл, Тайваньд зүрх судасны амилуулах яаралтай тусламжийн сургагч багшаар мэргэжил дээшлүүлсэн бөгөөд 2012 оноос эхлэн УГТЭ-т ажиллаж байна.

“УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв нь Улсын хэмжээнд зүрх судасны чиглэлээр лавлагаа, тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төв, Зүрхний хэм судлалын төв, Зүрхний шигдээсийн тасаг, Зүрх судлалын тасаг, Судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний лаборатори, Зүрх судасны мэс заслын тасаг болон Зүрхний эрчимт эмчилгээний нэгж гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, бүх аймаг, дүүргийн эмнэлгүүдийн зүрхний тасаг, нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Бид энэ төрлийн өвчтөний 95 хувийг Монголдоо эмчлэх бүрэн чадамжтай гэдгийг хэлэхэд таатай байна.

Зүрхний хэм судлалын төвийн их эмч Е.Досжан

Arslan.mn

Тэрээр ОХУ, БНСУ, БНХАУ-дад зүрхний хэм судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бөгөөд 2016 оноос эхлэн УГТЭ-т ажиллаж байна.

“Зүрх судасны эмч нар 2012 оноос хойш суулгац төхөөрөмж эмчилгээг бие даан хийж бүрэн програмчилж эхэлсэн. Харин 2016 оноос эхлэн зүрхний дутагдлын үед Зүрхний ресинхронизаци эмчилгээний суулгацыг хэрэглэж эхэлсэн бол түүнээс хойш Амь насанд аюултай ховдлын хэм алдагдлын үеийн эмчилгээний Дефибриллятор суулгац эмчилгээг нэвтрүүлсэн. Мөн 2018 онд зүрхний дутагдлын үеийн Зүрхний агшилт дэмжигч суулгац эмчилгээг мөн нэвтрүүлсэн хамгийн сүүлд 2020 оны байдлаар пейсмейкерийн орчин үеийн эмчилгээний арга болох Гиссын багцийн пейсмейкер эмчилгээг эмчилгээнд амжилттай нэвтрүүлж ажиллаж байна.

Манай эмнэлэг Монгол улсад анх удаа 2016 онд электорфизологийн лабораторийг ашиглалтад оруулж, түүнээс хойш электорфизологийн оношилгоо, аблаци буюу түлэх эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд жил болгон тогтмол 50-120 хүнд энэ төрлийн эмчилгээг хийж байна. 2020-2021 оноос 3D цахилгаан зураглалыг гаргаж, зүрхний хэм алдагдлыг оношлох, түүнийг түлэх эмчилгээг хийх мөн дэвшилтэт технологи болох крио буюу хөлдөөх аргаар хэм алдагдлын голомтуудыг эмчилж, хүний зүрхний дэлсэх хэм алдагдлыг засах ажилбаруудыг нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Одоогийн байдлаар Монгол Улсад төхөөрөмж нь орж ирсэн байгаа бөгөөд багийн хувьд бэлэн байдлаа хангаж, ойрын хугацаанд үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Манай баг зүрхний хэм алдагдлыг бүрэн эмчилж улам цааш нь гүнзгийрүүлж, илүү ахисан түвшинд хүргэхэд хичээн ажиллах болно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНӨӨС...

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​