Засгийн газраас хатуу хөл хориог үргэлжлүүлэн тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр өнөөдөр гаргалаа. Энэ талаар мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан: Хөл хориог сунгаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчдадаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар нэмэгдсээр байна" хэмээв.