Охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар нийгмийг цочроосон жигшүүрт хэргийн мэдээлэл ар араасаа гарсаар байна. Дархан-Уул аймагт төрсөн эцэг нь охиноо хүчирхийлсэн гэх хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, 21 настай эмэгтэй И-г төрсөн эцэг болох 41 настай эрэгтэй Э нь хүчирхийлсэн байна. Хошхирогчыг 2015 оноос хойш удаа дараа төрсөн эцэг нь хүчирхийлсэн байж болзошгүй аж.
Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.