МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо болж байна. Энэ хурлаар 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН болон МАХН нэгдэж оролцох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн гэх.
МАН, МАХН нэгдэх саналыг МАХН анх гаргасан гэдэг бөгөөд МАН-ын 100 жилийн ойн баяраар Сүхбаатарын талбай дээр бүгдээдээ хамт гарч ирснээр энэ процесс нь албан ёсоор ил болсон. Өнгөрсөн 3 дугаар сарын 1-нээс хойш нам жим болсон хоёр намын нэгдлийн асуудал ийнхүү өрнөж эхэллээ.
УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.
Эх сурвалж: shuurhai.mn