Хөл хорионы дэглэм зөрчиж, алба хаагч тавьсан шаардлагыг биелээгүй иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг С нь 2021 оны 05 дугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэл үзүүлэн, хэл амаар доромжилж, биед нь халдсан зэрэг зохисгүй үйлдлүүд гаргасан билээ.
Тэгвэл тус иргэнийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 15.2д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгосон байна.