Иргэдийг бүх нийтээр дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байгаа ч зарим эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэж чадаагүй хүмүүс бий. Тэдний ихэнх нь эсрэг заалт бүхий хууч, архаг өвчтэй бол зарим нь вакцины цэг дээр даралт өндөр, халуунтай ирээд буцдаг.
Тэгвэл ийм иргэдийг Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэгт очиж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орсноор вакцинжуулалтад хамрагдах боломжтойг ЭМЯ мэдээлж байна.