fbpx Н.АЛТАНХУЯГИЙН АМЬДРАЛЧ БАЙР СУУРЬ ХААЧИВ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Н.АЛТАНХУЯГИЙН АМЬДРАЛЧ БАЙР СУУРЬ ХААЧИВ?!

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэж хуулийн тайлбар хэлсэн СЕХ-ны мэдэгдлийн хариуд намынхаа нэр бүхий гишүүдийг хань татан өлсгөлөн зарлаад 4 хонож байна. Түүнийг дэмжиж байгаа нэрээр зарим орон нутагт ч мөн залуус өлсгөлөн зарлаж эхэлжээ. 

Энэ цаг үе маш хариуцлагатай, онцгой, анхаарах цаг үе. Дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдэж, монгол хүмүүс амиа алдсаар байгаа энэ хүнд үед олон нийтийн сэтгэлзүйг үймүүлж ийнхүү жагсаал цуглаанд уриалсан Н.Алтанхуяг гишүүний харуицлагагүй үйлдэл болж байна. 

Тэрээр парламентын танхимд ч тэр, хаана ч тэр амьдралтай үг ярьж явдаг. Гэвч энэ удаагийн үйлдэл ард түмнийхээ эсрэг, халдварыг улам тэлэх аюултай алхмыг тэр эрх мэдлийн төлөөх тэмцлээрээ хийсээр байна. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

АНХААР: Эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэд төв эмнэлгүүдэд ХАНДАНА
АНХААР: Эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэд төв эмнэлгүүдэд ХАНДАНА
 
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ