fbpx Вирусийн эсрэг эмийг эмийн сангууд нийлүүлэгчээс шууд цахимаар захиалж авах боломжийг бүрдүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 31 секунд

Вирусийн эсрэг эмийг эмийн сангууд нийлүүлэгчээс шууд цахимаар захиалж авах боломжийг бүрдүүлж байна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна.

Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцууллаа.

Буянт-Ухаа /Чингис хаан/, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд 2021 оны эхний хагас жилийн байдлаар 6 нэр төрлийн 2.04тн, 41,656 ш эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг устгалд оруулж, зөрчилтэй байсан 7.9 тн эмнэлгийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй хилийн бүсээс буцааж, нийт 8 аж ахуйн нэгж, 3 иргэнд нийт 7.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулжээ.

Мөн эм ханган нийлүүлэлтийн чанар, стандартын чиглэлээр эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 7,140 зөрчил, дутагдал илэрч, зөрчлийг арилгуулсан байна.

“Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх” тухай удирамжийн дагуу хяналт шалгалтыг улсын хэмжээнд нийт 820 байгууллагыг хамруулан гүйцэтгэхэд улсын бүртгэлд бүртгээгүй, хуурамч бүтээгдэхүүн “Эсмия” шахмал эмийг 111 эмийн сан, 6 эм ханган нийлүүлэх байгууллагад худалдаж байсныг илрүүлэн, тус эмийг устгах эсвэл импортлогч руу буцаах асуудлыг шийдвэрлэжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж, бүртгэл, хэрэглээ, үнийн талаар үнэлгээ дүгнэлт хийх Ажлын хэсгийн ажилд ямар ахиц дэвшил гарч байгааг Шадар сайд холбогдох салбарын төлөөллүүдээс тодруулсан юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамжийг бүрдүүлэхэд нэн түрүүнд аж ахуйн нэгжүүдэд энэ талын мэдээллийг ил тод нээлттэй болгохоор цахим системийг хөгжүүлэхээр ажиллаж буйгаа мэргэжлийн хяналтынхан хэлж байв.

ЭМЯ-ны зүгээс одоо эмчилгээнд ашиглаж буй вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд нэг удаагийн лиценз олгодог байдлыг болиулж, ААН-үүдтэй ерөнхий гэрээгээр эхний сонгон шалгаруулалтыг зарласан. Ингэснээр ААН-үүдэд эмийн нөөц, хангамж, үнийн мэдээлэл нээлттэй болж, нийлүүлэгчээс эмийн сангууд цахимаар эмээ шууд захиалж авах боломж бүрдэнэ хэмээн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэллээ.

Мөн Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу наймдугаар сарын 1-нээс өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүднээс нөөц хангамжийг бүрдүүлж байгааг онцолсон юм. Энэхүү уулзалтад орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд цахимаар оролцож байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хорооны 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина
Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хорооны 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина
 
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​