fbpx Ганзага дүүрэн олзтой гадаад айлчлалууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
21 минут 4 секунд

Ганзага дүүрэн олзтой гадаад айлчлалууд

Монгол Улсын гадаад харилцаанд тодоор тэмдэглэгдэх үйл явдлуудаар өнгөрсөн долоодугаар сар дүүрэн байлаа. Тэр дундаас өндөр түвшний гадаад айлчлалуудыг онцлох ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны гадаад айлчлалаа гурав дахь хөрш Япон улсаас эхэлсэн бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өмнөд хөршид албан ёсны айлчлал хийв. Мөн гадаадын улс орнуудын сайд нар манай улсад айлчиллаа. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын улс орнуудад хийх албан ёсны айлчлал үндсэндээ тасалдаад байсан нөхцөл байдалд дээрх айлчлалууд цэг тавив. Аливаа айлчлалаас улс хоорондын эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломж, ололт, дэвшлийг хүлээж байдаг. Тэр тусмаа цар тахлын үед улс орнуудын хамтын ажиллагааг шинэ хэвийн нөхцөл байдалд дахин сэргээх, эрчимжүүлэхэд Засгийн газрын тэргүүн болон Гадаад харилцааны сайд нарын айлчлал чухал ач холбогдолтой боллоо.

ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯН АЙЛЧЛАЛ

сонин mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоодугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийсэн. Энэхүү айлчлал хоёр орны цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрчээ. Түүнчлэн цар тахлын хүнд үед хязгаарлагдмал нөхцөлд Японы Токио хотноо эхэлсэн зуны XXXII олимпын нээлтэд оролцсон 11 улсын төр, засгийн тэргүүний нэг болсноороо Япон улстай гуравдагч хөршийн бодлого, нөхөрсөг харилцаагаа бататгасан, “Ковид-19" цар тахлын үед Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах боломж олгосонд талархсан Монголын ард түмний халуун сэтгэлийг илэрхийлсэн айлчлал боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх орондоо ирсний дараа айлчлалынхаа талаар “Олон үйл явдал давхацсан, өргөн хүрээтэй айлчлал боллоо" хэмээн онцолсон юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн олимпын нээлтийн ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “СOVID-19" цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан ажээ. “Цар тахлын энэ хүнд үед хүн төрөлхтний олимпын их наадмыг Япон улс зохион байгуулж байна.

Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцсон. 57 жилийн дараа Токио хотод дахин олимп болж байна. Цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлэх болон түүхэн талаасаа хүндэтгэл үзүүлэх нь чухал байсан’’ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын айлчлалын нэг гол үйл явдал Япон улсын Ерөнхий сайд Е.Сүгатай хийсэн уулзалт байв. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хот тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон чиглэлээр санал солилцжээ.

сонин mn

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцсон байна. Ойн хүрээнд Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, мөн Ерөнхий сайд Ё.Сүгаг Монгол Улсад айлчлахыг урьсан аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд оролцсон баг тамирчдаа дэмжиж уулзсан бөгөөд Японы эзэн хаантай уулзах үеэр болон олимпын нээлтийн үеэр улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзаж, дипломат харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж олджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийгээд буцах замдаа БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийж Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх, хоёр орны эдийн засгийн төслүүдийн талаар санал солилцсон байна. Энэ уулзалтаар хоёр улсын Ерөнхий сайд нар цар тахлын хариу үйлдлийн менежмент, иргэдийн харилцан зорчих журам болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцжээ. Ерөнхий сайд БНСУ-д түр саатахдаа тус улсын Эксим банкны удирдлагуудтай мөн уулзалт хийсэн байна. БНСУ-ын Эксим банкны Ерөнхийлөгч Бан Мүн Гю Монгол Улсын Засгийн газар иргэдээ 60 хувь бүрэн тунд хамруулсанд баяр хүргэж энэ оны сүүл, ирэх оны нэгдүгээр хагаст улс орнуудын эдийн засаг идэвхжих төлөвтэй байгааг тэмдэглэжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж, дэмжлэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлдгийг тэмдэглэж, талархал илэрхийлжээ. Цар тахлын нөхцөл байдлын үед хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүд урагшилж байгаа. Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгож буй “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих” төслүүд, түүнчлэн “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр хөнджээ.

Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд цаашид тээвэр логистик (агаарын чингэлэг тээвэр), уул уурхай (катодын зэс болон төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр), зам гүүр болон дэд бүтэц, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын болон эдийн засгийн томоохон төсөлд анхаарал хандуулж, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, БНСУ-ын Эксим банк, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт БНСУ ихээхэн туршлагатайг тэмдэглэж, хоёр улс энэ салбарт хамтран ажиллах талаар ч санал солилцжээ. Гуравдагч хөршүүддээ бууж мордож, олон салбар, чиглэлээр уулзалтууд хийсэн, тодорхой шийдэл, шийдвэрүүд гаргахаар болсон зэргээс нь харахад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн сарын сүүлээр хийсэн анхны гадаад айлчлалыг эдийн засгийн агуулгаар баян, өндөр үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж болох юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАРЫН АЖИЛ ХЭРЭГЧ ХЭЛЭЛЦЭЭ

сонин mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилж, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Тэрбээр энэ оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 5-нд ОХУ-д айлчилсан бол ийнхүү хоёр дахь айлчлалаа өмнөд хөршид хийв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй хийсэн хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж, хоёр улсын удирдлагуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэх, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдсэн аж. Мөн хоёр улс “Ковид-19" цар тахпын амаргүй нөхцөлд идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэж, цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр санал нэгдэн, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргасан. Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцлон тэмдэглэсэн байна.

Хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчны хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа энэхүү айлчлалын үеэр нотолсон нь онцлох өнцөг байв. Гадаад хэргийн сайд нар коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцсоныг ч мөн онцлох ёстой. Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцсон нь бас л сайн мэдээ. Цаашилбал, талууд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг нарийвчлан ярилцахаар тогтсон нь ажил хэрэгч шийдэл байв.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтоох ажлыг эрчимжүүлэх, Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллах зэрэг олон асуудлаар санал нэгдэж, тохиролцоонд хүрчээ.

Хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. “Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол”-д гарын үсэг зурсан болон “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой болохыг Гадаад харилцааны яам онцолсон байна. Талууд хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн явуулахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллахаар болж, монгол оюутнууд БНХАУ-д ирж, танхимаар үргэлжпүүлэн суралцуулах асуудпыг Хятадын тал нааштай судлан үзэхээ илэрхийлжээ.

Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг нотолж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт, түүний дотор ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг урагшлуулах талаар гурван улсын холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна. Эндээс харахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн БНХАУ-д хийсэн айлчлалаар маш өргөн хүрээнд хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааны олон талт шинжийг улам баяжуулж, тулгамдсан асуудлуудаа ажил хэрэгчээр шийдэж чаджээ.

ГАДААДЫН САЙД НАР МОНГОЛД

сонин mn

Засгийн газрын тэргүүн болон Гадаад харилцааны сайд нарын гадаад айлчлалтай зэрэг шахуу хоёр ч улсын сайд нар өнгөрсөн сард манай улсад айлчлал хийв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө долоодугаар сарын 26-нд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Тэрбээр айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Ноён Вэй Фөнхө УИХ-ын даргад бараалхах үеэрээ цаашид Монгол Улс, БНХАУ хоорондын бүх түвшний харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа тэмдэглэсэн. Монгол Улсын “COVID-19” цар тахлын халдвартай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-аас үнэтэй дэмжлэг болж, эмнэлгийн хэрэгсэл, эд материал болон вакцины олон удаагийн тусламж олгосон. Түүний дотор БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шугамаар вакцины тусламж үзүүлсэнд УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлсэн юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө нар албан ёсны уулзалтаараа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, мөн бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцсон. Түүнчлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцлон тэмдэглэж, цаашид цар тахлын нөхцөл байдал сайжирмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалт, боловсон хүчний сургалт солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна. Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд, эрхэмсэг ноён Петер Сияяарто долоодугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд Монгол, Унгарын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцжээ. Мөн боловсролын салбар нь хоёр талын харилцааны тэргүүлэх чиглэл болохыг онцолж, соёл, кино урлаг болон археологийн чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Ноён П.Сияяарто айлчлалынхаа үеэр УИХ-ын даргад бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Тэрбээр ААН-үүдийн хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт Унгарын Эксим банкнаас зээлийн шугам нээгээд буйг мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд энэ наймдугаар сард цахим уулзалт зохион байгуулахаар болсон нь айлчлалаар шийдсэн тодорхой ажлуудын нэг байв. Мөн Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Унгарын Засгийн газраас хүмүүнлэгийн дэмжлэг болгон өгсөн, манай улсад нэн хэрэгтэй байгаа 33 ширхэг амьсгалын аппаратыг хүлээлгэн өгсөн юм.

Тэрбээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Биокомбинат” төрийн өмчит ХХК-ийн шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зүгээс Унгар улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа "Биокомбинат" төрийн өмчит ХХК-ийн шинэчлэлийн ажлыг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд буюу гэрээний дүнг өөрчлөхгүйгээр төлөвлөсөн хугацаанд амжилттай дуусгахад дэмжлэг үзүүлж, энэ наймдугаар сард багтаан төслийн барилга угсралтын ажлыг шуурхай эхлүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн Унгар улсын Засгийн газрын санхүүжилтээр Монголд хэрэгжүүлэх төслийг дэмжин бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох уулзалт, хурал семинарыг зохион байгуулах саналтай байгаагаа сайд З.Мэндсайхан илэрхийлээд 2023 он дуустал үргэлжлүүлэх Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэн, албан хаагч, оюутан залуусыг сургахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа мөн хэлжээ.

Г.Гарди

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

М.Анхцэцэг: Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна аа
М.Анхцэцэг: Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна аа
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​