fbpx "Цар тахлын үеэр ажилгүйдэл нэмэгдээгүй"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 49 секунд

“Цар тахлын үеэр ажилгүйдэл нэмэгдээгүй“

Монгол Улсад COVID-19 халдвар эрчимтэй тархаж эхэлсэн үеийн зарлага, ядуурлын байдлыг судлахад өнгөрсөн онд өрхүүдийн зарлага өссөн ч ядуурлын түвшин 4.8 пунктээр буурсан гэсэн судалгааг наймдугаар сард танилцуулж байв. Хөл хорио тогтоосон саруудад иргэдийн зарлага буурч, ядуурлын түвшин доошилсныг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн удаагийн багц арга хэмжээнүүдийн нөлөө хэмээн үзсэн талаар бид “Цар тахлын үед ядуурал буурсан нь Засгийн газрын гавьяа” гэсэн нийтлэлээрээ хүргэж байсан билээ. Ингэхдээ хүүхдийн 20 мянгыг 100 мянга болгож, хүнсний талоны 18 мянгыг 36 мянга болгон нэмэгдүүлэхийн сацуу төрийн албан хаагчдын цалинг нэмсэн нь ядуурал буурахад гол нөлөө үзүүлсэн хэмээн мэдээлж байв. Гэвч бодит байдал дээр хөл хорионы улмаас олон мянган хүн ажлаа алдаж, орлогогүй болж ядуу өрхүүдийн эгнээг тэлсэн билээ. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой, улмаар сайшаан магтсан судалгаанд нухацтай хандах ёстойг бид анхааруулж байв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ЧӨЛӨӨЛӨХӨД 566 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос бас нэгэн бодит амьдралаас “тасарсан”, иргэдийн амьдралтай үл нийцэх судалгааг танилцуулав. Тодруулбал, энэ оны II улирлын байдлаар 101 мянган иргэн ажилгүй байна. Ингэхдээ ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны III улирлаас тогтмол нэмэгдэснээр энэ оны II улирлаас буурч эхэлсэн гэсэн судалгааг гаргажээ. Түүнчлэн “10 их наяд” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг авсан аж ахуйн нэгжүүд 270 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгосон гэсэн тооцооллыг ҮСХ болон ХНХЯ хамтран гаргасан байна.

сонин mn

Энэ талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий “Цар тахал 2020 онд манай улсын эдийн засагт бусад улс орнуудын адил сөрөг нөлөө үзүүлсэн боловч хөдөлмөрийн зах зээл харьцангуй тогтвортой буюу огцом өөрчлөлт гараагүй. Энэ нь тухайн үед Засгийн газраас холбогдох арга хэмжээг, ялангуяа нийгмийн даатгалын сангуудаар дамжуулан үе шаттай ажлыг хэрэгжүүлсэнтэй холбоотой.

Тухайлбал, төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын даатгал төлөгчдийн нийгмийн даатгалын төлөлтийг өнгөрсөн оны IV-IX саруудад бүрэн чөлөөлсөн. Үүнд 560 гаруй мянган хүн хамрагдаж, нийт дүнгээр 566 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдсөн.

Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгох, НДШ-ийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг авсан нь албан салбарт ажиллагчдад тодорхой дэмжлэг болсон” гэж ярив. Мөн тэрбээр Засгийн газраас хүүхдийн мөнгийг нэмэх, цахилгаан, усны төлбөрийг тэглэх, түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авсан нь иргэдийн орлогыг бууруулахгүй байх томоохон дэмжлэг болсон гэдгийг онцоллоо.

580 МЯНГА ОРЧИМ ЭМЭГТЭЙ АЖИЛ ЭРХЭЛДЭГГҮЙ

Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ажиллах хүчний оролцооны түвшин 56 хувь байна. Үлдсэн хэсгийг ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажил эрхэлдэггүй хүмүүс эзэлж байна гэж ХНХЯ-наас мэдээлэв.Ажил эрхлэхгүй байгаа хүмүүсийн 63 хувь буюу 580 орчим мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 61 орчим хувь нь тэтгэвэрт гарсан болон суралцдаг гэсэн шалтгаантай бол 21 хувь нь хүүхэд, өвчтөн, өндөр настан асарсан буюу гэрийн ажилтай байна. Гэвч ХНХЯ, ҮСХ гэсэн төрийн байгууллагууд ажилгүйдэл буурахад Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нөлөөлсөн гэсэн мэдээллийг өгч байгаагаас эрх баригчид иргэдийнхээ бодит амьдралыг мэдэхгүй байгааг мэдэж болно.

сонин mn

Харин ололттой зүйл нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, зэрэг зохицуулалтыг тусгасан бөгөөд хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. ХНХЯ-наас “Халамжаас хөдөлмөрт” бодлого хэрэгжүүлж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүнийг хөдөлмөр эрхлүүлэх замаар халамжийн үйлчилгээнээс хасахаар төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна. Хуулиуд хэрэгжсэнээр нийгмийн халамжийн 72 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг 40 болгож бууруулах бөгөөд 960 орчим мянган хүнийг халамжаас хасаж, 383 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцоолж байгаа талаараа мэдээлсэн билээ.

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Онгоцны түлшээ “алдсан” импортлогчид Засгийн газрыг бойкот хийсэн үү?
Онгоцны түлшээ “алдсан” импортлогчид Засгийн газрыг бойкот хийсэн үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​