fbpx Нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчид нэмэлт санал хураалтад оролцохгүй
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/13
Унших
1 минут 5 секунд

Нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчид нэмэлт санал хураалтад оролцохгүй

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-нд болсон.

Гэвч санал хураалтад оролцсон сонгогчдын ирц 50%-д хүрээгүй тул 2021 оны аравдугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаад байгаа билээ.

Нэмэлт санал хураалт аравдугаар сарын 16-н буюу Бямба гарагийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Ингэхдээ эхний санал хураалтад оролцсон иргэд энэ удаад саналаа өгөхгүй байх юм.

Нэмэлт санал хураалтад Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчдыг саналаа өгч, идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа.

ЭМЯ: Коронавируст халдварын 2,565 тохиолдол шинээр батлагдаж, 17 хүн нас барлаа
Реппер LilThug-ийн найз бүсгүй: Энэ бүхэн дууссаны дараа удахгүй уулзана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ