fbpx Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
9 минут 57 секунд

Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”

Цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг царцанги байдалд шилжээд удаж байна. Энэ бол хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин учраас давагдашгүй хүчин зүйл. Харин Монгол Улсын Засгийн газрын өмнө эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн нэгэн томоохон төсөл хөрөнгө оруулагчдын тооцоололгүй, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод удааширч байна. Энэ бол “Оюу толгой” төсөл. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нь 1.45 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа нь хоёр жилээр хойшилсон. Хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп “Урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалж зардал хэтэрч, хугацаа хойшилсон” гэсэн тайлбарыг Засгийн газарт удаа дараа ирүүлсэн байдаг. Тиймээс Засгийн газар хөрөнгө оруулагчдын энэхүү дүгнэлт үнэн эсэхийг баталгаажуулахаар хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулсан. Гэтэл дэлхийд нэр хүндтэй олон улсын шинжээчдээс бүрдсэн баг "Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсон нь геотехникийн хүндрэлээс болоогүй байна. Харин төслийн менежментийн багийн ажлын уялдаагүй, ур чадваргүй, туршлагагүй байдал зардал нэмэгдэж, хугацаа хэтрэхэд голлон нөлөөлсөн байна" гэж дүгнээд байгаа юм.

Мөн энэхүү гэрээг байгуулсан Ерөнхий сайд С.Баяр саяхан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Номин-Эрдэнэд өгсөн ярилцлагадаа “Оюу толгойн төслийн талаар олон улсын шинжээчдийн дүгнэлт гарсан гэсэн. Оюу толгойн гэрээг биш, энэ гэрээг хэрэгжүүлж ирсэн менежментийн багийн буруугаас олон асуудал үүссэн гэж дүгнэсэн гэсэн. Тийм бол зөв л дүгнэлт гарчээ гэж үзэж байна” хэмээн хэлсэн юм.

Рио Тинто: Гүний уурхайн зардал хэтэрсэн явдалд монгол ажилчид буруутай

Харин “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэл бүхий тайлбар хэлж чадахгүй байна. “Оюутолгой” хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон ажлын хэсгийн гишүүд “Рио Тинто” группийн төлөөлөлтэй энэ сарын 6-нд цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж “Рио Тинто” групп хангалттай хэмжээнд тайлбар ирүүлэхгүй байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, цаашид харилцан итгэлцэлд суурилсан үр ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд “Рио Тинто” компани илүү ил тод байж, сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

“Рио Тинто” групп хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор Засгийн газарт үндэслэл бүхий тайлбар өгөөгүй хэрнээ mining.com, financialtimes.com зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийлэх болсон. Ингэхдээ “Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан” гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, эхлээд “Хөрсний чулуулгаас болж зардал хэтэрч, хугацаа хойшиллоо” хэмээн бурууг амьгүй зүйл рүү чихэж байсан “Рио Тинто” групп одоо буруугаа монгол ажилчид руугаа чихэж эхэллээ. Үүнд нь эгдүүцсэн “Оюу толгой” ХХК-ийн уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагууд “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргалд шаардлага хүргүүлэв.

Тэд уг шаардлагадаа “Рио Тинто” групп сүүлийн өдрүүдэд Оюу толгой зэс, алтны ордын далд уурхайн төсөлд хяналт тавьж ажилласан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа http://mining.com, http://financialtimes.com зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийллээ. Дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлд “Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан. Өнөөдөр Оюу толгой компанийн нийт ажилчдын 96 хувь монголчуудаас бүрдэж байгаа нь анх төлөвлөж байснаас өндөр үзүүлэлт бөгөөд тэдэнд оруулсан хөрөнгө оруулалт зардлын өсөлтөд нөлөөлж, гүйцэтгэлийн хугацааг хойшлоход хүргэсэн” хэмээн тайлбарласан нь “Оюу толгой” компанийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй олон мянган ажилтан, ажиллагсдын эргэлзээ бухимдлыг төрүүлсэн хариуцлагагүй, хүндэтгэлгүй, үл ойшоосон, тодорхой бус шалтаг шалтгаан эрэлхийлсэн тайлбар болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

“Рио Тинто” группийн энэхүү тайлбар нь “Оюу толгой” компанийн нийт ажилтан ажиллагсдыг тус группийн явуулж буй үйл ажиллагаанд итгэх итгэлийг унагаад зогсохгүй ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоо, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд нь бүдүүлгээр халдсан хэрэг юм.

Иймд “Оюу толгой” компанийн нийт ажилтан ажиллагсдын эрх ашиг, нэр хүнд, нийгмийн баталгаа, ажиллах орчныг хамгаалж, засч сайжруулахын төлөө ажиллах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал таныг дээр дурдагдсан ерөнхий мэдээлэлд тайлбар өгч, дараах асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийг шаардаж байна. Үүнд:

1. Далд уурхайн бүтээн байгуулалтад оролцсон нийт ажилчдын 96 хувь нь монголчуудаас бүрдсэн талаар тоо баримттай, тайлан судалгаа,

2. Монгол ажилтнуудад хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан цалин, урамшуулал, хангамж, мэргэжлийн сургалтаас өөр ямар төрлийн хөрөнгө оруулалт хийж, илүү зардал гаргасан талаар дэлгэрэнгүй санхүүгийн тооцоо,

3. Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг хэтрэхэд нөлөөлсөн гэгдэж буй 1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийн хэдэн хувь нь монгол ажилтнуудад ногдож буй талаар танилцуулна уу.

Дээр дурдсан асуултын дагуу тодорхой тоо, баримт, нотолгоо бүхий хариултыг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор “Оюу толгой” компанийн нийт ажилтан ажиллагсад болон олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна” гэжээ.

Ийнхүү “Рио Тинто” групп Засгийн газарт тайлбар өгөхөөс гадна монгол ажилчдынхаа шаардлагад хариу өгөх ажилтай болов. Өнгөрсөн баасан гарагт тус группийн захирал Б.Болд ажилтнууддаа хандсан ил захидал гэх хариу мэдэгдэлд “Оюу толгойн үйлдвэрчний эвлэлээс бидэнд энэ асуудлаар хандсаныг бид ойлгож хүлээж авч байгаа бөгөөд энэ асуудлаар илүү ойлголцолд хүртлээ хамтран ажиллах болно” гэсэн монгол хэлээр ойлгоход бэрх тайлбар өгчээ.

Түүнчлэн дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Рио Тинто” компанийн зүгээс “Албан харилцаа гэж итгэж илгээсэн хариуг гуравдагч этгээдүүдэд санаатай хуваалцсанд сэтгэл дундуур байна” гэсэн гарчигтай мэдэгдэл хөврөх болсон нь тэд Үйлдвэрчний эвлэлийн асуулт, шаардлагад санаа тавихаас илүүтэй монгол ажилтнуудыг буруутгасан явдал нь ил гарсанд сандран мэгдэж байгааг харуулах мэт.

“Хөрөнгө оруулалтын зардал хэтэрч, гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсон нь урьдчилан тооцоолох боломжгүй хөрсний чулуулагтай холбоотой” гэсэн тайлбарыг нь олон улсын хөндлөнгийн шинжээчдийн баг үгүйсгэснээр “Рио Тинтой” групп үнэнд гүйцэгдэж байгаа бололтой. Дээрх тайлбараасаа буцаж “Монгол ажилчдыг олноор нь ажиллуулснаас боллоо” гэсэн шинэ тайлбар гаргаж ирлээ. Ичсэн хүн хүн ална гэж л энэ байх.

Яг үнэндээ бол монгол ажилчдыг олноор нь ажиллуулснаар харин ч цалингийн зардал нь буурах учиртай. Учир нь, Оюу толгойн монгол болон гадаад ажилчдын цалин тэнгэр газар шиг зөрүүтэй. Энэ тухай УИХ-аас байгуулагдсан “Оюу толгой”-г шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой дурдсан байдаг юм. Уг дүгнэлтэд “Оюу толгой”-н монгол ажилчид сард 2-5 сая, гадаад ажилчид 20-40 саяын цалин авдаг. “Оюу толгой” ХХК-ийн монгол ажилчдын дундаж цалинг гадаад ажилчдын цалинтай харьцуулахад 5-15 дахин бага байна. Гадаад, монгол ажилчдын цалин хэт их зөрүүтэй байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээний зарчим үйлчлэхгүй байгааг харуулж байна” гэсэн байдаг. Ийм байтал яагаад монгол ажилчид буруутай гэж!

М.Чойжал

Өнөөдөр явуулын 21 баг, суурин 48 цэгт нийт 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Өнөөдөр явуулын 21 баг, суурин 48 цэгт нийт 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​