fbpx Хууль сахиулахын дарга нарын салбартаа өгсөн үнэлгээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 23 секунд

Хууль сахиулахын дарга нарын салбартаа өгсөн үнэлгээ

Хууль сахиулах салбарынхан бүрэлдэхүүнээрээ Төрийн ордонд цугларч, алдаа оноогоо дэнсэлсэн нь ойрын хэд жил харагдаагүй үзэгдэл боллоо. Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-д Монгол Улсын хууль сахиулах бүхий л салбарын дарга нар салбартаа үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид анхаарах гарц шийдлээ нээлттэй ярилцсан. Дээд шүүх, цагдаа, тагнуул, АТГ, шүүхийн шийдвэр, ХЭҮК гээд хянаж шалгахаас эхлээд эрхийг нь хамгаалах үүрэгтэй салбарын удирдагчид алба хаагчид болон олон нийтийн өмнө бүрэн хэмжээний илтгэл тавьсан нь анхаарал татахаас илүү манай улсын хууль сахиулагчдын бодит байдал ямар байгааг тольдох боломж олгов. Тэр дундаас АТГ, Дээд шүүх, ЦЕГ-ын дарга нар салбартаа хэрхэн үнэлж, юуг онцолсныг эшлэн хүргэе. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага”, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Шударга ёс ба хамтын ажиллагаа”, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан юм.

ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ: ШҮҮГЧИД АЧАА ҮҮРЧ, ХАРИУЦЛАГАА Ч ХҮЛЭЭХ ЦАГ ҮЕ ИРСЭН

Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө эрх зүйн соёл, улс төрийн хандлагын хувьд шүүх эрх мэдэлд улс төрийн зарим оролцоог de facto хүлээн зөвшөөрч ирсэн.

Шүүгчид бусдаас бие даасан, хараат бус байдлын баталгааг нэхэж шаардахаас өмнө шинэчлэлийн боломжийг зөв, шударгаар ашиглаж, өөрт ногдох ачааг өөрсдөө үүрч, хариуцлагаа ч хүлээх цаг үе ирсэн.

Үндсэн асуудлууд болох бие даасан, хараат бус байдал, хүний нөөцийн сонголт, томилгоо зэрэгт хэлбэрийн шинэтгэл хийгдсэн боловч агуулга шинэчлэгдээгүй явж ирсэн.

Шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирлээ.

ОХУ, Украйн, Турк зэрэг улсад нэг хүнд ногдох шүүхийн төсөв нь жилд дунджаар 14 ам.доллар. Манай улсын шүүхийн 2021 оны төсөв үүнээс хоёр дахин бага буюу “нэг хүнд долоон ам.доллар” ногдож байгаа нь харамсалтай.

Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд нийт 724 шүүгч ажиллах ёстойгоос өнөөдөр 205 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байна.

Орон тоо дутуугийн зэрэгцээ хэргийн тоо 43 хувиар өсөж, анхан шатны шүүхийн нэг шүүгч дунджаар 1.5 өдөрт нэг хэрэг шийдвэрлэж байгаа нь ачаалал хүний үүрч болох чадамжаас хэтийдэн давлаа.

Захиргааны болон мэргэжилтэй ажилтнуудын хүний нөөцийн хомсдол, хямралд автаад байна.

Шүүхийн системийн нээлттэй, ил тод байдлыг ахиулах, шүүхийн ачааллын менежментийг шинэ шатанд гаргахад хиймэл оюуныг ашиглах цаг нэгэнт ирсэн гэж үзэж байна.

Шүүхийг тойргийн зарчмаар байгуулах тохиолдолд зайлшгүй харгалзан үзэх ёстой.

АТГ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВАА: АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ШАЛГАХДАА ХЭВШМЭЛ АРГА БАРИЛААР ХАНДАХ БАЙДАЛ АРИЛААГҮЙ

АТГ-т 2020 онд шалгасан хэргийн тоог тус байгууллага анх байгууллагдсан 2007 оныхтой харьцуулбал 15 дахин, арван жилийн өмнөхтэй харьцуулбал 10 дахин, тав жилийн өмнөхөөс тав дахин нэмэгдсэн.

Энэ оны эхний найман сарын байдлаар авлигын гэмт хэргийн улмаас нэг их наяд төгрөгийн хохирол учирсан.

Мөрдөгч, прокурор, шүүгч нар авлига, албан тушаалын хэргийг шалгаж шийдвэрлэхдээ хэвшмэл арга барилаар хандах, мэдүүлэгт хэт тулгуурлах зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдал, баримтыг орхигдуулах байдал арилахгүй байна.

Жилийн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн дунджаар 10 хувь нь улс төрийн албан тушаалтнууд.

Төрийн өндөр албан тушаалтны халдашгүй дархан байдалтай холбоотой хуулийн зохицуулалтыг эргэж харах, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд халдашгүй байдлын зохицуулалт үйлчлэхгүй байх хэмжээнд хүртэл хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Шүүхээс хээл хахуулийн гэмт хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн төрөл, хэмжээ учруулсан хохиролтой дүйцдэггүй.

Гэмт хэргийн талаар мэдээлэх, мэдээллийг төлбөртэй авах талаар хуульд тодорхой заасан ч мэдээлэгчийг хамгаалах, мэдээлэл өгөх нөхцлийг бүрдүүлэхийг зохицуулаагүй учраас амьдралд хэрэгжих боломжгүй.

Дижиталчлал, даяаршил нь гарч байгаа гэмт хэргийн өнгө төрх, цар хүрээг тэлж байгаатай холбогдуулан мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгчдийг тодорхой хүрээний мэдлэг, ур чадвар эзэмшихийг шаардаж байна.

Хуулийн байгууллагын албан тушаалтнууд өөрсдөө авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай болох нь тогтоогдсоор байгаа нь сэтгэл түгшээж байна.

ЦЕГ-ЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД: ТОРГОХ ШИЙТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛСНЭЭР САЙН ҮР ДҮН ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ

Ардчилсан нийгэм, эрх зүйт төртэй аливаа улсад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг албаны болон хувийн соёлын хэмжээнд үздэг болж буй жишгээс бид хоцрох учиргүй.

Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл оруулах, бусдыг уриалах үйлдэл ихээр гаргаж байна. Бид үүнд хүндэтгэлтэй хандаж, үнэлэлт дүгнэлт өгч байгаа ч нийгэмд үүсээд байгаа бухимдлыг шийдвэрлэх, намжаах байдлаар ажиллаж байна гэхэд хилсдэхгүй.

Иргэд шаардлага тавьсан төрийн албан хаагчийг эсэргүүцэх, төрийн байгууллагын нэр хүндэд халдах зэрэг нэлээд эсэргүүцэлтэй тулгардаг. Энэ жижиг мэт боловч хууль сахиулах салбарт тулгамдаж байна.

Судалгаагаар манай улсын хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн суурь шалтгаанууд нь гэмт хэрэг жилд дунджаар 6.0 хувиар өсөх нөхцлийг бүрдүүлдэг.

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл 2040 онд 1.3-1.67, гэмт хэрэг 1.74 дахин, хулгайлах, залилах гэмт хэргийн гаралт жил бүр найман хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13 хувиар өсөх төлөвтэй байна.

Зөрчлийн хуулиар иргэн, хуулийн этгээдэд оногдуулдаг торгох шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлснээр зөрчил тодорхой хэмжээгээр буурч байгаа ч үр дүн, ач холбогдлын хувьд тийм ч сайн үр дагавар үзүүлж чадахгүй.

Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага үүссэн.

Мөрдөгчийн гаргасан шийдвэр, тодорхой ажиллагааг хяналт тавьж буй прокурор өөрчлөх, хүчингүйд тооцох, даалгавар өгөх эрх хэвээр хадгалах нь зүйтэй.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Тэвдсэн Д.Мөнх-Эрдэнэ “тэмцэгч“ болсон уу?
Тэвдсэн Д.Мөнх-Эрдэнэ “тэмцэгч“ болсон уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​