fbpx Улс орнууд COVID-19-тэй зэрэгцэн “амьдрахаар” шийдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
9 минут 55 секунд

Улс орнууд COVID-19-тэй зэрэгцэн “амьдрахаар” шийдлээ

Хоёр жил орчим үргэлжилж байгаа COVID-19 халдвартай дэлхий нийтээр вакцин, хөл хорио гэсэн хэд хэдэн зүйлээр тэмцсэн ч дийлсэнгүй. Ихэнх орон “covid zero” бодлогоосоо ухарч, цар тахалтай зэрэгцэн амьдрахаар шийдээд байна. Үүнтэй холбогдуулан томоохон гүрнүүд хэзээ хилээ нээж, жуулчид хүлээж авах талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

ОРОС ВАКЦИНТАЙ ИРГЭДИЙГ АМЕРИК ХҮЛЭЭН АВАХГҮЙ

АНУ-ын эрх баригчид COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 33 улсын аялагчдад ирэх сарын 8-наас агаарын болон хуурай замын хилээ нээнэ гэдгийг Цагаан ордон өнгөрсөн баасан гарагт зарлав. Иргэд нь АНУ-д зорчих эрхтэй болсон 33 улс нь Европын Шенгений бүсийн 26 орон, Их Британи, Бразил, Хятад, Энэтхэг, Ирланд, Өмнөд Африк юм. Америк олон улсын хилээ нээхээр төлөвлөж байгаагаа есдүгээр сарын 20-нд мэдэгдэж байсан ч Канад болон Мексикээс энэ сарын 12-ноос эхлэн жуулчид хүлээн авч эхэлсэн юм.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ баталсан эсвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүсийг л саадгүй нэвтрүүлэх юм.Одоогийн байдлаар ДЭМБ Америкийн “Moderna”, “Pfizer” болон тус компанийн Герман түнш BioNTech, “Johnson & Johnson”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцин, Энэтхэгийн “Covishield” вакцин, Хятадын “Sinovac Biotech”, “Sinopharm” компаниудын вакцин гэсэн долоон вакциныг коронавирусын цар тахалтай тэмцэхэд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Харин Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”, “Pfizer-BioNTech”, “Johnson & Johnson” компаниудын вакциныг бүртгэсэн байна. Тиймээс ОХУ-ын вакцинуудыг тариулсан аялагчид АНУ руу зорчих боломжгүй юм.

Ингэхдээ хоёр тун вакцинаа хийлгээд 14 хоносон байх шаардлагатай бөгөөд хоёр өөр вакцин хийлгэсэн байхыг зөвшөөрчээ. Вакцины бүрэн тунтай ч онгоцоор ирэх гадаадын зорчигчид АНУ-аас очихоосоо гурав хоногийн өмнө шинжилгээ өгсөн байх журам үйлчилнэ. Харин хуурай замаар Америк руу очих бол шинжилгээ өгөх шаардлагагүй юм.

ЭНЭТХЭГ 19 САРЫН ДАРАА ЖУУЛЧНЫ ВИЗЭЭ ОЛГОЖ ЭХЛЭВ

Халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт буурч байгаа учир Энэтхэг улс хязгаарлалтаа бууруулж, хилээ нээхээр болжээ. Тус улс энэ сарын 15-наас эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн аялагчдад жуулчны виз олгохоор болсон юм. Тэгвэл ирэх сарын 15-наас эхлэн арилжааны нислэгээр ирсэн хүмүүст жуулчны виз олгохоор болжээ. Ийн цар тахал тархаж эхэлснээс 19 сарын дараа Энэтхэг улс анхны гадаадын иргэдээ хүлээж аваад байна.

Цар тахлын тархалтаас үүдэн тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар улс хоорондын хилээ өнгөрсөн оны гуравдугаар сард хааснаас хойш жуулчны виз олгох нь асуудал болж эхэлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд дипломат албан тушаалтнууд болон гадаадын бизнес эрхлэгч гэсэн цөөн хүний визийн эрхийг сэргээсэн юм. Шинэ журмын дагуу энэ сарын 15-наас өмнөх бүх жуулчны виз хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, одоо Энэтхэгт очих жуулчид шинээр виз авах шаардлагатай юм. Үүнээс өөр ямар вакциныг зөвшөөрөх, шинжилгээ хэрхэх эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэтхэг улсад дөрөв болон тавдугаар сард халдварын хоёрдугаар давлагаа эхэлж, өдөрт 400 гаруй мянган халдвар илэрч, эмнэлэг төдийгүй чандарлах газрууд нь зайгүй болж байсан билээ. Энэ сарын эхээр өдөрт 20 мянга гаруй халдвар илэрч байсан тус улсад пүрэв гарагт 634 хүнээс халдвар илэрлээ. Ийн Энэтхэг улсад өчигдрийн байдлаар 34.1 сая хүн халдвар авч, 452 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлтээр Америкийн дараа хоёрдугаарт жагсаж байна.

Тус улсын хүн амын 70 хувь нь эхний тун вакциндаа хамрагдсан ч анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа. Мөн жуулчдыг хүлээн авах нь халдварын гуравдугаар давлагааг эхлүүлж аялагчид “супер тараагч” болох нь тодорхой зүйл гэдгийг Засгийн газар нь мэдэгдэв. Учир нь Энэтхэг эртний үзэсгэлэнт түүхэн барилга, сүм хийд, дэлхийн хамгийн өндөр цаст уул, далайн эргийн элсээрээ жуулчдыг ихээр татдаг. Гэвч цар тахлын улмаас өнгөрсөн жил тус улс 2.74 сая гадаадын жуулчныг хүлээн авсан байна. Энэ нь 2019 оны 11 сая орчим жуулчинтай харьцуулахад маш бага тоо юм. Аялал жуулчлал нь Энэтхэгийн ДНБ-ий долоон хувийг бүрдүүлдэг учир зочлох үйлчилгээний энэ салбарт олон сая хүн бизнес эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг.

ИХ БРИТАНИЙН АЯЛЛЫН “УЛААН” ЖАГСААЛТАД ДОЛООН УЛС ҮЛДЛЭЭ

Их Британи улс энэ сарын 4-нөөс олон улсын аяллын шинэ системийг нэвтрүүлсэн. Ингэхдээ улс орныг “улаан”, “ногоон” гэсэн бүсүүдэд хуваан хилийн шаардлагаа шинэчилсэн юм. Тус улс энэ сарын 11-нд 47 орныг улаан жагсаалтаас хассанаар Колумб, Бүгд найрамдах Доминикан улс, Эквадор, Гайти, Панама, Перу, Венесуэль гэсэн долоон улс үлдээд байна. Улаан жагсаалтад багтсан улсаас Их Британийн иргэн биш л бол тус улс руу нэвтрэх боломжгүй юм. Хэрэв Их Британийн үндэстэн бол дээрх улсуудад ирээд өөрийн зардлаар 10 хоног зочид буудалд тусгаарлагдана. Хорио цээрийн энэ дэглэмийг зөрчвөл 10 мянган фунт стерлингээр торгуулна.

Ногоон жагсаалтад орсон орноос Их Британи руу аялахдаа вакцины бүрэн тунтай бол очоод тусгаарлагдахгүй. Харин нисэхээсээ хоёр хоногийн өмнө COVID-19-ийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм. Вакцинд хамрагдаагүй аялагчид шинжилгээ өгөхөөс гадна 10 хоног тусгаарлагдана. Бүх аялагч Их Британид очихоосоо өмнө зорчигчийн байршлыг тодорхойлох асуулга бөглөх ёстой.

Их Британийн тухайд халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн анхны улс юм. Тус улс насанд хүрсэн бүх хүн амаа вакцины эхний тунд хамрагдахыг санал болгосон юм. Одоогийн байдлаар тус улсын хүн амын 67 хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдаад байна. Их Британи өнгөрсөн оны гуравдугаар сараас зун хүртэл өргөн хэмжээний хөл хорио тогтоосон билээ. Харин долдугаар сарын 19-нөөс хойш дэлгүүр, музей, парк, бар, паб, зочид буудал, кино театруудаа дахин нээгээд байгаа юм. Ингэхдээ бүрэн тун вакциндаа хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж орохыг шаардахаар төлөвлөж байсан ч хэрэгжүүлээгүй байна.

Мөн дотор болон гадна орчинд цөөн тооны хүн цуглахыг зөвшөөрч, зай барих болон маск зүүхийг шаардахаа больсон.Гэхдээ вирусын мутацид орсон хувилбаруудын эрсдэлээс хамгаалахын тулд хил дээрх иргэд нэг метрийн зайгаа барих юм. Мөн олон хүн цугларсан газар маскаа зүүхийг зөвлөж байна.Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Хүн ихтэй, зай бага газар, нийтийн тээвэрт маскаа зүүхийг санал болгож байна” гэж ярьсан юм.Үүнээс гадна ойрын хавьтал болсон бол хоёр тун вакцинтайгаас үл харгалзан өөрийгөө 10 хоног тусгаарлах журам хэвээр үйлчилж байна.

Харин Шотланд улс наймдугаар сарын 9-нд цар тахлын эсрэг хязгаарлалтынхаа ихэнхийг цуцалсан. Тухайлбал, гэр, кафе, бар, пабуудад хүмүүс цугларахыг хориглохоо больсноос гадна дэлгүүр, зоогийн газар, кино театр, шөнийн клубүүд бүгд нээлттэй байна. Гэхдээ энэ сарын 1-нээс олон хүн цугларсан бүжгийн клуб, арга хэмжээнд бүрэн тун вакцинтай иргэдийг нэвтрүүлэхээр болжээ.Учир нь зай барих журмаа хэдийнэ цуцалсан юм. Ингэхдээ дотор орчинд 2000, гадаад орчинд 5000 хүн цуглуулахыг дээд хэмжээ хэмээн тогтоогоод байна. Үүнээс гадна иргэдээ гадаад руу зорчихийг зөвшөөрсөн юм.

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ЭМЯ: Коронавируст халдварын 1,719 тохиолдол шинээр батлагдаж, 19 хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 1,719 тохиолдол шинээр батлагдаж, 19 хүн нас барлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​