fbpx “Газар дээрх тамын орон” буюу афганчууд аймшигт өлсгөлөнгийн ирмэгт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 31 секунд

“Газар дээрх тамын орон” буюу афганчууд аймшигт өлсгөлөнгийн ирмэгт

Энэ өвөл Афганистанд нүүрлэж болзошгүй аймшигт өлсгөлөнг зогсоохын тулд нэн яаралтай арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн захирал уриаллаа.

“Нөхцөл байдал төсөөлөхийн аргагүй хүнд болжээ. Бодит байдал дээр хамгийн аймшигтай хүмүүнлэгийн хямрал нүүрлэж магадгүй болоод байна” гэж тус хөтөлбөрийн удирдагч Дэвид Бизли Афганистанд ажиллаж буй ВВС агентлагийн сурвалжлагч Жон Симпсонд ярилцлага өгөх үеэрээ хэллээ.

Талибан хөдөлгөөнийхөн засгийн эрхийг авсны дараа гадаадын тусламж зогссоны улмаас Афганистаны эдийн засаг сүйрлийн ирмэгт ирээд байна. Үүн дээр нэрмээс болж коронавирусний цар тахал газар авч, тариалангийн талбайн ихэнхийг маш хүчтэй ган гачиг нэрвэжээ. Сүүлийн 4 жилийн хугацаанд хоёрдахь удаагаа ийм аймшигт ган болж байгаа юм.

“Тус улсын хүн амын 95 хувь нь хоол хүнсний дутагдалд ороод байгаа бөгөөд 23 сая хүнд ноцтой өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсан” гэдгийг НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн захирал өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд очсоныхоо дараа мэдэгдсэн байна.

“Ойрын 6 сарын хугацаанд сүйрлийн аюул нөмрөхөөр байна. Энэ тохиолдолд Афганистан орон газар дээрх тамын орон болж хувирна” гэж Бизли анхаарууллаа.

Өдөр ирэх тутам Афганистанд цаг агаар хүйтэрсээр. Хөдөөгийн оршин суугчид НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн хүрээнд олгож буй гурилыг олж авахын тулд уртаас урт дараалал үүсгэн зогсож байна. Энэхүү хүмүүнлэгийн тусламж бол олон сая афганчуудын хувьд өвлийг давах цорын ганц баталгаа боловч бүх хүнд мэдээж хүрэлцэхгүй. Тэгэхээр НҮБ-ын өмнө тун ярвигтай асуудал тулгарчээ. Өлсгөлөнгийн ирмэгт тулж ирсэн тоо томшгүй олон афганчуудад туслахын тулд хүнсний нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

сонин mn

Хүмүүнлэгийн тусламжинд оочерлогсдыг зохицуулж буй Талибаны цэрэг

Иймээс НҮБ-ын хөтөлбөрийн захирал Д.Бизли дэлхийн удирдагчид, дээд зиндааныхан, баячуудад хандан яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна.

“Дэлхийн улс орнуудын удирдагчид ба тэрбумтнууд та бүхэнд хандаж байна: таны хүү, охин, ач зээ нарт өлсгөлөнгийн улмаас үхэх аюул тулгараад байна гээд төсөөлөн бодоорой. Энэ үед та бүхэн чадах бүхнээ хийх ёстой болно. Дэлхий дахины баялгийн хэмжээ 400 их наяд долларт хүрээд байгаа үед өлсгөлөнд нэрвэгдэнэ гэдэг бол бид бүхний хувьд ичгүүр гутамшиг мөн. Хэрвээ хаа нэгтээ, хэн нэгэн хүүхэд өлсгөлөнгийн улмаас амиа алдаж байгаа бол энэ бол бидний хувьд үнэхээр гутамшигтай хэрэг болно” гэж НҮБ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна.

НҮБ-ын хийсэн тооцоогоор, хоол хүнсний дутагдалд орсон Афганистаны 23 сая иргэнийг тодорхой хэмжээнд хүнсээр хангахын тулд сард 220 сая доллар шаардлагатай байгаа ажээ.

Аймшиг хаяанд иржээ

ВВС-гийн сурвалжлагч Жон Симпсон Афганистанд болж буй үйл явдлын талаар Radio 4 радиостанцын шууд эфирээр ярихдаа нулимсаа барьж дийлэхгүй байлаа.

Өдгөө 77 настай энэ хүн сэтгүүлчээр ажиллах хугацаандаа зэвсэгт мөргөлдөөн болж байсан олон газарт очиж байжээ. Тэрбээр 20 жилийн өмнө талибуудын устгасан Буддагийн хөшөө байсан газарт саяхан очоод ирсэн тухайгаа ярьсан юм. Тэнд очоод агуйд амьдардаг Фатима гэдэг эмэгтэйтэй уулзаж ярилцжээ. Нөхөр нь ходоодны хорт хавдраар нас барсан тул бэлэвсэн эмэгтэй 3-16 насны хүүхдүүдээ ганцаараа өсгөж байна. Талибууд ирэхээс өмнө Фатима нутгийн нэгэн фермерийн тариалангийн газрын зэрлэг өвсийг түүж өгч мөнгө олдог байжээ. Гэвч ган болсон тул одоо ажилгүй. “Түүнд ямар ч мөнгө алга. Гал асаах бензин түлш, гурил өгөхийг тэрбээр хүмүүсээс гуйна. Өмнөх засгийн үед түүнд гурилыг нь авчраад өгдөг байжээ. Энэ хүүхдүүдийг харахад үнэхээрийн өрөвдөлтэй, хэцүү” гэж ярих үедээ Симпсон сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлсэнгүй уйлсныхаа дараа сонсогчдоос уучлал гуйв.

сонин mn

Сэтгүүлч Жон Симпсон

“Би олон газраар явж, олон аймшигтай зүйлийг үзэж харсан, гэхдээ энд бол арай л.....Хамгийн хүнд үе эхлээгүй байна, гэхдээ тун удахгүй тохионо. Энэ хүмүүс өөрсдөө ч үүнийг мэдэж байгаа”.

Яагаад өлсгөлөн нүүрлэв?

Исламын “Талибан” хөдөлгөөнийхөн гадаадын цэргүүд гарч явсны дараа 8 дугаар сард Афганистаны засгийн эрхийг авсан билээ.

Засаг төр солигдсоноор гадаадын тусламжаас маш их хамаардаг, тэртэй тэргүй хэврэгхэн байсан Афганистаны эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэв.

Барууны орнууд тусламж үзүүлэхээ гэнэт больж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан санхүүжүүлэлтээ зогсоолоо. Хэзээ сэргээх вэ гэдэг нь тун тодорхойгүй байгаагийн учир гэвэл, талибуудын засгийн газрыг дэлхий дээр ямар ч улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Хэрвээ аливаа улс орны ДНБ-ний 10 ба түүнээс хувь нь гадаадын тусламжаас бүрддэг бол “гадны тусламжаас хамааралтай улс” гэж үздэг, гэтэл Афганистаны хувьд энэ тоо 40 хувьд хэдийнэ хүрснийг Дэлхийн банкны мэдээлэлд дурдсан байна.

Олон олон афганчууд хоол хүнс олж авахын тулд хөрөнгө хогшлоо зарж байна. Талибаны засгийн газар гадаадын банкуудад байгаа Афганистаны мөнгийг авах боломжгүй болсон учраас төрийн албан хаагчдын цалинг олгохгүй байгаа нь тодорхой.

9 дүгээр сард Женевт болсон бага хурлын үеэр дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Афганистанд дэмжлэг болгож 1 тэрбум гаруй доллар гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ мөнгөний 1/3 орчмыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгохоор амлажээ.

Харин тус байгууллагын мэдэгдсэнээр бол, Афганистанд сард 220 сая доллар шаардлагатай байгаа учраас дээрх амлалт нь “далайд дусал” төдий нэмэртэй ажээ.

Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

Казакстанд зарлаад буй  орос хэлний эсрэг дайныг  С.Лавров гадны хүчний нөлөө гэв
Казакстанд зарлаад буй орос хэлний эсрэг дайныг С.Лавров гадны хүчний нөлөө гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​