fbpx УКРАИН: Оросын цэрэг татлага Орост маш муугаар тусна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 33 секунд

УКРАИН: Оросын цэрэг татлага Орост маш муугаар тусна

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Politeka Online, Унiан.net сайт болон Батлан хамгаалахын сайд Алексей Резников, цэргийн шинжээч Виктор Кевлюк, сэтгүүлч Наталья Мосейчук, оросын нийтлэлч Андрей Пионтковский, америкийн судлаач Фрэнсис Фукуяма, Энн Эпплбаум нарын бичсэн ярьснаас түүвэрлэн oрчуулж сонирхуулъя.

Барууны либерал ардчилал Байдены өнгөн дээр нурж унана, барууны тогтолцоо нийгэм-хөгжлийн асуудал шийдэж чадахгүй, харин Хятад, Оросын авторитари дэглэм шийдээд болоод байна гэсэн итгэлтэйгээр Украиныг ялахаар дайнд оржээ. Ийнхүү авторитари дэглэм нь барууны ардчиллаас хүчтэй гэдгийг Путин, Си Жиньпин нар нотлохыг хичээсэн, гэвч хоёулаа алдлаа. Маш том тооцоо нурлаа. Үүнийгээ Си хүлээн зөвшөөрсөн бололтой ШХАБ-ын хурал дээр Пу даргад дэмжлэг үзүүлэхгүй бөөрөнхийлөөд өнгөрчээ.

Энэ 7 сарын дайн явж явж Орос нь элдвээр шантаажлагч (цөмийн зэвсэг, хий, нефть, тог цахилгаан гэх мэт), цэрэг татлага нь бөөн бардак, хоногтоо 500 цэргээ алуулдаг, байлдааны хамаг техникээ алдаад дууссан, иранаас дрон гуйдаг, хойд солонгосоос их бууны сум нэхдэг дээрээ тулсан, ийм хүнд байдалд Орос өөрөө орчихсон зураглал бууж байна. Оросын пуужингийн нөөц үлэмж дундарч, дуусах тийшээ орж байна. Украин руу 3.5 мянга гаруй пуужин харвасан, тэглээ гээд Украиныг сулруулж чадаагүй, харин пуужингийн потенциалынхаа 57%-ийг гарзаджээ. Украины агаараас эсэргүүцэн хамгаалах систем сайн ажиллаж оросын харвасан пуужингийн 60% гаруйг агаарт сөнөөж байгаа, цаашид 60%-ийг 70% болгож ойрын үед нэмэх тухайгаа Батлан хамгаалахын сайд А.Резниковт агаарын цэргийн командлагч Олещук илтгэжээ. А.Резниковын үзэж байгаагаар Оросын арми харвасан олон мянган пуужингаа нөхөхөд дор хаяж 5 жил зарцуулна, хэрэв санкц үргэлжилбэл электроникийн маш олон эд анги сох дутна, тийм учраас пуужингийн үйлдвэрлэл зогсоно гэжээ.

Украины ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга Алексей Данилов Украины зэвсэгт хүчний зорилгыг “Хөрш орнууддаа халдддаг Оросын хүслийг эгнэгт хаах явдал” гэжээ. Сөрөг давшилт нь халдан түрэмгийлсэн анхны газраа очиж дуусна, хэрэв Орос энэ чигээрээ үлдвэл өөр нэг дайн эхлүүлэх нь цаг хугацааны асуудал болно, тиймээс Оросыг хөршүүд рүүгээ халдан довтлох тухай сэтгэж бодохооргүй болгох нь манай зорилт мөн, Оросын түр эзлэн авсан украины нийт нутаг дэвсгэр чөлөөлөгдөж байж энэ дайн дуусна хэмээн Данилов ярьж байна.

Оросын зохиолч, нийтлэлч А.Пионтковскийн ярьснаар дайны хамгийн халуун хурц үе оны төгсгөл гэхэд дуусна, Оросын хэт барууныхан паникт орсон байна, Орост албан бус ультрафашист нам байна, тэд Путиныг зайлуулах хэрэгтэй гэсэн Игорь Гиркиний үгийг давтана, путины ультрафашистууд цөхрөнгөө барлаа, Путинээ урвагчаар дуудаж байна, дайнд ялагдуулсан бүх ялыг Путинд тохоход бэлэн байна, Оросын дотоодод улс төрийн гүн хямрал айсуй, Украины зэвсэгт хүчний анхны, даруухан ялалтад ингэж сандарч байгаа юм чинь цаашаа ялаад эхлэхээр Орост том бужигнаан дэгдэнэ гэжээ. Хэрэв Херсон бүрэн чөлөөлөгдөж, Керчийн гүүрийг жагсаалаас гаргачих юм бол Орост хэрхэн хүлээн авах бол, тэсрэнэ, төрийн эргэлт ч гарч магад хэмээн Пионтковский мэдэгдсэнийг дэмжин оросын зохиолч Борис Акунин Орос орноо ингэж төсөөлжээ: ОХУ-ын ахархан түүхийн сүүлчийн хуудас нээгдлээ гэв.

сонин mn

Украины зэвсэгт хүчний давшилт ба галын хүчийг сарниулахын тулд зохиомол референдум явуулж, цэрэг татаж байгаа ч Херсонщин, Харьковщин дахь давшилтыг зогсоож хүчрэхгүй, шинээр татагдсан цэргүүд түрүүчээсээ алагдаад, олзлогдоод, хууран мэхлэгдсэн тухайгаа хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгөөд эхэллээ. Есдүгээр сарын 10-нд Купянск, Изюмийг чөлөөлсний дараа оросын цэрэг хэдэн арван км ухарчээ. Одоо Лиманыг алдвал Донецк, Луганскийг алдах нь энүүхэнд болно. Ямар ч референдум зогсоож чадахгүй. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Украины арми маш тооцоотой, маш хянуур, бас цэргийн урлаг үзүүлж дайтаж байгаа тул ялалт хангаад байгаа ба харин Орос нь хамаг шилдэг мэргэжлийн цэргээ энэ 7 сард бүгдийг алдаад дууссан, шинээр татагдсан цэргүүд нь их бууны махан зууш болох зам нээлттэй байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамгийн том алдаа юу вэ гэдэгт Виктор Кевлюк ийм дүгнэлт гаргажээ. Оросынхоо армийг хэт дээгүүр үнэлсэн, Украины зэвсэгт хүчнийг юман чинээ бодоогүй, бүр юу ч биш гэж үзсэн явдал гэжээ. Оросын арми гэж хэн бэ гэдэг Кевлюк хариулахдаа, сайндаа пулеметоор зэвсэглэсэн сирийн босогчидтой байлдаж ялсан арми, өөр юу ч биш, Сири дэх ялалт нь Путины урмыг хөдөлгөж Украиныг Сири гэж андуураад хөгөө чирсэн гэв. Украинд 5-р цуваа буй болгохоор зарцуулсан бүх мөнгө нүдээ олсонгүй, эсвэл зорилгодоо хүрсэнгүй, Украины ард иргэдийн санал сэтгэлийг маш муу судалсан, тийм ч учраас дайн зарлаж дайн хийхгүй, “цэргийн тусгай ажиллагаа”-гаар өлхөн шийдчихнэ, Украины иргэд нь Оросыг шууд дэмжинэ, эсэргүүцэн байлдах нь бүү хэл цэцэг барьж угтана гэснээрээ Путин өөрийнхөө тавьсан хавханд өөрөө оржээ. Одоо дайчилгаа зарлаад нэгэнт оройтсон, Украинд байтугай Орост нь ч дайчилгааг ил далд эсэргүүцэн, бүх нийтийн бардак болгож хувиргалаа гэж Кевлюк ярьжээ.

Оросын суртал нэвтрүүлэгчид Оросын армийн ялагдлыг дагаад туйлшрахын дээдийг үзүүлж байгаа тухай мэдээлэл их байна. Симоньян, Соловьев, эхнэр нөхөр Попов, Скабеева, Захарова гээд нэрс олон байх бөгөөд тэднийг шоолох, егөөдөх нь түгээмэл болж байна. Цаадуул нь оросын цэргийг ялагдуулсан генералуудыг дүүжлэх хэрэгтэй тухай ТВ-ээр хашгараад нэмэр алга. Тэр ч бүү хэл оросын дэслэгч генерал Андрей Сычев гэдэг хүн олзлогдсон, Стрелков (Гиркин) өөрөө хүртэл хүлээн зөвшөөрч Балаклей, Купянскийн дэргэд оросын цэрэг бутцохигдон ухарсан явдлыг украины армийн гайхамшигт чадвар гэж нэрлэжээ. Мариуполийн хамгаалагчдыг оросууд суллан тавьж, Украины талд шилжүүлснийг Орос ба путины дэглэм энэ дайнд бууж өгсний илрэл хэмээн Наталья Мосейчук, Андрей Пионтковский нар үзэж байна. Мариуполийн хамгаалагчдыг Оросын цэргийн шүүхээр хүнд яллана гэсэн нь алга боллоо. Тэднийг тэгж сулласнаар Орос гал зогсоож хэлэлцээ хийх сайн санаагаа илэрхийлсэн гэж үзэж байвч тэгж цаг хожоод Украиныг устгах дайндаа дахин орохыг Орос хичээнэ, бас Орост засгийн эрхэндээ Путиныхэн тогтож үлдэхээ бодно гэж Пионтковский тэмдэглэжээ.

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь

Sonin.mn

Финланд 30-ны шөнө Оросын жуулчдад хилээ хааж магадгүй байна
Финланд 30-ны шөнө Оросын жуулчдад хилээ хааж магадгүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​