fbpx Өнөөдрөөс эхлэн гадаад паспорт захиалахад цээж зураг авч очих шаардлагагүй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнөөдрөөс эхлэн гадаад паспорт захиалахад цээж зураг авч очих шаардлагагүй боллоо

2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үндэсний энгийн гадаад паспортын захиалга авахдаа цээж зураг шаардахгүй болж буйг УБЕГ-аас мэдээллээ.

Учир нь гадаад паспорт захиалахаар ирсэн иргэний цээж зургийг бүртгэлийн ажилтан өөрөө авч системдээ оруулах үйлчилгээг үзүүлэхээр болжээ.

Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспорт захиалахад мэргэжлийн зурагчнаар 3.5X4.5 хэмжээтэй өнгөт зураг, сүүлийн 6 сарын дотор авхуулсан, цагаан фонтой, чих дух ил гарсан цээж зураг авч очдог байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн бүртгэлийн ажилтан энэхүү шаардлагыг хангасан зургийг авах аж.

зураг

Гадаад паспортын үнийг Төрийн банкны тусгай данс болон Гэрэгэ системээр төлөх боломжтойг бүртгэлийн байгууллагаас онцлов.

Хатан хааны нас барсан шалтгааныг албан ёсоор зарлажээ
Хатан хааны нас барсан шалтгааныг албан ёсоор зарлажээ
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​