fbpx Сурагчдыг үндэсний үйлдвэрүүдтэй танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 57 секунд

Сурагчдыг үндэсний үйлдвэрүүдтэй танилцууллаа

Хүүхдэд зориулсан дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх,  борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, хүүхэд, залуу үед төлөвшүүлэх, зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг 2019 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд БСШУСЯ-тай хамтран нийслэлийн 52-р сургуулийн 2В, 3В, 6А ангийн 150 гаруй сурагчдыг хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарын томоохон үйлдвэрлэгч  “АПУ” ХК, “Блю Скай Кашемир” ХХК, “Хос Аз” ХХК-иудын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах аяллыг өнөөдөр зохион байгуулж байна.

 Хүүхэд багачуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэдэг соёлыг хэвшүүлэх зорилготой энэ арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, Монголын Арьс ширний холбооны тэргүүн Д.Баярсайхан, Нийслэлийн  52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд тэргүүтэй албаныхан оролцов.

АПУ компани нь 90 жилийн түүхтэй Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний ууган үйлдвэрийн нэг юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын сүлжээндээ нийт 1800 гаруй хүнийг ажлын байраар хангадаг АПУ ХК 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон сүүний үйлдвэртээ 100 орчим хүний найдвартай, эрүүл, аюулгүй ажлын байрыг шинээр бий болгосон юм. Сүүний үйлдвэрийн лаборатори нь орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, шинжилгээний арга аргачлалыг нарийвчлалтай гүйцэтгэх чадвар бүхий лаборатори учир хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллаж байна. Сүүний үйлдвэр нь Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгуудаар сүү цуглуулах 12 цэг байршуулж, 340 орчим малчид фермерүүдээр өдөрт 60-80 тонн шингэн сүүг хүлээн авч фермийн аж ахуйнуудтай байнгын хамтын ажиллагаа тогтоож ажилладаг. Малчин өрхийн үнээний шинэхэн сүү тусгай зөөвөрлөгч машинаар сүүний үйлдвэрт хүргэгдэж, АПУ ХК-ийн Сайн, Маамуу, Цэвэр сүү гэсэн 21 нэр төрлийн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж байна.

Хос Аз ХХК нь Жилд 50-55 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компани нь нийт 50 ажиллагсадтай. Чех улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан 15-с дээш жил ажилласан дадлага туршлагатай мэргэжлийн өндөр түвшний ажилчид болон технологич, загвар зохион бүтээгчдийн баг ажиллаж байна. Компани нь Чех болон Герман улсад үйлдвэрлэгдсэн машин тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг. Компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 70%-ийг БХЯ, ЦЕГ, ХХЕГ, ШШГА, ОБЕГазрын офицер, албан хаагчдын гутал хөдөлмөр хамгааллын тусгай зориулалттай гутал, уул уурхайн салбарын ажилчдын гутал эзэлж байна. Түүнчлэн тухайн захиалагчынхаа хөлний онцлогт тохирсон хэв загварын өргөн сонголттойгоор захиалгын гутал үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Цэвэр арьс, шир, нэхий зэрэг материалаар хийгдсэн төрөл бүрийн гутлыг сүүлийн үеийн технологийн аргаар уллаж байна. Монгол хүний хөлний онцлогийг судалж байгаль нутаг орны цаг уурын нөхцөлд тохирсон гутлын хэвлүүр, гадуур улыг зохион бүтээж үйлдвэрлэлийн ажиллагаандаа хэрэглэдэг.

Блю Скай Кашемир ХХК нь “Дэлхийн ноолуурын аж үйлдвэрт тэргүүлэгч компани болох” зорилтыг хэрэгжүүлэхээр 2008 оны 1-р сард байгуулагдсан. Тус  компани ноолуур, ноос будаж бүдүүн ээрмэл үйлдвэрлэхээс эхлээд сүлжмэл хувцас, нэхмэл эдлэлийг үйлдвэрлэх хүртэлх дамжлагыг хийдэг. Блю Скай Кашемир ХХК-ийн Нэхмэлийн үйлдвэрлэл нь "Сурагчийн дүрэмт хувцас"-ны даавуу болон монгол хонины ноосоор хийсэн даавуу үйлдвэрлэдэг. Будах, ээрэх, нэхэх, сүлжих үндсэн 4 цехтэй 120 гаруй ажилчидтай Япон, Герман, Италийн орчин үеийн технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ноос, ноолуурын үйлдвэрлэлийн салбарын томоохон үйлдвэрүүдийн нэг юм.

 

Б.Амарсанаа: Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 16 бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна
Б.Амарсанаа: Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 16 бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​