fbpx Ц.Нямдорж сайд яг юу хийдэг хүн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 45 секунд

Ц.Нямдорж сайд яг юу хийдэг хүн бэ?

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Хэргийн учир нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд гэнэтийн байдлаар амиа алдаад арав хоночихлоо. Гэтэл төрийн тусгай хамгаалалттай газарт, олны нүдэн дээр ил цагаан болсон энэ хэргийн учрыг манай цагдаагийнхан тайлж чадаагүй л байна.  Тиймээс АН-ын зүгээс хэргийн шалгалтад хөндлөнгийн нөлөө орох вий гэсэн болгоомжлолын үндсэн дээр Олон улсын парламентын холбооноос тусламж хүсч, хөндлөнгийн хяналт тавиулахаар хандсанаа 

мэдэгдлээ. Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр бас нэг ноцтой баримтыг хэлжээ. Хэрэг гардаг өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн олон гишүүн өрөөндөө архидаж, үйлчлэгчдийг дуудан цэвэрлэгээ хийлгэсэн гэж. Тиймээс сонгууль ойртож байгаа үед намынхаа нэр хүндийг хамгаалах гээд хэргийн мөрдөн шалгалтанд тээг болох вий, улс төржилт явах вий хэмээн болгоомжилж буйгаа, үүнээс шалтгаалан ОУПХ-нд хандсан гэв.

Тэгвэл гишүүн асны болгоомжлоод байгаа тэр тээг саад чинь хэдийн тавигдчихсан гэж хэлж болохоор байна. Угаасаа шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шалтгаанд зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй, өндрөөс унасан, гэмтлийн улмаас нас барсан гээд тогтоочихсон байгаа. Харин унасан шалтгааныг олох нь л цагдаагийн байгууллагын ажил байв.

Хамгийн гол нь уг хэрэг төрийн тусгай хамгаалалттай газар, олны нүдэнд ил газар болсон. Засгийн газрын хуралдааны танхимын өмнөх хоёрдугаар давхрын гонхноос хүн унаж (санаатай эсвэл санамсаргүйгээр унагаасан ч байж магадгүй) нас барсан. Хэрэг гарсны дараа цагдаагийнхан шөнө дөлөөр хэргийн газар очиж ажилласан. Тухайн үед төрийн ордонд байсан, ордноос гарсан бүх хүмүүсийг бүртгэж, дараа өдөр нь мэдүүлэг, байцаалт авсан.

Мэдээж энэ олон хүнээс гэрчийн мэдүүлэг байцаалт авах, өгсөн мэдээллийн үнэн зөвийг шалгахад нэг, хоёр хүний хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага яаравчлан ажлын хэсэг байгуулсан байх. Үүндээ тагнуулын байгууллагыг ч бас татан оруулсан (учир нь төрийн ордонд хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг ТТХГ нь тагнуулд харьяалагддаг) байх. Тэгээд хэзээ мөдгүй хэргийн үнэн мөн илрэх байх гэж олон нийт харж, хүлээж байлаа. Ядаж л “гаднын нөлөөгүй, гэмт хэргийн шинжгүй байна” гэдэг жижүүрийн үгээ хэлэх болов уу? гэж.

Гэсэн ч тийм юм болсонгүй. Ямар нэг ажлын хэсэг байгуулсан, хэргийн мөрдөн шалгалтад ач холбогдол өгч, хүн хүч дайчилсан талаар хэн ч мэдээлэл хийсэнгүй. Тэр тусмаа гэмт хэрэгтэй тэмцэх чих үүрэг бүхий Хууль зүйн сайд нь ганц үг амнаасаа унагасангүй. Хэргийг шалгаж байгаа Нийслэлийн цагдаагийн газрын дарга ч ус балгасан мэт дуугүй байна.

Тэгэхээр энэ хэргийн шалгалтад ямар нэг улс төрийн нөлөө оржээ гэдэг нь бараг л тодорхой болоод байна. Тэр тусмаа энэ хэргийн учрыг олох сонирхол цагдаагийн байгууллагад ч, Хууль зүйн сайдад ч байхгүй байна.

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр мэдээлэл хийхдээ “Хэрэг гарах үед хэсэг бүлэг хүмүүс муудалцсан байж магадгүй” гэж хэлсэн. Мөн олон хүн согтуу, хөлчүү байсан, агсан согтуу тавьсан (хэргийн материалд авагдсан байх учиртай) тухай ч ярьсан.

Өөр нэг эх сурвалжийн хэлснээр хэрэг гарахаас 20 орчим минутын өмнө Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд гаднаас ажил хэргээр дуудагдаж орж ирсэн олон хүмүүс байсан. Сэтгүүлчид ч мөн байсан гэдэг. Мөн Г.Батхүү агсныг унасан, цус алдсан байдалтай байхыг анх харсан гэрчүүд цагдаа болон эмнэлэг дуудаагүй байсан. Гэх мэт сэжиг таамаг, сэжмүүд олон бий. Хамгийн гол нь уг явдал хүний нүднээс далд, хэнд ч мэдэгдэхгүйгээр болсон байх боломжгүйд хамаг учир байна.

Гэвч энэ хэргийг шалгахад гудамжинд ажилладаг цагдаа төрийн тусгай хамгаалалттай газар ороод бүрэн эрх нь хуулиар хамгаалагдсан хүмүүстэй ажиллахад хүндрэлтэй байж магадгүй гэх агуулгатай яриаг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өгсөн байна. Гэтэл Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлэх, илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд юу хийж, юу ярьсан бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд яг юу хийдэг хүн бэ?

Томоохон мөнгө, хөрөнгөтэй холбоотой, ашиг сонирхлыг нь хөндсөн асуудал болгон дээр хөхөөтэй цаг шиг гарч ирж донгоддог энэ хүн төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улс төрд нөлөө бүхий эрхэм цаг бусаар амиа алдаад, түгшүүр төрүүлээд байхад яагаад ам нь үдээтэй явна вэ?

Б.Сэмүүн

Сурагчдыг үндэсний үйлдвэрүүдтэй танилцууллаа
Сурагчдыг үндэсний үйлдвэрүүдтэй танилцууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​