fbpx "Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд" V олимпиадын шилдгүүд тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 40 секунд

“Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд“ V олимпиадын шилдгүүд тодорлоо

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгтэйгээр “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг тав дахь жилдээ Баянхошуу бүсийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм.

Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хариуцсан мэргэжилтэн К.Алтынбек, Сантис төвийн сургалт хариуцсан захирал Карен нарын хүмүүс оролцлоо. Мөн олимпиадад оролцогчдоос гадна Баянхошуу бүсийн ЕБСургуулиудын захирлууд, 2018 оны тус олимпиадын ялагч М.Сүхбат, Б.Сарнай, Г.Цэвээнравдан нар хүрэлцэн ирсэн юм.

Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Дэлхийд өрсөлдөх Монгол хүний салшгүй нэгэн үзүүлэлт бол гадаад хэлийг төгс сайн сурсан байх. Иймээс Баянхошуу бүсийн иргэдийн итгэлийг аван Улсын Их Хуралд сонгогдсон гишүүнийхээ хувьд залуусаа англи хэлийг төгс эзэмшихэд тус болох ёстой хэмээн үзэж хувь нэмрээ оруулахаар энэхүү төслийг санаачлан амжилттай хэрэгжин өнөөдрийг хүрээд байна.

Хэрвээ чи сайн ажил хийж тэр хэрээрээ үнэлүүлж тав тухтай сайхан амьдрах мөрөөдөлтэй бол, дэлхийн хүн байхыг хүсдэг л бол гадаад хэлийг төгс эзэмших зайлшгүй шаардлагатай. Иймээс залуус дүү нар та бүхэн “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” төслөөс авсан мэдлэгээ суурь болгон илүү их хичээн суралцах учиртайг ахын ёсоор захих байна” гэлээ.

Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн төгсөх ангийн 350 орчим сурагчид оролцсон юм. Шалгаруулалтыг Монголын анхны гадаад хэлний сургалтын төвүүдийн нэг болох “Сантис” боловсролын төвийн англи хэлний мэргэжлийн багш нар нийтдээ дөрвөн үе шаттайгаар явуулсан юм. Ингээд нэгдүгээр байрт 67-р дунд сургуулийн сурагч М.Чинхүсэл, удаах байрт 104-р дунд сургуулийн сурагч Э.Билгүүн, гуравдугаар байрт 74 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Болортуяа нар шалгарч, Д.Сумъяабазар гишүүний тэтгэлгээр Сингапур улсад англи хэлний мэдлэгээ ахиулах зуны сургалтад хамрагдахаар боллоо.

Харин 4-10 байрт шалгарсан хүүхдүүд “Сантис” боловсролын төвд мөн 100 хувийн тэтгэлгээр сурах бол үлдсэн хүүхдүүдийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

Энэ жилийн “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадын II шатанд шалгарсан 100 хүүхдээс АНУ-аас битүүмжлэлтэй ирүүлсэн TOEFL junior-ын олон улсын битүүмжлэлтэй тестээр шалгалт авсан юм. Тестийн шалгалтаас шалгарсан эхний 20 хүүхдэд 2 жилийн хугацаатай олон улсын TOEFL junior-ын онооны сертфикат олголоо.

Жил ирэх бүр оролцогчдын чадвар сайжирч өрсөлдөөн ихтэй болж байгааг олимпиадыг зохион байгуулагчид хэлж байсан юм. Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиад нь дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг “Англи хэл” сурах, ЭЕШ-ыг амжилттай өгөх үйл явцыг дэмжих, амжилттай суралцагсдыг урамшуулах, сурталчлах, цаашид гүнзгийрүүлэн суралцуулах зорилготой билээ. Цаашлаад улсын болон олон улсын төвшинд өрсөлдөхүйц сурагч, оюутан, мэргэжилтэн болоход нь томоохон дэмжлэг үзүүлж буй юм.

УИХ-ын гишүүний ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг цаашид ч уламжлал болгон зохион байгуулах юм. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилсан дүүргийнхээ хүүхэд залуусыг өндөр мэдлэг боловсролтой болгох чин хүсэл өвөртөлсөн энэхүү олимпиадад сурагчид амжилт гаргахын тулд эртнээс бэлдэж, жил ирх тусам өрсөлдөөн ширүүсч байгаа талаар зохион байгуулагчид ярьж байв. Тиймээс багш, сурагч, эцэг, эхчүүдийн зүгээс залуу үеийг сурч хөгжихөд энэхүү уламжлалт олимпиад томоохон дэмжлэг болдогт талархаж буйгаа хэлж байлаа.

 

 

“НОГООН БАЙГУУЛМЖ  БА ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ ” ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН  ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
“НОГООН БАЙГУУЛМЖ БА ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ ” ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​