fbpx Нэгдүгээр сарын өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 18 секунд

Нэгдүгээр сарын өрнийн зурхай

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та бизнесийн буюу ажлын хамтрагчтайгаа харилцаагаа төвхнүүлэх тал дээр санаа тавих ёстой. Зурхайн ордуудаас хамгийн бүтээлч, хөдөлмөрч болох хонины ордныхон бага боловч амарч, алжаалаа тайлахыг зөвлөе. Танд үүнээс өөр амрах боломж ойрын хугацаанд олдохгүй л болов уу. Санхүүгийн тал дээр тийм ч сайн биш, гэхдээ найз нөхөд, танилын хүрээ чинь чамд туслах болно. Нөхцөл байдалд бодитоор үнэлэлт дүгнэлт өгч чадвал зөв шийдвэр гаргахад чинь тустай. Үл хөдлөх хөрөнгө, машин унаа мэтийн томоохон зүйлд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой.

Гэр бүл, хайр дурлал: Энэ үеэр найз нөхөрлөлийн холбоосоор болон олон нийтийн үйл ажиллагаа, ижилхэн сонирхол нэгт нөхдүүдийн групп, сошиал ертөнцөөр шинэхэн танилтай болж магадгүй. Хайртай дотны хүмүүстээ цаг заваа харамгүй гаргахгүй бол цаг хугацаа таныг хүлээхгүй.

Эрүүл мэнд: Ажил ихтэй байх ч эрүүл мэндэд төдийлэн асуудал үүсэхгүй. Харин хэт чанга хоолны дэглэм барих хэрэггүй. Сайтар амарч, тэжээллэг эрүүл хоол хэрэглээд байвал бие сульдахгүй, тийм ч амар өвдөхгүй.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хүмүүс тантай шударга бус харьцаж байгаа мэт санагдах болно. Гэхдээ бүх буруугаа бусдад тохохоос зайлсхий. Өнгөрсөн сард та маш эрч хүчтэй ажилласан бол энэ сард та хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэнэ. Энэ сард танд их хэмжээний орлого орж ирнэ гэдэгт итгээрэй. Хамтран ажиллах шинэ саналууд илүү үр өгөөжтэй байна. Тэр тусмаа сарын хоёрдугаар хагаст бүх зүйл та нарын талд шийдэгдэнэ. Шинэ зүйлийг туршиж үзэхээс бүү ай.

Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийнхээ хүний, хайртынхаа сэтгэлзүйд анхаарахгүй бол жижиг зүйл даамжирсаар асуудал үүсч мэднэ. Тэд сүүлийн үед чиний хайрыг мэдрэхгүй, чи анхаарал халамжгүй болсон мэтээр санаж байна. Тийм учраас хайртай хүмүүстээ сайн анхаарал хандуулаарай.

Эрүүл мэнд: Хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэж, цэвэрт агаарт гарч байх хэрэгтэй. Мөн хэт ачаалалтай ажилласнаас ядаргаанд орж, улмаар хүндээр өвчилж болзошгүй тул ядрахаас сэргийл.

ИХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр эмх замбараагүй байх ч та өөрийн хичээл зүтгэлийн ачаар бүхнийг гартаа авч, хяналтдаа байлгаж чадна. Хувийн бизнестэй хүмүүс ашиг арвинтай байна. Та үрснээсээ ихийг наймаанаас олж чадна. Шинэ санаа эхлээд багахан хүрээнд туршиж үзээд, дараа нь бүрэн хэмжээгээр нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн өөрийн бодол, ажлын төлөвлөгөөгөө хэлэхээс бүү ай. Хэрвээ хариуцаж авсан л бол заавал дуусга.

Гэр бүл, хайр дурлал: Өнгөрсөн таван сарын хугацаанд таны хайр дурлал хавцлын ирмэг дээр байгаа мэт олон асуудлаар дүүрэн байжээ. Хий махбодын ордод тооцогддог учир та аливаа зүйлийг хөнгөн хийсвэр хүлээж авах магадлалтай байдаг. Хайртай хүнийхээ дотоод сэтгэлийг ойлгохыг эрмэлзэж, хичээл зүтгэл гарга.

Эрүүл мэнд: Амьдралын эрч хүч өндөр, сэтгэл санаа өөдрөг, урам зоригоор дүүрэн байна. Өвчин хүртэл ойртож чадахааргүй тийм өөдрөг байна.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хэнээр юу хийхээ хэлүүлдэггүй танд заримдаа бусдаас туслалцаа хүсэх үе бишгүй гардаг байж таарна. Энэ сард танд тусламж хэрэгтэй бол санаа зоволгүй бусдаас асуухаасаа бүү эргэлзээрэй. Аливаа салбарт оруулсан хөрөнгө оруулалт чинь ашиг авчрах боломж байна, гэхдээ үр дүнг харахын тулд өөрөө маш эрчимтэй ажиллах хэрэгтэй.

Гэр бүл, хайр дурлал: Ажлын байран дээрх романс үүсэх магадлал өндөр байна. Эсвэл одоо байгаа харилцаа чинь илүү сайжрах болно. Харин хосын харилцаа илүү прагматик тал руу чиглэж, өдөр тутмын ахуй амьдрал, хуваалцаж байгаа үүрэг хариуцлага, бие биенийхээ ажил хэрэгт анхаарах зэргээр өрнөх болно.

Эрүүл мэнд: Хэт халуун болон давчуу орчинд орохоос аль болох зайлсхийгээрэй. Даралт чинь өөрчлөгдөх эрсдэл өндөр ба хайнга байдлаас болж эрүүл мэндийн томоохон асуудалд орж мэднэ.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил амралтыг өв тэгш хослуулах сар. Та өөрийгөө цоо шинэ талаас удирдлагадаа харуулж чадвал албан тушаалын шатаар дээш нэг ахих болно. Хөрөнгө оруулагчид, ивээн тэтгэгч нарт найдаж болно. Ирсэн шинэ санал бүрийг сайтар судалж үз. Албан тушаалтай холбоотой томоохон өөрчлөлтөд ч бэлэн байгаарай. Өөрөө сурч, хийж чадах зүйлийг хойшоо тавилгүйгээр сурч чадвал үр дүнгээ өгч орлогод чинь сайнаар нөлөөлнө.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард та хайр дурлалдаа хамгийн их анхаарал хандуулаарай. Таны хайр халамж, анхаарлыг хүсэх хүн цөөнгүй байна шүү. Энэ жил таныг хайрын тэнгэр ивээж байгаа. Хэрвээ өнгөрсөн сард хайртай хүн чинь санаачилгыг гартаа авч байсан бол харин одоо та юу хүсэж байгаагаа түүнд илэрхийлээрэй.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн тал дээр чи ядрангуй, сул дорой болсон мэт санагдаж байгаа байх, гэхдээ нэг их санаа зовох хэрэггүй. Бие организмдаа эдгэх цаг хугацаа өг, бүгд хэвийн болно. Бодож байгаа шиг чинь муу зүйл огт болоогүй байна.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Та үе үе өөрийгөө аливаа зүйлийг хийхэд хангалтгүй, сул дорой мэт мэдэрдэг. Учир нь таны хийсэн бүх зүйл нэг л болохгүй, нуран унаж байгаа юм шиг санагддаг. Тэгвэл энэ сард таны гараа хүргэсэн бүх зүйл алт болж хувирна гэдэгт итгээрэй. Мөн энэ сард та амжилт бүтээлээр дүүрэн байх тул танаас тусламж хүсэх хүн цөөнгүй гарч ирэх болов уу. Гэхдээ бага зэрэг хувиа хичээсэн зан танд илүүдэхгүй гэдгийг санаарай.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард танд тохиолдох хамгийн одтой явдал бол та шинэ хайр дурлалтай учрах нь. Сэтгэл зүйн тогтворгүй байдалд авталгүй шинэ танилтайгаа харилцаагаа тайван тогтуун үргэлжлүүлээрэй.

Эрүүл мэнд: Биеийн тамирын дасгалыг тогтмол хийж байх нь сайнаар нөлөөлөх бөгөөд эрүүл мэндийн элдэв янзын асуудлаас хамгаална. Тэр тусмаа гэр бүлээрээ спортын ямар нэгэн төрлөөр хичээллэвэл сайн.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Баяр, урам хугарал зэрэгцсэн сар. Өөртөө зуун хувь итгэлтэй байх хэрэггүй. Мөн хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байна гэж өөрийгөө хуураад дэмий. Мэргэжлийн зэрэг дэв ахина гэж найдалтгүй. Өдөр тутмын ажилдаа анхаарал хандуул. Дайчин бай, гэхдээ харсан бүхэнтэйгээ зөрчилдөж, хэрэлдэж маргах хэрэггүй. Сарын эхээр мөнгөний асуудал тулгарах ч тун удалгүй санхүүгийн байдал эрс дээшилнэ.

Гэр бүл, хайр дурлал: Хэрвээ таны хайр дурлалын харилцаанд асуудал гарсан бол аль болох эрүүл ухаанаар хандахыг хичээгээрэй. Тэгсэн цагт эргэн хуучин хэвэндээ орно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд асуудалгүй, нам жим сар болно. Харин ганц бие хүмүүс нь аль болох өнгөрсөн амьдралтайгаа зууралдахгүй, эргэн дурсахгүй байх тал дээр анхаараарай.

Эрүүл мэнд: Бие бага зэрэг сульдаж, дархлаа муудаж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Өөрөө өөртөө амрах боломж гаргаж өг.

ХИЛЭНЦ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард танд хийж бүтээх зүйл уул овоо мэт байх нь. Үүнийг боломж гэж хараад заавал ард нь гарч ажилдаа амжилт гаргаарай. Ажил хэргийн тал дээр мэргэжлийнхээ болон хувь хүний ур чадвараа дээд зэргээр харуулах цаг нь иржээ. Энэ боломжийг ашиглах нь тун чухал гэдгийг од гаригс сануулж байна. Энэ сард хичээнгүй байсных нь хариу гарна. Тэр тусмаа сарын хоёрдугаар хагаст санхүүгийн байдал дээшилж, үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж гарч ирнэ. Сарын туршид хийсэн ажлаас чинь ирэх орлого сайн байх бөгөөд үүнийг ухаалаг зарцуулахдаа анхаараарай.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын харилцааны тал дээр сэтгэл санаагаар уналгүй, ганцаараа аль болох олон цагийг өнгөрөөж хэсэг хугацаанд чимээгүй амьдар, энэ бүхэн нэг их удаан үргэлжлэхгүй, бүгд эргэн сэргэнэ.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд ноцтой хүнд асуудал гарахгүй ч анхааралгүй орхих хэрэггүй. Дотор эрхтний асуудал гэхээсээ илүү гар хөлөө гэмтээж магадгүй учраас болгоомжтой байгаарай.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Зурхайн ордуудаас хамгийн чадварлагт тооцогддог нумын ордныхон ямар ч хүнд хэцүү нөхцөлөөс өөрийгөө аваад гарч чадна. Тиймээс ямагт өөртөө итгэлтэй байгаарай. Сарын сүүлээр та улам илүү эрч хүчтэй байна. Банк, зээл, даатгалтай холбоотой мөнгө санхүүгийн шийдэх асуудал байгаа бол сарын эхээр шийдвэрлэсэн нь өлзийтэй.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын хувьд маш одтой сар болно. Энэ жилийн хамгийн одтой сар гэж хэлж болно. Тиймээс хувийн амьдралдаа анхаарал хандуулж, өөртөө сэтгэл зүрхээ нээх, хүн хайрлах, хүнд хайрлуулах боломж олго. Ганц бие бол хостой болох магадлал байна, харин хостой хүмүүсийн хувьд хамтрагч чинь танд өмнөхөөсөө илүү өгөөмөр хандаж, хайр халамжаар бөөцийлөх бололтой.

Эрүүл мэнд: Галын аюулд өртөж болзошгүй. Мөн зүрхний өвчнөөс сэргийлж, аль болох уурлахгүй тайван байхыг хичээ. Эрүүл мэндийн хувьд хүнд асуудал байхгүй ч амралтгүй ажилласнаас болж оюуны ядаргаанд орж магадгүй шүү. Тиймээс ажиллах цагтаа л ажиллаж байгаарай.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хамтын ажиллагаа, харилцаа холбоо, нийгэмлэгийн ажил таны анхаарлын төвд байх болно. Багаар хамтран ажиллавал илүү их амжилттай. Чи ганцаараа ч хамгийн сайн нь байж чаддаг ч, одоо өөр хэн нэгэнтэй мөр зэрэгцэн хамтарч ажиллавал илүү их амжилт олох болно. Энэ сард шинэ гэрээ хийх, шинэ түнштэйгээ холбоо тогтоох зэрэгт сайн үе. Цаг хугацааны тохироо бүрдэж сарын эхэн хэсгээс санхүүгийн байдал идэвхтэй болж эхэлнэ.

Гэр бүл, хайр дурлал: Сэтгэлээ нээснээр олон асуудлаа шийдэх болно. Бусад хүнд таныг хайрлах боломж олго. Сэтгэлээ нээхэд эхэн үедээ танд хэцүү байх боловч дасахыг оролдоорой. Нуугдаж, өөрийгөө бусдаас тусгаарлавал та хэзээ ч асуудлаа шийдэж чадахгүй.

Эрүүл мэнд: Эрч хүч өгөх хоол хүнс, амин дэм хэрэглэх, спортоор хичээллэх, найз нөхөдтэйгээ уулзах гэх мэт өөрийгөө сэргээх бүхнийг хойш тавилгүй хийгээрэй. Байнга дасгал хийж, алхаж, бүжиглэж, стрессээ тэр дор нь гаргаж байвал илүү сайн байх болно.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сөргөлдөөнтэй байдал аяндаа намжих тул бүү санаа зовоорой. Сарын эцэст од эрхэс чиний халаасанд илүү өгөөмөр байхаа амлаж байна. Тавьсан зорилгодоо хүрч чаддаг, эсвэл гарч ирсэн жижигхэн бэрхшээлд бууж өгдөг хүн үү гэдгийг чинь од эрхэс харахаар шийдсэн бололтой. Мөн өөрийнхөө хийж байгаа ажилд хөндлөнгөөс ажиглалт дүгнэлт хийж, өөрийгөө байх ёстой байранд нь аваачих хэрэгтэй.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын тань амьдралд онцын өөрчлөлт гарахгүй хэдий ч эхнэр, нөхөр, эсвэл найз залуу, бүсгүйтэйгээ бага зэрэг ам мурийх магадлалтай учир үүнээс сэргийлж биеэ барихыг зөвлөе.

Эрүүл мэнд: Хэт ачаалалтай ажиллахаас сэргийл. С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, мэдрэлийн системээ байнга хяналтад байлга. Хэт шорвог, хүчиллэг хоол хүнснээс татгалз.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүх зүйлийг аясаар нь явуулахыг зөвлөе. Энэ сард таныг азын тэнгэр ивээх болохоор хамгийн бүтэхгүй гэж бодож явсан зүйл тань ч биелнэ гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ та аливаа зүйлд хайнга хандаж болохгүйг санаарай. Мөнгө санхүүгийн хувьд хэлбэлзэлтэй сар байх болно. Тиймээс аливаа зарлагад тооцоотой хандаарай.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс энэ сард ямар нэгэн шинэ учралд найдаж болно. Одод чамайг хайсан хүнтэй чинь тааруулахаар бэлдчихэж. Харин гэр бүлтэй Үхрийн ордныхны хувьд сексийн харилцаандаа шинэчлэл хийхийг зөвлөж байна. Энэ нь харилцааг илүү дотно түвшинд авчрахад ч тусална. Мөн гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэнэ.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд онцын өөрчлөлтгүй ч хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжихэд анхаарч байхад гэмгүй. Машин жолоодох болон гар үйлдвэрлэл эрхлэхдээ тун болгоомжтой байгаарай!

Нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарах төлөвтэй байна
Нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч чангарах төлөвтэй байна
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​