fbpx Шинэ коронавирус (COVID-19)-т халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 52 секунд

Шинэ коронавирус (COVID-19)-т халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдал

АНУ-ын зарим мужид хөл хорионы дэглэмийг сулруулахаар зэхэж байгааг нөлөө бүхий судлаачид эрсдэлтэй алхам хэмээн дүгнэж байна. Тодруулбал, Харвардын их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар тус улс нэг өдөрт хийх шинжилгээний чадавхиа ирэх сард 3 дахин нэмэгдүүлж чадаагүй нөхцөлд иргэдийн аюулгүй байдлыг хангалттай хамгаалж чадахгүй аж. Одоогоор тус улс өдөрт дунджаар 146 мянга, нийт 3.6 сая хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Харин хөл хориог 5 дугаар сарын дунд үед сулруулахын тулд өдөрт 500-700 мянган хүнээс шинжилгээ авах хүчин чадалтай болсон байх шаардлагатай гэж дээрх сургуулийн эрдэмтэд үзжээ. Өөрөөр хэлбэл дээрх тооны иргэдийг шинжилгээнд хамруулсны дүнд халдвар авсан хүмүүсийг халдваргүйгээс нь тусгаарлах боломж бүрдэх аж.

Одоогоор шинжилгээнд хамруулсан иргэдийн 20 орчим хувиас халдвар илэрчээ. Харвардын их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ашиш Жа “эерэг хариуны эзлэх жин өндөр байх тусам илрүүлээгүй өвчлөгсөд их байгааг илтгэнэ. Иймээс үүнийг бууруулах чиглэлд ажиллах нь зүйтэй. Учир нь эдийн засгийг нээлттэй байлгах нэг үндэс бол халдвартай иргэдийг олж, тэднийг тусгаарлах явдал юм” гэжээ.

БНФУ-ын эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, үүний дотор амьсгалын аппарат, эмч нарт амны хаалт дутагдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт тус улс 81 сая амны хаалт импортолсон ч долоо хоногийн хэрэгцээ 45 саяыг давав.  Одоогоор өдөрт 35 мянга орчим хүнийг оношилж байгаа бөгөөд Засгийн газар цаашид үүнийг 150 мянгад хүргэх, 6 дугаар сар гэхэд 30 мянган амьсгалын аппаратыг эмнэлгүүдэд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Халдвартай хүний тоо буурах хандлага ажиглагдаж, эрчимт эмчилгээнд орсон, эмнэлэгт хэвтсэн хүний тоо цөөрч байгаа ч асрамжийн газруудад өндөр настнууд нас барах нь их хэвээр байна.

ХБНГУ-д халдвар болон үхлийн тоогоор тэргүүлж буй Бавари муж улсад дэлгүүр худалдааны газар, нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлж буй иргэд ирэх долоо хоногоос эхлэн амны хаалт зүүхээр болов. Үүний өмнө Саксон, Тюринг муж улсын Иена хотод амны хаалт зүүх журам гарчээ.

Их Британид өнгөрсөн 7 хоногоос эхлэн нас баралт тогтвортой буурч байгаа ч эмнэлгүүд хамгаалалтын хувцас хэрэгслийн хомстолд орж байна. Улсын хэмжээнд эмнэлгүүд дэх хамгаалалтын хувцас хэрэгслийн өдрийн хэрэгцээ 150 мянга орчим бөгөөд ойрын хугацаанд Турк улсаас 400 мянга, Мьянмараас 140 мянга, Хятадаас 180 мянган нэгж хувцас нийлүүлэгдэх аж.

БНЭУ эдийн засгийн хямралын үед “ашиг хонжоо хайгчид”-аас сэргийлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа чангатгав. Тодруулбал, тус улсын Худалдааны сайд “хил залгаа улсад бүртгэлтэй, эсвэл холбоотой ААН Энэтхэгийн компанид хөрөнгө оруулах асуудлыг Засгийн газар шийднэ” гэв. Ийм эрх зүйн зохицуулалт Пакистан, Бангладешийн ААН-д үйлчилж байсан.

Япон улсын экспорт 3 дугаар сард сүүлийн 3 жил байгаагүйгээр буурав. Тодруулбал, энэ хугацаанд экспорт 11.7 хувь буурч 6.36 их наяд иенд хүрсэн нь тус улсын эдийн засагт хүнд цохилт болох төлөвтэй. Байгалийн хий, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас үүдэн импорт ч 5 хувь багасчээ. Тус улсын АНУ руу хийсэн экспортын хэмжээ хамгийн ихээр буюу 16.5 хувь унасан нь сүүлийн 9 жил болоогүй үзэгдэл аж.

БНСУ-ын Засгийн газраас 4 дүгээр сарын 19-ний өдөр “зай барих” дэглэм 5 дугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх боловч сүм, фитнес болон сургалтын төв зэрэг олон хүн цуглардаг газруудын үйл ажиллагааг халдвар, хамгаалалтын нарийн дүрэм, журмын дор дахин эхлүүлэх талаар мэдэгдэв. Түүнчлэн элсэлтийн шалгалт, цэрэг татлага зэргийг явуулахаар болсон байна.

Нөхцөл байдал бүрэн хяналтад орж, тайвшрах үе ирээгүйг Ерөнхий сайд нь онцолсон бөгөөд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэхийг байдал хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалж 5 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэх аж.

ОХУ-д коронавирусний халдвар өдөрт дунджаар 14-17 хувийн өсөлттэй байгаа бөгөөд тогтоон барьж байгаа хэмээн Хорио цээрийн алба мэдээлж байгаа ч улсын хэмжээнд бүртгэгдэж буй тархалт идэвхтэй хэвээр байна. Москва хотод өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, шинж тэмдэггүй хэлбэрийн халдвар авсан хүний тоо нийт өвчлөлийн 50 хувьд буюу 32 гаруй мянга болсон тул хотын захиргаа хотод тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар болов.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Михайл Мурашко эрүүл мэндийн системд шаардлагатай тоног төхөөрөмжийг шуурхай хангах зорилгын хүрээнд ирэх долоо хоног гэхэд нийт 300 ширхэг уушги орлуулах амьсгалын аппарат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаас одоогоор 200 гаруй нь бэлэн болсон хэмээн мэдээллээ. Улсын хэмжээнд коронавирустэй тэмцэж байгаа 60 эмнэлэгт нийт 45,000 ор нэмэлтээр бий болгохоор ажиллаж байна. ОХУ-ын Иркутск, Владимир, Удмур, Коми, Забайкальскийн бүс нутагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг шат ахиулах шаардлагатай гэж үзжээ.

Тус улсын Засгийн газраас нийт 56 тэрбум рубль /675 сая ам.доллар/-ийг цар тахлын дэгдэлтийг хязгаарлахад зориулан зарцуулаад байгаа бөгөөд үүнээс 33 тэрбумыг уг вирусээр халдварласан иргэдэд зориулж эмнэлгийн ор нэмж байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэхэд, 17.7 тэрбумыг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон гар амьсгалын аппарат, яаралтай тусламжийн үйлчилгээнд зориулан зарцуулсан байна.

Орон нутгийн эмнэлгүүд өвчтөн хүлээн авах орны тоог яаралтай нэмэгдүүлж байгаа бөгөөд Засгийн газар орон нутагт 32.4 тэрбум рублийн тусламж олгож, шаардлагатай уушгины төхөөрөмжөөр 3 сарын дотор хангахаар болов.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “өөрийгөө тусгаарлах” дэглэм нь эдийн засагт 17.9 их наяд рублийн хохирол учруулаад байгаа бөгөөд уг арга хэмжээ нь 3 сарын хугацаанд үргэлжилсэн тохиолдолд иргэдийн бодит орлого 5-50 хувь, ДНБ-ий хэмжээ 21 хувиар буурч,15 сая хүртэл ажлын байр хаагдах эрсдэлтэй байна гэсэн тооцоо “Деловая Россия” байгууллага гаргажээ.

ОХУ-ын “Олон нийтийн санал бодлыг тандах судалгааны төв” 4 дүгээр сарын 16-ны өдөр 18 ба түүнээс дээш насны 1600 иргэнтэй утсаар холбогдож судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдагсдын 80 орчим хувь нь коронавирусний халдвараас “урьдчилан сэргийлж” байгаа бол 10 гаруй хувь нь “огт арга хэмжээ аваагүй” гэжээ. Харин үлдсэн 12 орчим хувь нь “энэ талаар бодоогүй” гэж хариулсан байна.

БНХАУ-д “Covid-19” өвчин гарснаас хойш сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи болон цахим орчинг хөгжүүлэх төсвийг нэмэгдүүлж, 5G сүлжээг идэвхтэй ашиглаж байна.

Хөхмөрөн мужид энэ сард “Covid-19” өвчний халдварын тархалт нэмэгдэх болсноос Үндэсний эрүүл мэндийн хорооноос эмчилгээний баг илгээн амьсгалын болон хүчил төрөгчийн аппаратын дэмжлэг үзүүлж байна. Тус мужид ОХУ-аас халдвар зөөвөрлөгдөн ирэх нь нэмэгдсээр байгаа тул үүнд анхаарч, хорио цээрийн дэглэмийг чанд сахихыг нутгийн удирдлагад үүрэг болгов.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэнэ
Төр хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэнэ
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​